Тахлын вакцинд үнэгүй хамрагдаарай
Тарваган тахлын байгалийн голомт манай орны хувьд 7-9-р саруудад хамгийн өндөр идэвхитэй байдаг. Энэ жил 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомт бүртгэгдээд байгаа гэнэ. Тэр дундаа Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байгаа аж.
 
Тиймээс нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 01-ны өдрөөс ирэх аравугаар сарын 15-ны өдөр хүртэл мэргэжлийн байгууллагууд байнгын хяналтын цэг ажиллуулж байна. Тарваган тахал өвчний эрсдэлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ аврахын тулд байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялануяа анчин, тууварчин ,жолооч нар урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Вакциныг Зоонозын өвчин судлалын төвд үнэ төлбөргүй хийж буй ажээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.