“Улаан” мөнгө унах чимээнээр...

20 ЖИЛД АНХ УДАА...

Урд хөршийн боомт хот Тианжинд болсон дэлбэрэлтийн талаарх хар мэдээллийн араас дэлхийн зах зээлийн ээлжит донсолгоо дуулиан үргэлжилж байна. Хятадын үндэсний валют юанийн ханш сүүлийн 20 жилийн хамгийн доод төвшинд хүрч, төрийн бодлого тодорхойлогчид нь ч энэхүү уналтыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Үндэсний валютынхаа өнөөгийн байдлын талаар Хятадын Төвбанкны ерөнхийлөгчийн орлогч Zhang Xiaohui Бээжинд товчхон мэдээлэл хийхдээ юанийн ханшийн харьцаа зохистой байгаа хэмээн тайлбарлажээ. Энэ үеэр дэд ерөнхийлөгч Yi Gang “Хэрэв зах зээлийн тогтворгүй байдал хэрээс хэтэрвэл Хятад улсын Төвбанк зохицуулалт хийнэ. Зах зээлд итгэ, зах зээлийг хүндэтгэ, бас зах зээлээс ай, зах зээлийг дага” гэж хэлснийг дэлхийн хэвлэл мэдээллийнхэн өлгөн авчээ. Өөрөөр хэлбэл, “улаан” мөнгө цаашид өөрийн дураар зах зээлийн өнгийг тодорхойлох цаг үе хаалга тогшиж байна.

Өнгөрсөн мягмар гаригт Хятад улс сүүлийн 21 жилд анх удаа юанийн ханшийг ийнхүү сул тавьж, томоохон өөрчлөлт хийсэн нь дэлхийн зах зээлийг савлахад хүргээд байна. Олон жилийн турш юанийн ам.доллартай харьцах ханш 6.8-д тогтож байсан бол энэхүү өөрчлөлтийн улмаас сүүлийн 20 жилд анх удаа 6.4 болсон билээ. “Ногоон”-ы тогтвортой байдлын эсрэг хөдөлснөөрөө Хятад улс Азийн улс орнуудад, ялангуяа экспортынх нь өрсөлдөх чадварыг сулруулж буй хэрэг юм.

Энэ зуур Европын тансаг зэрэглэлийн брэндийн үйлдвэрлэгчид цаашид Хятадад бараа бүтээгдэхүүнээ борлуулах эсэхдээ эргэлзэж байна. “Credit Suisse Group AG”-ийн мэдээлснээр Хятад улс валютын ханшаа үнэгүйдүүлснээс хоёр өдрийн дараанаас “Burberry Group Plc”, “Hugo Boss AG” зэрэг томоохон брэндүүдийн үнэ долоон хувиас илүүтэйгээр унажээ. Учир нь хятад жуулчдын худалдан авалтад энэхүү ханшийн зөрүү нөлөөлсөн байна. “Тансаг зэрэглэлийн брэндийн бүтээгдэхүүнүүдийн үнэ ханшид Хятад болоод Хятадын Засгийн газрын шийдвэр хэчнээн нөлөөлдгийг бид харж байна” хэмээн Лондонд төвтэй “Bernstein” төвийн шинжээч Mario Ortelli хэлжээ. Үүнээс цаашилбал, салангид компаниудын хувьд мөн л байдал түвэгтэй болохын зэрэгцээ хувьцааны ханш хамгийн их эрсдэлд орох юм. “Bank of America Corp” корпорацийн мэдээлж буйгаар Хятадын хэрэглэгчид гадаад дахь хэрэглээндээ өмнөхөөсөө 50 хувиар илүү төлбөр төлөх шаардлагатай болж байна. Өнгөрсөн хоёр өдрийн дотор Burberry юанийн орлогоосоо 11 хувийг, “Hugo Boss” долоон хувийг алдсан хэмээн Credit Suisse. Swatch Group AG мэдээлэв. Тэгвэл LVMH Moet Hennessy Louis Vuitton SE and Salvatore Ferragamo SpA зэрэг брэндүүд өнгөрсөн хоёр өдрийн дотор 10-аас илүү хувиар юанийн орлогоо алдсан байна.

 

ХЯТАДАД ГАРГАХ ЭКСПОРТОД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

 

Европын экспортыг тодорхойлж байдаг гол үзүүлэлтийн нэг “Stoxx Europe 600” индекс өнгөрсөн лхагва гаригт 2.7 хувиар буурсан нь өнгөрсөн аравдугаар сараас хойшхи хамгийн муу үзүүлэлт юм. Үүний шалтгаан нь улс орнуудын дийлэнх худалдаа АНУ-аас илүүтэйгээр Хятадыг чиглэж  байсанд оршиж байна. Европын холбоо гэхэд өнгөрсөн жил 165 тэрбум еврогийн худалдааг Хятадтай хийсэн байхад АНУ-ын хувьд энэ үзүүлэлт 124 тэрбум ам.доллар байна.

Түүхий эд, бараа бүтээгдэхүүний худалдаа ч ялгаагүй эрсдэлтэй нүүр тулах нь. Дэлхийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгч орон Хятад юанийнхаа ханшийг бууруулснаар үйлдвэрлэлийн металлаас авахуулаад газрын тос хүртэлх бараа бүтээгдэхүүний үнэ унаж байгааг “Mining.com” мэдээллээ. Нэг тонн зэсийн үнэ Лондоны металлын биржид долоон хувиар буурч 5100 ам.долларт хүрсэн нь 2009 оны долдугаар сараас хойшхи хамгийн том уналтад тооцогдож байна. Харин газрын тосны үнэ өнгөрсөн мягмар гаригт гурван хувиар унасан ч нэг баррель нь 50 ам.долларт хадгалагдсан хэвээр байгаа юм. Ийнхүү үнэ ханш унаж буйн гол шалтгаан нь Хятадын юанийн цаашид ч унах төлөв байдал хийгээд тус улсын үйлдвэрлэлийн гарцын тодорхой бус мэдээллээс үүдэж байна. Зэсийн үнийн уналт энэ металлын томоохон үйлдвэрлэгч “Glencore”-ийн хувьцааны ханшийг зургаан хувиар буурахад хүргэжээ. Харин “Би эйч пи биллитон”-ы хувьцааны ханш 4.3 хувиар унасан бол “Рио тинто”-гийн хувьцааны ханш Сиднейд бараг гурван хувиар буурчээ.
 

Зууны мэдээ
Ж.Цогзолмаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zzzz 2015-08-18 00:20:08
    ooroor helbel gadaadiin zah zeeld orsoldoh chadliig nemj baina gesen ug,
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • zzzzz 2015-08-17 23:59:50
    balyutiin hansh changarah in dotoodiin buteegdehuunii ooriin ortog hyamdardag
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • bayaka 2015-08-17 07:00:26
    Bayaka
    112.72.11.117
    Мэдэгдсэн Хариулах
  • tester 2015-08-17 06:53:34
    уналт уу? чангаралт уу? валютын ханш чангарах сулрах, унах өсөх нь жаахан жуухан ойлгомжгүй байна? чангарах нь унах юм уу? унах нь сулрах юм уу?
    103.229.176.131
    Мэдэгдсэн Хариулах
    • nice 2015-08-17 14:12:32
      chi teneg bolovsrol nimgen bna
      202.126.89.199
      Мэдэгдсэн Хариулах
    • tester 2015-08-17 07:23:03
      1USD / 6.8 = 1 CHY ---> 1USD / 6.4 = 1 CHY ali ni ih be?
      103.229.176.131
      Мэдэгдсэн Хариулах
  • хэ хэ гэж 2015-08-17 01:50:47
    Тэнэгүүд ээ, хувиа бодохынхоо оронд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулаад хятадаас хэрэгцээтэй юм аа импортлооч дээ.
    202.179.20.127
    Мэдэгдсэн Хариулах