Н.Энхбаяр салхилах гэж ирэв үү, эсвэл...
“Урт шар дээл­тэй хүн ирэ­хээр л төр бужиг­надаг” хэ­мээн ма­най нэг сэтгүүлч тун оновчтой дүгнэлт хийж байсан нь Н.Энхбаяр улс төрд орж ирсэн энэ өдрүүдэд тод­хон са­наг­дах бо­лов. Нам­барын хүү Монгол Улсын Ерөн­хий­лөг­чөөр ажил­лаж байхдаа эгээ л Богд хаан аятай урт шар дээл намируулан малийтал инээсээр орой бүр цэнхэр дэлгэцээр гардаг байх тэр үед нэрт нийтлэлч  Баабар “Зурагтаа асаасан ч Н.Энхбаяр, сонин уншсан ч Н.Энхбаяр, радио сонссон ч Н.Энхбаяр. Одоо бүр индүүгээ залгахаас айдаг боллоо, Н.Энхбаяр гараад ирэх вий гэж” хэмээн инээж суусан гэдэг. 

Тэгвэл энэ үгийг ёстой л сүүлийн хэдэн өдөр хэлмээр санагдав. Наймдугаар сарын 12-ны шөнө хар усан борооноор дуулиан шуугиантайхан морилсон МАХН-ын дарга Н.Энхбаяр яах аргагүй өнгөрөгч долоо хоногийн дуулиант нөхөр байлаа. Тиймээс “ММ” МАХН-ын дарга Н.Энхбаярыг онцолж байна. Ааруул идэх гэж ирээд Н.Алтанхуягийн Засгийн газраар тоглочихоод Сөүл рүүгээ буцсан “number one” энэ удаад салхилах нэрийн дор бүр Шадар сайдын суудалд санаархаж, улс төр хийж чадахгүй нэхий дээлээ уралцаж буй улс төрийн  намуудад зөвлөж, туслахаар ирсэн хэмээн “шоудав”. 

Н.Энхбаяргүй бол намууд бужигнаж, туслаж зөвлөх хүнгүй тартагтаа тулсан юм байх, зайлуул. Ёстой боловсон маягаар улстөрчдийг доромжилж орхилоо, тэр. Монголын төрийг хилийн чанадаас дарамталж, улс төрд шургуулсан “утсан хүүхэлдэй” нарынхаа шантаажны хүчээр ялаас бүр мөсөн чөлөөлөгдөх ажлыг ч тэрбээр амжилттай хийж чадсан. Хэрвээ Өршөөлийн хуулийг баталж намын даргыг маань ялаас чөлөөлөхгүй бол Засгийн газрыг чинь самарна шүү гэх шантаажинд нь АН-ын фракциуд үг дуугүй захирагдаж, Ардчилсан Ерөнхийлөгч рүүгээ нулимж, авлигаас ангид хэмээн зарлаж байсан улсынхаа нэрээр хүртэл туг тахихад бэлэн байгаа нь түүнийг ямархуу холын нүүдэл хийж чаддаг вэ гэдгийг харуулах шиг болов. 

Нөгөөтэйгүүр Н.Энхбаярын онгоцны буудалд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Би өршөөгдөх ял хийсэн хүн биш. Би гэм зэмгүй хүн” хэмээсэн нь үнэхээр Монгол Улсын хууль, шүүхийг үл тоож доромжилж буй хэрэг гэхээс өөр юу гэж дүгнэх билээ.Монголын улс төрийн нөхцөл байдал, МАНАН-ын улстөрчид урт шар дээлтэй эрхмийн дэргэд үнэхээр өчүүхэн жижиг гэдгээ баталлаа. 

Сөрөг хүчний тоглолт хийж буй МАН-ынхан Өршөөлийн хуулийг хэлэлцэх явцад нь эсэргүүцэж, нийгмийг авлигачдыг өршөөх хуулийн эсрэг хөдөлгөж чадсангүй. Эрх баригч хэмээн даналзаж, дур хүрсэн нэгэнтэй өвөр түрийндээ орон завхайрч буй АН-ынхан ч МАХН-ын хэдэн “утсан хүүхэлдэй”, тэднийг хөдөлгөж буй Н.Энхбаярын барьцаанаас мултарч чадсангүй. Тиймээс Н.Энхбаяр манай улстөрчдийг ямар жижигхэн, ямар өчүүхэн эрх ашигт хүлэгдсэн бэ гэдгийг энэ үйлдлээрээ харуулж өглөө. Үүнд нь талархах ёстой ч байж мэдэх. Хилийн чанадад эх оронгүй мэт амьдарч байсан Н.Энхбаяр бүр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт  ажиллах зургаан сайдыг томилох ажлын хэсгийг ахалж, зургаан сайдын дөрвийг авахаар тохироо хийснийг харахад эртнээс Н.Алтанхуягтай биш З.Энхболд даргатай нэгдэж энэ бүхнийг хийв үү гэх хар төрүүлж байгаа юм. 

Хэнд ч хардах эрх бий. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар гарын үсэг зурчихаад маргааш нь намынхаа хурал очоод миний хийсэн үйлдлийг та нар сонгуулиас өмнө тун удахгүй харна аа хэмээн инээж байсныг тун ойрын хүн нь ам алдсан удаатай. Тэгэхээр энэ бүх улс төрийн тоглолтыг тэр эртнээс төлөвлөж, өөрөө ч өршөөгдөж улс төрд эргэж ирнэ гэдгээ тооцоолсон байжээ хэмээн хардах үндэслэл болоод байгаа юм. Н.Энхбаяр мэдээж туршлагатай улстөрч үү гэвэл тийм. 

Гэвч түүний нэр нөлөөн дунд таваргаж яваа элдэв системийн алдаанууд энэ төрөөр хангалттай тоглолоо. Бүр болоогүй амны нь салиа арилаагүй хүүгээ Шадар сайдад суулгахаар санаархаж байгаа нь төр засаг, ард түмнийг доромжилж байгаа хэрэг мөн биз дээ. УИХ-д нэг удаа сууж хууль баталж үзээгүй,  төрийн алба, хувийн хэвшилд ядахдаа 10 жил ч чанагдаагүй “Нялх Сэнгүм” Шадар сайд гэх тэр том албан тушаалд очно гээд боддоо. 

Энэ суудалд сууж ирсэн үе үеийн туршлагатай Шадар сайдуудыг доромжилж байгаа хэрэг биш үү. Үер усны гамшиг, гал түймэр, онцгой гэж хэлж болох хэлтэс, агентлагуудыг хэний ч танихгүй, Н.Энхбаярын “эрх бацаан” удирдана гэсэн шийдвэр гарчихвал энэ төрд хэн дуртай нь шургалж болдог, эрх баригч гэж нэрийдсэн АН-ынхан өөрсдийгөө доромжилсон хэрэг болох биз ээ. Э.Батшугар аавыгаа ялаас чөлөөлөгдөөгүй байхад сайд болохгүй хэмээн шулуухан хариулт өгч байсан бол Н.Энхбаяр бараа бологчидтойгоо Төрийн ордноор “жороолж” эхэлсэний дараа сайд болох уу гэх асуултанд хариулахад эрт байна хэмээн ярьж эхэлсэн дуулдана. Дүгнэлт хийхэд эрт байна. 

Ардчилсан Ерөнхийлөгч хэрвээ Өршөөлийн хуульд хориг тавьж, эх орончид хэмээн өөрсдийгөө магтдаг С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан, энэ хуулийг эсэргүүцэж буй бие даагч, МАН бүгд хүч хавсарч чадвал хуулийн төсөл хоригоор унаж,Н.Энхбаярын оодрол дуусгавар болох учиртай. Ардчилсан Ерөнхийлөгч, ард түмнээ боддог улстөрчид хэр хүчтэйг харах л үлдлээ. 
 
Монголын мэдээ
Б.Балжир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-08-18 04:16:33
    энэ хүний нүүрэнд баяр баясгалан, амар тайван,аз жаргал гэрэл гэгээ даанч алга даа.Яаж шадар сайд хийх билээ.Нүгэлээ наминчилж гэмш,ард түмнээсээ уучлалт гуй.
    112.72.13.114
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-08-18 03:09:13
    Дэлхийн эдийн засаг доройтов. Уул уурхайн түүхий эдийн үнэ шалдаа унав. Монголчууд бурууг төрийн эрхэнд байгаа хэдээсээ хайв. Үүнийг нь зарим нэг нь далимдуулав...
    202.70.38.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Барзгар 2015-08-18 02:48:07
    Монгол Улсыг их өрнөөс гаргасан буянтай хүн шүү... Ард түмэн мартаагүй байлгүй дээ.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • hyniig yagaad ad yzeh bolob oo?Mongolchy 2015-08-17 15:17:17
    Byyr doroitson deer ni darj abahaar samdaj baigaa met setgegdel terj bna?Mongolchyyd negniihee muud dyrladaggyisen dee!eneeder harin N.Enhbayaraar talarhah yost...
    80.118.5.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Хардагч 2015-08-17 09:07:00
    Хэн нэгний захиагаар бичсэн байх. Захиалгаар бичдэг гэдгийг хамгийн сайн мэддэг хүн нь захиалчихсан юм биш үү
    112.72.13.163
    Мэдэгдсэн Хариулах
  • хр 2015-08-17 09:02:13
    Салхилах ч ирсэн үү, самрах гэж ирсэн үү ч гэх шиг. Энэ хүн зүгээр эх орондоо ирж болдоггүй юм уу. Баабар,мн-ийн бууны ноход угаадсаа ахиухан иджээ
    202.179.8.114
    Мэдэгдсэн Хариулах
  • цэв цэвэрхэн цустай монгол би 2015-08-17 08:44:42
    бие биенээ ингэж доромжлохоо болиочээ харийнхны бахыг өөрснөө хангаж шоолуулах юмдаа манайхан боловсролтой бол 18 хүүхэд ч ажлаа мэдээд явуулчихдаг шүү дээ
    112.72.13.7
    Мэдэгдсэн Хариулах
  • nyamaa 2015-08-17 08:20:02
    yasan ch baisan yagaad nutagtaa irj bolohgyu gej
    103.26.193.166
    Мэдэгдсэн Хариулах