Багшлах эрхийн шалгалтад 2098 хүн тэнцжээ
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд анх удаа ажиллах гэж байгаа болон гурван жил мэргэжлээрээ ажиллаагүй хүмүүсээс багшлах эрхийн шалгалт авдаг болсон. Уг нь журмаараа тус шалгалтыг жилд хоёр удаа авах байсан ч мэдээллээс хоцорсон, шалгалтад орж амжаагүй хүмүүсийн хүсэлтээр өнгөрсөн онд гурван удаа зохион байгуулсан юм.

2015 оны багшлах эрхийн анхны шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сард, сүүлийнхийг энэ сарын 8-нд авсан. Тус шалгалтыг 3191 хүн өгснөөс 2098 нь тэнцсэн байна. Шалгалтад тэнцээгүй болон өгөөгүй хүмүүс багшлах эрхгүй бөгөөд энэ жил дахиж шалгалт авахгүй гэнэ. Шалгуулагчдаас боловсрол, сэтгэл судлал, заах арга зүйн талаар тестээр шалгалт авч, эссэ бичүүлжээ. Ингээд 70-аас дээш оноо авбал тэнцсэн гэж үзсэн аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • насан 2016-02-23 14:46:58
    хэдэн саяар төлбөр төлж төгссөн хүүхдүүдээс шууд ийм шалгалт авах буруу.Гажуудал.Ажлын байран дээр ажиллаж чадахгүй багш нэртнүүд зөндөө
    202.179.28.2
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2015-08-17 15:29:03
    Энэ шалгалт худлаа юм бна лээ ОТГОНБАГАНА гэнэ үү тэр дарга өөрийн хэдэн танилаа дүгнээд авчихдаг юм бна тэр багш нар нь очсон сургуульдаа ажиллаж чадахгүй
    112.72.13.115
    Мэдэгдсэн Хариулах