“Хүсэл зорилгоо нэгтгэе” ТББ-аас Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийнэ

11:00 цагт: Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.

11:00 цагт: НЗДТГ-ын А танхимд Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

12:00 цагт: АНУ-аас ирсэн энергийн эмч нар Архивын ерөнхий газрын ард байрлах "Nine" зочид буудалд мэдээлэл хийнэ. Дэлхийд энергийн эмчилгээгээр хүлээн зөвшөөрөгдсөн 9 хүн байдаг аж. Тэдний 2 нь Монголд ирж байгаа юм.

12:30 цагт: Тэнгис кино театрын дэргэд байрлах “Happiness Center”-т “Спрайт 3х3” тэмцээний хэвлэлийн бага хурал болно. Гудамжны сагсан бөмбөгийн хамгийн том тэмцээн “Спрайт 3x3” тэмцээн 11 дэхь жилдээ Чингисийн талбайд болох юм.

12:30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Хүсэл зорилгоо нэгтгэе” ТББ-аас Өршөөлийн хуулийн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

14.00 цагт: Уул уурхайн яамны хурлын танхимд Манай улсын бичил уурхайн туршлага судлахаар ирсэн Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс болон Бүгд Найрамдах Зимбабве Улсын төлөөлөгчидтэй хийх уулзалт болно.

 

14:00 цагт: Нийслэлийн Захирагчийн албаны "Хангарди" ордны 14 давхарын А зааланд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн нийтийн тээвэр шинэчилсэн төлөвлөлтөөр үйлчилгээ үзүүлж эхлээд байгаа үйл явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.