Хойд Солонгос шинэ төрлийн зэвсгээр АНУ-ыг довтолно
АНУ, БНСУ-ын БХЯ жил бүр уламжлал болгон явуулдаг цэргийн хээрийн сургуулилтаа энэ сарын 17-ны өдөр эхлүүлэхээр төлөвлөөд байгаа билээ. Тэгвэл БНАСАУ хэрвээ хил хязгаарынх нь ойролцоо хээрийн сургуулилт хийвэл хариуг нь урьд өмнө байгаагүй, шинэ бүтээгдсэн зэвсгээр хатуухан өгөх болно хэмээн мэдэгджээ. Ингэхдээ “Урьд өмнө нь үзүүлж байсантай ижилгүй стандарт бус арга барилаар ажиллах болно” гэсэн байна. Пеньяны мэдэгдэлд “Ардчилсан Солонгосын ард түмэн, цэрэг арми зөвхөн винтов буугаар зэвсэглээд цөмийн зэвсэгтэй АНУ-ыг эсэргүүцэн зогсч байсан бол, өнөөдрөөс эхлээд энэ бүхэн өөрчлөгдлөө. Тийм ээ, бид одоо урьд хожид үзэгдээгүй хөнөөлтэй, асар их хүчин чадалтай зэвсэгтэй болсон” хэмээн дурьдсан байсныг  CNN иш татсан байна. 

Мэдэгдлийн төгсгөлд “АНУ аюулгүй байдлаа хадгалья гэж бодож л байгаа бол манай хилийн ойролцоо хээрийн сургууль хийхээ нэн даруй болихн хэрэгтэй” хэмээсэн байсан аж. 

АНУ, БНСУ-ын хувьд, жил бүр болдог уг сургуулилтаа “Уламжлалын дагуу хийнэ” гээд “Энэ нь халдан довтлох бус, хамгаалах зорилготой” хэмээн тодотгожээ. 

Солонгос улс хоёр хувагдсаны дараа хоорондоо дайтаж, 1953 оны долдугаар сарын 28-нд хоёр тал гал зогсоосон ч энхийн гэрээ одоо болтол зурагдаагүй байгаа учир одоо болтол нэг, нэгнээсээ болгоомжилдог юм. 

Ардчилсан Солонгосын Гадаад хэргийн яам өнгөрсөн сарын 21-ний өдөр мэдэгдэл хийж, цөмийн хөтөлбөрөө зогсоох бодолгүй байгаа гэдгээ илэрхийлсэн. Энэхүү мэдэгдэлдээ “Тегеран, Пеньяны хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөрийг адилтгаж үзэх нь буруу” гээд Ардчилсан Солонгос нь байнгын дарамт шахалт, заналхихйлэлд байдаг, хил хязгаарынх нь орйолцоо байнга цэргийн сургуулилт явагдаж байдгийг сануулсан билээ.
Монголын мэдээ
Х.Сайхан

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 321 2016-03-07 05:14:50
    Бид танай улсийн иргэдэд туслаж байгаа шүү. юу хамаагүй хийгээд мөнгөтэй бол гээрэй. их мөнгө гээд дээгүүр гүйдэг залхуу юм байна лээ шүү.
    49.0.161.79
    Мэдэгдсэн Хариулах