Банкууд хууль бус “татвар”-аа зогсооход 20 хоногийн хугацаа үлдлээ
Арилжааны банкууд уриа лоозонгоо “Иргэн та хаан” гэдэг байр суурьнаас хандаж гаргасан байдаг.

Гэвч яг үйлчилгээгээ үзүүлэх тал дээр  зээл хүссэн ч, картнаасаа өөрийнхөө мөнгийг авсан ч шимтгэл  авж л байдаг. Үүнийг болиулах гэж ШӨХТГ-аас багагүй ажлыг хийгээд жилийн хугацаа өнгөрч байгаа билээ. Өнгөрсөн жил гэхэд л өөрийн хэрэглэж байгаа виза картнаас өөрийнхөө мөнгийг авахад тухайн банк 100 төгрөгийн шимтгэл авдаг байсныг болиулах шийдвэр гаргаж байсан. Гэвч зарим банкууд одоог хүртэл  шимтгэл авсаар байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр ч гэсэн Монголын арилжааны 13 банк зээл олгохдоо шимтгэл нэрээр 0,25-4 хувь хүртэл хэмжээний төлбөрийг авдагаас гадна 1000-40 000 төгрөгийн хураамж авч байна.

Тухайлбал, жолооч нар Улаанбаатар хотын банкинд  очиж тухайн банкны данс руу  автомашины татвараа төлөхөд гүйлгээ бүрээс 300 төгрөгний шимтгэл авч байгаа. Энэ нь зарим банк хоорондын гүйлгээний шимтгэлийн дүнтэй тэнцүү байгаа бөгөөнд үүнд бухимдах иргэд олон байна. 



Тухайлбал, жолооч нар Улаанбаатар хотын банкинд очиж тухайн банкны данс руу автомашины татвараа төлөхөд гүйлгээ бүрээс 300 төгрөгний шимтгэл авч байна.Энэ нь банк хоорондын гүйлгээ шиг шимтгэл авж байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Үнэхээр л Улаанбаатар хотын банкны шимтгэл ийм өндөр байх аваас иргэд цөөхөн салбартай тус банкин дээр очиж дугаарлаж тушаахаас илүүтэй ойр хавьд байрлах бусад арилжааны банкуудаар үйлчлүүлэх хүсэлтэй байна.

  Иймээс ШӨХТГ-аас  арилжааны банкуудад дээрх хууль бус татвараа болиулах, иргэдийн эрх ашгийг хөндсөн, өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн,  шимтгэл хураамжийн талаарх журмаа өөрчлөх шаардлага тавиад байгаа юм. Энэхүү шаардлага нь 30 хоногийн хугацаатай бөгөөд шаардлагыг тавиад 10 хоногийн хугацаа өнгөрөөд байна. Иймээс шаардлагын хугацаа дуусахад 20 хоногийн хугацаа үлдээд байна.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2014-06-10 09:44:59
    tohirood ugch bga yum bishu geed yugaa tenegted bgan.banknas tavij bga daramt shahalt luivar uur yu ch bish,baga zergiin tatvar shimtgel bol baih.tteden huvi geed heden zuugaar n avdag n shudarga bus uildel.magnaigiin zuv.aldaagaa zasatsgaa
  • irgen 2014-06-10 06:54:44
    Hoorondoo hiisen gereegeeree tohirood l ugch bgaa yum bish uu? Magnai gedeg bandi ih l yas hayadah bolj.