Халх гол чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэв
Хөдөлмөрийн үндэсний нам УИХ-аас гаргаж буй зарим хууль, тогтоомжийн талаар сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийв. Тодруулбал, УИХ өнгөрсөн долдугаар сарын 9-нд “Халх гол чөлөөт бус байгуулах тухай” 75 тоот тогтоолыг гаргасан. Уг тогтоолоор Дорнод Монголын нутаг, дэлхийд үлдсэн сүүлчийн хялганат хээр Мэнэнгийн талд, Буйр нуурийн зүүнтээ байрлуулан 500 мянган гектар газар нутгийн эрх зүйн статусыг “хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор” гэдэг нэрийн дор чөлөөт бүс болгож өөрчилсөн. УИХ-аас гаргасан энэ шийдвэрийн дагуу Хөдөлмөрийн үндэсний нам ажлын хэсэг гаргаж, манай улсад ямар ашигтай байж болох талаар судалгаа хийжээ. Гэвч энэ чөлөөт бүсийг байгуулах нь манай улсад бүх талаараа ашиггүй гэсэн дүн гарсныг ажлын хэсгийнхэн тайлбарлав. Тухайлбал, татвар, газрын төлбөр авахгүйгээр барахгүй үржил шимт, түүхт нутгаа гадныханд мөлжүүлж дуусах аюултай гэдгийг ч анхаарууллаа.
 
Халх голын энэнхүү чөлөөт бүсийн газрын хэмжээг аваад үзэхэд уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа нийт эдэлбэр газраас 25 дахин том, НҮБ-д бүртгэлтэй нийт улсын дөрөвний нэгийнх нь газар нутгийн хэмжээнээс багагүй буюу Монгол Улсын 7.1 сая иргэнд өмчлүүлэхүйц хэмжээний том газар байгааг онцолсон юм. Тиймээс чадамжгүй УИХ- аас гаргасан энэ шийдвэрийг Хөдөлмөрийн үндэсний нам эсэргүүцэх болно гэдгээ илэрхийлэв.
 
Зууны мэдээ
Д.Цэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чингис МАнгас 2015-10-19 14:18:19
    Халх гол орчмын нутгийг ийм маягаар гадныханд ашиглуулахыг Монголын олон сая үр сад хэзээ ч зөвшөөрөхгүй.
    112.72.13.133
    Мэдэгдсэн Хариулах
  • olom 2015-10-17 01:01:02
    Halh goliig chuluu bus bolgoh yum bol goloo tsdartal temtsii shuu eh ornoo zarj bna gesen ug muusain urvagchdiig tsaazalbal taarna
    112.72.13.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-08-18 10:32:05
    2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
    112.72.13.249
    Мэдэгдсэн Хариулах
  • ах 2015-08-18 10:15:45
    халхголыг чөлөөт бүс болгож ёстой болохгүй шүү хөөе онгоноороо байж байг
    202.21.119.34
    Мэдэгдсэн Хариулах
  • bayn 2015-08-18 09:46:20
    OYU-TOLGOI,5TOLGOI-g ashiglachihbal ard tumen Arab-iin shah shig alt mongo idee budaand umbana gesen haa baina. gazraa hyatadad ogchihbol hogjino bayjina gej uu...
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Halh goliig bol NO 2015-08-18 08:15:57
    Halhiin gold Choloot bus baiguulahiig Mongoliin ard tumen bugd eserguuzej b na !!!!!!!!
    122.201.22.253
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-18 04:28:00
    монгол улс бол гадныханд ёстой диваажин, тэнд энд үлдэхийг хичээдэг, тиймээс тэднийг гаргах хэрэгтэй, монгол хүнийг эхнэр болгон аваад л эн суурьших санаатай
    182.160.1.24
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-08-18 07:06:42
      Орос гадаадынханд, хөрш хятадад газраа түрээслэж мөнгө олоод байгаа юм даа. Бид хил залгаагүй Солонгост бол болохгүй байх жишээтэй. ХҮН нам ч хиншүү Ганбаатары...
      202.70.36.70
      Мэдэгдсэн Хариулах
  • mongol hun 2015-08-18 02:43:26
    hogoo tarij amia zogooj bui ard tumnee nugasalj mongol gazar deer hujaa naraar nogoo tariulj mongol zah zeelii in bulaah hyatadiin bodlogo heregjij baina.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах