Ээлжит бус чуулганыг хуралдуулсны гол зорилго биелжээ
​УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан энэ сарын 3-14-ны хооронд болж товлогдсон хугацаандаа тун амжилттай болж өнгөрөв. Гэхдээ чуулган хугацаандаа нээж, хаасан ч хэлэлцэх асуудлаа бүрэн хэлэлцэж, шийдвэрлэж чадсангүй. 
Үүнээс гадна ээлжит бус чуулган зарлан хуралдуулсны гол зорилго товлосон бүх асуудлыг хэлэлцэх биш байсан гэдэг одоо нэгэнт тодорхой болоод байна.

Тодруулбал, чуулганы хугацаанд  зургаан асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч  дөрвийг нь хэлэлцэж, хоёр асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм. Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал, Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталсан. Харин Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг намрын чуулган болтол хэлэлцэхийг хойшлуулсан юм. 

Мэдээж, УИХ-д дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцэх сонирхол анхнаасаа байгаагүй байж болох. Харин ээлжит чуулганы хугацааг хэлэлцэх асуудалтай болж харагдуулах үүднээс Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулин төслүүдийг хэлэлцэх асуудалдаа багтааж, дараа нь хасчихсан ээлжит бус чуулганыг хуралдуулж өршөөлийн хуулийг батлах гэсэн АН болоод МАХН-ны тохиролцсон зальжин арга байсан байж мэдэх юм.

МАН-ын зургаан сайдын асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэн огцруулсан ч үүний цаадах гол зорилго бол Өршөөлийн хуулийг батлах байжээ. Өршөөлийн хуулийг баталснаар МАН засгаас гарч, төрийн эрхийг тохиролцсоны дагуу АН, МАХН-тай хамтран барих, цаашлаад ирэх жилийн сонгуульд санал хуваах боломж гарч ирж байна хэмээн улс төрийн хүрээнийхэн үзэж байгаа юм. Тэгэхээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулсны гол зорилго бол Өршөөлийн хуулийг батлах, үүний хариуд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг бас батлах буюу АН, МАХН-ын өгөө авааг шийдвэрлэх чуулган байсан гэхэд буруудахгүй болов уу. 

Энэхүү өгөө авааг шийдвэрлэхийн тулд л МАН-ын зургаан сайдыг засгаас гаргаж, хамтарсан гэх давуу эрхийг нь үгүй хийх байв. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуулийг баталсан нь хамгийн гол нь МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр цагаадаж, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталснаар АН-ын авлигын хэрэгт холбогдсон зарим хүмүүсийг цагаатгах ийм л өгөө аваа байсан гэж харагдаж байна. 

Тэгэхээр УИХ-ын хаврын ээлжит бус чуулганыг хуралдуулсан АН-ынхны гол зорилго ерөнхийдөө биелсэн гэхэд болно. Харин одоо МАН-ын сайд нарын орных нь хүмүүсийг товлочихвол тэдний зорилго 100 хувь биелэх учиртай. Тэгэхээр ээлжит бус чуулган дахин хуралдах нь баараггүй асуудал юм.

Гэхдээ энэ байдал хэлийн  удаан үргэлжлэх бол гэдэг эргэлзээ ард түмэнд бий. Учир нь уг асуудлуудад Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавих эрхтэй. Гэвч ерөнхийлөгч одоог хүртэл хориг тавиагүй байна. Бодвол ээлжит бус чуулганыг хуралдуулсныг бодоход АН хийгээд МАХН-ынхны зорилго, зорилт ихэд хүчтэй байгаа бололтой.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irbes 2015-08-17 20:21:49
    zaddag zadag mergjileeree ajilbal yasan be ta nar
    112.167.38.116
    Мэдэгдсэн Хариулах
  • irbes 2015-08-17 20:18:42
    bi ta nariig oilgoxgvi bna
    112.167.38.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Болдоо 2015-08-17 17:24:23
    Өршөөлийн хуулиар хэрэг хийгээгүй хүнийг цагаатгаж болдог юмуу.Энхбаяр эргэж ирсэнд ард олон баясаж байна.Тэр улс орноо өрнөөс гаргасан баатар юм.
    112.72.13.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Бобо 2015-08-17 08:01:20
    Өршөөлийн хуулийг батлалцсан тэнэг гаруудын нэрсийг ил болгоё. Ирэх сонгуулиар ард түмэн та нартаа тооцоо бодно доо
    112.72.13.95
    Мэдэгдсэн Хариулах