Ерөнхийлөгч ёстой болгож тавилаа
Төрийн ордонд сүлжээ унагагч байршуулж, гишүүдийн I Pad, гар утсыг хурааж нууцын зэрэглэлтэй хар дэвтрээс өөр зэвсэггүй хаалттай горимоор "ногоон гэрлээр" баталсан Өршөөл үзүүлэх хууль өнгөрсөн долоо хоногийн хамгийн халуун сэдэв болов. Хэвлэл мэдээллийн нүд чихээс далдуур, сөрөг хүчний оролцоогүй зөвхөн "Шударга ёс" эвсэл, АН-ын 40 гаруй гишүүдийн хүч түрж баталсан энэ хууль анхнаасаа нийгэмд маш буруу ойлголт өгсөн. Амьдралдаа нэг удаа алдаж эндсэн аавын хүүг биш АТГ-т шалгагдаж буй албан тушаалаа урвуулан ашигласан цагаан захтан, намын дарга, туслах, зөвлөх, хүргэн, найзуудыг өршөөх зорилготой хууль болж хувирсан. Хэдийгээр 8000 хүмүүжигч наранд гарна гэсэн шоу наана нь хийгдэж буй ч эдгээр олны дотор тэрбум, тэрбумаар нь идсэн хэдэн зуун авлигач ахынхаа, амрагийнхаа, ач санасан улстөрчдийнхөө буянаар суллагдаж байгаа. Ингэснээр АТГ-т шалгагдаж байсан 205 хэрэг бүгд өршөөлд хамрагдаж, авлигын хэргээр шалгуулж байгаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын албан тушаалтнууд өршөөгдөх нь тодорхой болсон юм.

АТГ-ын дарга Э.Амарбат “Авлигатай тэмцэх өнгөрсөн жилийн бүх ажил маань нуран уналаа. Албан тушаалтнууд бүгд энэ хуулиар өршөөгдөж байна. Манайд шалгуулж байсан албан тушаалтны 205 хэрэг энэ хуулиар өршөөгдлөө” хэмээн мэдэгдэл хийсэн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хөшигний ард будаггүй нүүрийг нь хараад суухаар уур, эгдүү хоёр зэрэгцдэг л юм байна. Телевизийн камерийн өмнө гарахаараа шударга үнэний туйл болоод явдаг нөхдүүд “Хээл хахууль, хууль бусаар хөрөнгөжихтэй холбоотой гэмт хэргийг өршөөхгүй” гэдэг заалт ажлын хэсэг дээр олонхийн дэмжлэг аваад Байнгын хороо руу ороход бэлэн болчихсон байхад “Миний санал буруу тоологдсон байна” гэж маргааш нь дахиж ажлын хэсгийг хуралдуулаад саналаа өөрчлөөд оруулаад ирсэн” хэмээн хууль албан тушаалтнуудыг өршөөхөд чиглэгдсэн гэдгийг ил шулуухан хэлсэн билээ.
 
 Мөн үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц заалт орсон талаар хууль шүүхийн зарим албан тушаалтан мэдээлэл хийж сэрэмжүүлсэн гээд Өршөөлийн хуулийн эсрэг тэмцэл шат шатанд өрнөж эхэллээ. Хууль нэгэнт эцэслэн батлагдчихсан. Өнгөрөгч баасан гарагт найруулгын саналыг сонсоод энэ долоо хоногт ёсчлох асуудал л үлдлээ. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд хориг тавих бүрэн эрхтэй учраас Ерөнхийлөгч хуульд хориг тавих уу гэдэг нь нийгэмд хүлээлт үүсгээд байлаа. Төрийн тэргүүн өөрийн твиттер, фэйсбүүк хуудсаараа тодорхой бус байр  суурь илэрхийлж байсан ч тэрбээр  Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын хурал дээр ёстой л жинтэй, далайцтай, хатуу боловч үнэн үгийг хэлсэн юм.
 
Энэ төрийг хямрал, дампуурал руу хөтөлж буй фракци, бүлэглэл, нэг хүний эрх ашигт хүлэгдсэн хэсэг бүлгийг нүүрээ хийх газаргүй болтол нь болгож тавилаа. Өршөөлийн хуульд хориг тавина гэдгээ ч мэдэгдлээ. Авлигатай тэмцэх асуудлыг номер нэгт тавьж ирсэн Ардчилсан Ерөнхийлөгч зоригтой байж чадлаа хэмээн ард түмэн түүнийг үнэлж байсан юм. Магад газар нь зөв биш байсан хэмээн эгдүүцэх хүн гарч мэдэх юм. Баярын хурал дээр ингэж хэлэх шаардлагатай юм уу хэмээн мушгин гуйвуулж болох ч авлигачидтай тэмцэхэд хамгийн чухал үүрэгтэй хүмүүсийн өмнө эдгээр үгийг унагасан нь харин ч байгаа оносон ч юм бил үү. Үүнийгээ ч Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ онцолсон. Тэрбээр, “Авлигач та нарыг бөхөлзүүлэх л гэж үзнэ. Та нарт Монголын төрөөс өгсөн нэг эрх бий, авлигачийг та нар бөхөлзүүлэх ёстой. Авлигачийн өмнө бөхөлзөж болохгүй, авлигачийг өмнөө бөхөлзүүлэх үүрэгтэй. Та нар яллах хуультай, тэмцэх хуультай, тийм эрхийг та нарт өгсөн юм шүү. Түүнийг Үндсэн хуулиар, хууль ёсоор өгсөн, Монгол Улсын хуулиар та нарт өгсөн. Тийм учраас тэр эрх, тэр үүрэгтээ, тэр хариуцлага, тэр манаандаа, тэр харуулдаа үнэнч зогсох хэрэгтэй” хэмээгээд чихэр нь ихэдсэн нялуун үгээр биш хэцүү ажилтай хүмүүст үнэн үгийг хэлэхийг хүсч байна гэв. Ерөнхийлөгч авлигач гэж хэн болох мөн авлигачдыг өршөөх хууль, том авлигач гэсэн гурван сэдэв дээр төвлөрч үгээ хэлсэн юм.
 
Ц.Элбэгдорж: Ийм хуйвалдааныг Монголын төрийн босгоор алхуулахгүй
 
Хатуу боловч зарчмаасаа ухарсангүй, Ерөнхийлөгч. Магад энэ хатуу үгнийх нь төлөө эгэл жирийн ард түмэн баярлаж, хэдэн тэрбумаар нь халаасалчихдаг түүнийгээ үрж чадалгүй хоригдож байгаа авлигачид дургүйцэҗ доромжлох нь мэдээж. Өөрийнх нь хэлсэн пшг өнөөдрөөс эхлээд түүний эсрэг олон зохион байгуулалттай дарамт очихыг ч үгүйсгэхгүй. Гэсэн ч Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдсэн нь хаалттай хаалганы цаадах улстөрчдийн найруулсан жүжигт бага ч гэсэн тээг садаа болж байгаа нь үнэн. Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэҗ төрийн албыг тоглоомын талбар мэт санаж байсан олон хүнд Монголын төр эзэнтэй юм шүү гэдгийг харуулж чадсан нь чухал. Ерөнхийлөгч ёстой болгож тавилаа хэмээн дэмжих нэгэн байхад оройтсон борооны  хойноос цув нөмрөв хэмээн шүүмжлэх хүн ч  бишгүй олон гарлаа, энэ хоёр өдөр. Гэхдээ ард түмэндээ хайртай хэмээн дүр эсгэдэг улстөрчдөөс Төрийн тэргүүн өөр байж, түмнийхээ өмнөөс дуугарч чадлаа.
 
Ерөнхийлөгч “Наадуул чинь Өршөөлийн хууль батлахдаа хориг ирнэ гэдгийг мэдсээр байж хийсэн. Өнөөдөр манай хууль хяналтын байгууллагын ахмадууд нүдэндээ нулимстай надруу утасдаж байна. “Олон жил зүтгэсэн зүтгэл алга боллоо доо. Яах вэ?” гэж. Өнөөдөр үүнийг сонсоод, хориг ирж магадгүй гэдгийг сонсоод, ёстой бүгдийг хийж байна наадуул чинь. Ирэх сонгуульд танай намтай орох уу, эсвэл манай намтай орох уу гэдгээ одоо шийд. Гэхдээ чи тэр Элбэгдоржийн ярьж байгаа хоригийг хүлээж авах уу! гээд тийм л юм ярьж байгаа шүү дээ. Өнөөдөр магадгүй Өршөөлийн хуулийг зогсоох ганцхан найдвар Ерөнхийлөгчийн хориг гэж олон хүн ярьж байх шиг байна. Тийм байж магадгүй. Гэхдээ улстөрчид, энэ улс төрд суугаа улсууд өөрсдийнхөө нэр төр муу болох вий гэдгээс ичдэг, зовдог. Тэд нарыг буруу юм хийвэл ичээх хэрэгтэй, гишгэх газаргүй болгох ёстой. Ганц найдвар бол олон түмний жигшил юм. Ганц найдвар бол олон түмний зэвүүцэл юм. Өнөөдөр улсууд “Алдсан, эндсэн өршөөе. Тэгээд цааш явъя” гэж яриад байгаа. Бид үүнийг долоон жилийн өмнө хийсэн. Авах сургамж ч гарсан, хэцүү юм ч гарсан. Хүнд байдаг юм. Тэр авлигач цагаадах юм бол Монголын төр тэр өдрөөс эхэлж харлана. Авлигачид цагаадаж байгаа тэр цаг мөчөөс эхэлж Монголын төр харлана. Бид тэгж төрөө харлуулмааргүй байна. Би хүн өршөөхийн эсрэг байгаа юм биш, хүн өршөөхийн төлөө байна. Би тэр ядуу зүдүү, анх удаа алдсан хүмүүсийг өршөөхийн төлөө байна. Үнэхээр тэр гуя дагуулж, хүзүү тээж явуулаад байгааг нь авч үлдэе гэж байгаа юм. 1000 хүн өршөөх гэж хажууд нь 100 албан тушаалын гэмт хэрэгтнийг, 100 авлигын хэрэгт мөрдөгдөж байгаа хүн, 100 хууль бусаар хөрөнгөжсөн этгээд, олон мянган хүнийг залилсан этгээд, мөнгө угаасан этгээдийг өршөөх гээд байгааг л боль гэж байгаа юм.
 
Монголын төрийн нэрийг, Монгол Улсыг даанч бодсонгүй дээ. Тийм шударга бус, тийм заалттай хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй. Ийм шударга бус хуйвалдааныг Монголын төрийн босгоор алхуулж болохгүй. Алхуулахгүй” гэв. Түүний үг хэр хүчтэй байж, мөр зэрэгцэн ардчиллыг бүтээж явсан журмын нөхдөд нь нөлөөлж чадах эсэхийг хүлээх л үлдлээ. Төр эзэнтэй гэдгийг Төрийн тэргүүн баталж өглөө. Үүнээс өөр юу хүсэх вэ.

Эзэнгүй үг Н.Энхбаярыг чиглэв үү
 
Төрийн тэргүүний хэлсэн үг бүр нэг хүнийг чиглэж байсан нь нуух аргагүй үнэн. Магад эзэнгүй мэт боловч энэ төрийг хилийн чанадаас удирдаж, хүссэнээ өөрийн дохиур болсон хэсэг бүлгээр хийлгэж чадаж байгаа нэг хүнийг чиглэсэн гэдэг нь үг бүрээс нь тодорхой байсан юм. Гэвч энэ бол бие биедээ дургүйлхсэн хоёр хүний хоорондын хор шарын асуудал гэхээс илүү монгол төрийн түүхэнд хараар бичигдсэн гашуун үнэн. Авлига албан тушаалын хэрэг нь ар араасаа илэрч, аавын хаалга татаж, эцэст нь эх оронгүй юм шиг хэрэн тэнэж явсан Н.Энхбаяр гэж хүн өнөөдөр яагаад ингэж “оодрох” болов гэдэг асуултыг уншигч та өөрөөсөө асуугаад үзээрэй. Хууль надад үйлчлээгүй хэмээсэн ч ирэх болгондоо шалгуулж, ах дүү, туслах, зөвлөхтэйгээ эрэн сурвалжлагдаж байсан тэр ямар шалтгаанаар улс төр хийж, намуудад зөвлөх эрх мэдэлтэй болов гэдгийг Төрийн тэргүүн мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас эдгээр хатуу үгсийг түүнд эзэнгүй хаяглан дайсан биз. Ганц үнэн гэвэл Н.Энхбаяр Өршөөлийн хуулиар суллагдсан нь үнэн.
 

...Тиймдээ ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн "Өнөөдөр авлигач танай гэрт ороод суучихсан байгаа. Тэр авлигачид өнөөдөр УИХ-ын гишүүдтэй, түүгээрээ дамжуулж хууль гаргах гэж оролддог болсон. Өөрийн төлөөлөлтэй, өөрийн намтай. Фракцтай, байгууллагатай.

Би үгээ эхлэхдээ хэлсэн. "Жирийн иргэн авлигын хэрэг хийдэггүй юм" гэж. Авлигачийг барих гээд очиход хажууд нь телевиз нь байж байдаг. Тийм жирийн иргэн байдаг юм уу. Телевизтэй, намтай жирийн иргэн байдаг юм уу, тийм борчуудын хүүхэд бий юү...
 
 
Тэр жирийн иргэн биш. Намын дарга, бас дэргэдээ телевизтэй. Тиймдээ ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн “Өнөөдөр авлигач танай гэрт ороод суучихсан байгаа. Тэр авлигачид өнөөдөр УИХ-ын гишүүдтэй, түүгээрээ дамжуулж хууль гаргах гэж оролддог болсон. Өөрийн төлөөлөлтэй, өөрийн намтай. Фракцтай, байгууллагатай. Би үгээ эхлэхдээ хэлсэн. “Жирийн иргэн авлигын хэрэг хийдэггүй юм” гэж. Авлигачийг барих гээд очиход хажууд нь телевиз нь байж байдаг. Тийм жирийн иргэн байдаг юм уу. Телевизтэй, намтай жирийн иргэн байдаг юм уу, тийм борчуудын хүүхэд бий юү. УИХ- ын гишүүдээр өмгөөлүүлсэн тийм жирийн иргэн бий юү. Тэгээд түүгээр дамжуулж, тэднийг гар, хөлөө болгож өөрсдийнхөө санаа бодлыг хэрэгжүүлэх гэж үздэг. Тийм жирийн иргэн бий юү. Ийм учраас энэ дээр ялгаж салгаж хандах ёстой” гэсэн үг түүнийг чиглэсэн нь тодорхой билээ. Мөн хилийн чанадад улстөрчдийг дуудаж уулздаг, парламентаар дамжих хуулийн зүйл заалтыг өөрт нийцүүлэн батлуулж буй авлигачдаас хол байхыг сануулсан нь мөн л Экс Ерөнхийлөгчид хаяглагдаж байв. Том авлигач руу чиглэсэн Төрийн тэргүүний үгийг тоймлон хүргэе.
 
Тэрбээр, 30 минутын турш хэлсэн үгнийхээ завсар экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт хамаатах хатуухан үгсийг нэлээдгүй олон хэлжээ.

-Хамгийн аюултай нь өнөөдөр хамгийн том авлигачаас дараа үеийн авлигачид суралцаж байна шүү дээ. “Аан, телевизтэй байх ёстой юм байна, сонинтой байх ёстой юм байна, үнэн худал нам байгуулах ёстой юм байна, хэдэн хүн гишүүн гэж оруулах хэрэгтэй юм байна. Тэд нараар юм яриулах ёстой юм байна, тэд нараар хамгаалуулах ёстой юм байна, тэд нараар явж байгаа төрийн бодлого тэр бүхэн рүү дайруулах ёстой юм байна, Өө ингэж гардаг юм байна шүү дээ, ингэж хуулиас зугтаж болдог юм байна шүү дээ”.
 
-“Зөвлөгөө өгье”. Гэмт хэрэг хийсэн гэдэг нь, гэмт хэрэгтэн гэдэг нь шүүхээр тогтоогдчихсон хүн өнөөдөр Монголын төрд зөвлөгөө өгөхөөр ирлээ. “Хэрэгтэй бол өгье” гэж.
 
-Миний түрүүчийн хэлсэн нэг л шийдэл байгаа юм. Зүгээр л чи тэнд аюул тарихаасаа өмнө, Монголын төрийг аюулд унагахаасаа өмнө гар. Тэр бүлэглэл, тэр фракцын удирдлага, тэр ажил явуулдаггүй, тэр хуйвалдаан зохион байгуулдаг. Тэр мессеж явуулдаг, тэр ар талд нь зохион байгуулдаг, тэр бүх мөнгийг төлдөг, зээл аваад талыг нь тэр муухай сүлжээндээ зарцуулдаг, муу аргаар ажил хийдэг, муу аргаар хөтөлбөр хийдэг, тэр нэвтрүүлэг хийдэг дайрдаг, хүний зүрх сэтгэлийг үхүүлэхийн төлөө, Монголын зүрх сэтгэлийг үхүүлэхийн төлөө дайрдаг тэр улсууд сайн мэдэж байгаа. Дахиж битгий ийм юмны үнэрээр ордон дотуур эргэлд. “Эргэлдэхгүй ээ” гээд түүнийгээ л хэлчих. Дахиж халдашгүй дархан эрхийн дор орно гэж бүү зүтгэ. Үнэхээр зовж байгаа юм бол, хэлмэгдэж байгаа юм бол, зовон зовон энд юугаан хийж суугаад байгаа юм бэ. Хэлмэгдэн хэлмэгдэн яагаад суугаад байгаа юм бэ. Зүгээр л гараад яв. Боллоо. Энэ л шийдэл байна. Нэг бол тэгж гаргаж явуулдаг замыг чинь засах  дээр хариуцлага тооцох хуулийг минь л батлаад өг. Үүнийг л хэлж байгаа юм.
 
-Зарим авлигач өнөөдөр салхилах гэж Монголдоо ирдэг болжээ. “Би салхилах гэж Монголд ирлээ” гэдэг. Би Төрийн ордон бол хүн салхилаад байх газар биш гэж бодож байна. Салхиа санаад хүний нутагт хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Хүний газрын тансаг өндөр үнэтэй байшинд очоод хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй. Тэр авлигачид тэр хамсаатнуудаа аваад ир. Тэр авлигаар зугтаалгасан олон тэрбум төгрөгөө, тэр олон сая ам.доллараа аваад ир. Тэр хамсаатан болгоод, гаргаад зугтаалгасан байгаа дүүгээ авч ирээд салхилуул. Дүүтэйгээ ирээд салхил. Тэр хамсаатан болгоод хэрэг хийгээд гаргаад явуулчихсан байгаа туслахынхаа ахыг аваад ир, тэгээд хамтдаа салхилцгаа. Тэр гаргаад зугтаж яваа хүмүүстэйгээ Монголын салхинд хамтдаа салхил л даа. Заавал тэр хүний нутгаар явж, тэр салхигүй газраар явж зовж яах юм. Монголдоо ирээд сайхан салхил.

Авлигач авсан мөнгөөрөө үйлдвэр барьсан гэж сонссон уу, та нар
 
Авлига гэж юу вэ. Энэ асуултад олон хүн хариулт эрдэг. АТГ байгуулж тэмцэх шалтгаан юу байв гэдгийг ч Ерөнхийлөгч багцлан ярьсан. Өмнөд хөрш маань авлигын эсрэг ажлыг эхлүүлчихсэн. Хил дамжин зугтсан авлигачдаа эрэн сурвалжилж илрүүлээд яллаж байгаа. Гэтэл манайд бол нөхцөл байдал өөр байна. Хил дамжсан нь өөртөө зориулж хууль батлуулчихаад өнөөдөр инээгээд эх орондоо ирдэг болж. Тиймдээ ч бид авлигачидтай тууштай тэмцэх алхмаасаа ухарч болохгүй байгаа юм. Энэ үгийг ч Төрийн тэргүүн хэлсэн үг болгондоо онцолж байлаа. Авлигын талаар тэр ингэж ярилаа.
 
-Би нэг л аашаараа байгаа. Энэ авлигатай тэмцэнэ, авлигыг эсэргүүцнэ гэдэг бол миний араншин.
 
-Авлигач авлигад авсан мөнгөөрөө үйлдвэр барилаа гэж сонссон уу, та нар?
 
-Авлигачдад Монголын ард түмний эрх ашиг ямар ч хамаагүй байна.
 
-Авлигын албан тушаалыг анзааралгүй үйлдэнэ гэж байдаггүй юм.
 
-Ер нь нотлох баримттайгаа баригдсан хэдэн авлигач байна аа, Монголд.
 
-Монголын ард түмний эрх ашиг бол мөнх, авлигачдын эрх ашиг бол авлигачдаар нь дуусна.
 
-Өнөөдөр хамгийн нэг ноцтой нь энэ авлигын мөнгөн дээр, энэ том том авлигачдын мөнгөн дээр ажилладаг дахиад нэг авлигач сүлжээ олон улсад бий болсон.
 
-Монголын эрх ашиг гэдэг бол агуу юм. Энэ мөнхөд үргэлжилнэ. Үргэлжид байна. Авлигачдын эрх ашиг гэдэг юм бол тэр авлигачаараа тэр эрх ашгаар л хэмжигдэнэ.
 
-Авлига байхгүй бол Авлигын эсрэг хууль байхгүй, авлига байхгүй бол Авлигатай тэмцдэг газар байхгүй ээ.
 
-Авлигач   өөрийгөө хамгаалуулах илүү эрхтэй болчихоод байна. Яагаад гэвэл мөнгөтэй. Хэдэн тэрбумаар нь цацдаг.
 
-Авлигатай тэмцэх гэдэг бол сонгуулийн үед хэлээд өнгөрдөг зүйл биш ээ. Авлигатай тэмцэх гэдэг бол сууж байх үедээ хийдэг ажил.
 
-Авлигын хамгийн аюултай нь Монголын төрийг өөрийн болгож байгаа юм.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-08-18 02:28:06
    АН энэ улсыг сүйтгээд дууслаа, хууль дүрэмийг гууль болгож, эмх замбараагүй байдлыг санаатай бий болгож байНА, хулгайч луйварчидаа хууль гарган өршөөж байна
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Зориг 2015-08-18 01:15:39
    Эба энэ хуулийг хүчингүй болгож чадах уу. Нөгөө ХХБанкны 5% нь бодогдоод, худлаа хошгируулж л байхгүй юу даа. Ер УИХ авилгын хууль гаргачихлаа шүү дээ.
    202.179.20.105
    Мэдэгдсэн Хариулах
  • сэлэнгэ 2015-08-17 15:21:13
    маш сайн, харин энэ хуулийг хүчингүй болгох л хэрэгтэй амжилт хүсье НОЁН ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ
    103.10.22.131
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-08-17 13:08:27
    Eronkhiilogch mash zov.
    68.174.162.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Ugui 2015-08-17 13:04:13
    Elbeg uuruu hudalch hudal hoshgiruuldag uchir muulj bga bh. Bi ch gesen ikh durgui elbegt
    122.201.21.220
    Мэдэгдсэн Хариулах
  • нарангэрэл гуай энхбрын хэргийг олонд дэ 2015-08-17 10:51:37
    монгол ганц авлигчтай болохоор Ши жин пин ий дэргэд хялбар шийдэж болох асуудал.Цаазгүй Цахиа эбэ шүлшээрээ будаад нэмэргүй.Нарангэрэл гуай энхбаярын хэргийг үн...
    112.72.13.111
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-17 10:22:31
    Элбэгээ ерөнхийлөгчийг муулсан хүмүүс их байхын. эсвэл зохион байгуулалттайгаар хэдэн хүмүүс баахан сэтгэгдэл бичээд байдаг юм шиг. хоригийг нь тавиад өгч.
    180.149.78.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-08-17 10:05:50
    цаг үеэ олсон маш зөв үг хэлж , хамаг булайг нь дэлгэсэн дээ хэтэрхий заваараад байсан даа балайр юмнууд
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • БОЛЬ БОЛЬ 2015-08-17 09:38:08
    ярь ярь бас дахин ярь оор чадах юм байх биш чамд. Ерөнхийлөгч байж авгай хүүхний хэрүүл хийгээл зангарагатай ноён нуруутай бай
    112.72.13.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Elbegdorj bolij uz 2015-08-17 09:01:14
    Ene Elbegdorj gdg hun yag neg heruulch avgai, enhbayariig holduulj yaah gj bga boldoo!! Uur hiih yum bdaggui yum bhda,? Uls oron chamtai chamgui ayanda hugjinu,...
    103.9.90.66
    Мэдэгдсэн Хариулах
  • т 2015-08-17 08:28:21
    Хүзүүгүй, шоучин амьсгаагийн шээс нь гоожлоо л доо, өөрийнхөө луйврыг илчлээч
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-08-17 08:25:44
    2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
    112.72.13.249
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2015-08-17 08:18:33
    hee us honzondoo sharlahsan heruulch avgai shig haragdsan
    103.26.193.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Бобо 2015-08-17 07:35:39
    Өршөөлын хуулийг батласан гишүүдийг дахин сонгохгүй байх улс төрөөс арчих,энэ хуулийг батлуулахгүйн төлөө иргэд нэгдэн тэмцэцгээе.Энхбаяр одоо болимоор юм.
    112.72.13.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-08-17 07:20:41
    Энхбаяраас өөр авилгалч байхгүй юм байх да ... Монгол ганц авилгалчтай юм шигээ
    202.131.226.221
    Мэдэгдсэн Хариулах
  • uyanga 2015-08-17 06:18:53
    zarim ulsuud yagaad durgvitseed bgaag ystoi oilgohgvi bna ene durgvitseed bga ulsuud hamt idej uusan nohod ni ym bishvv yaj ch bodson zow shv dee erunhiilugch y...
    103.18.40.202
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen  2015-08-17 05:37:46
    Elbegee hydlaa shydarga tsarailj jvjig tavihaa bolildoo ter amerik irgen Kaplaag syllaad l yavyylsan mongol 3000n horigdoj bgaa hun syllagdah bolhoor l shydarg...
    112.72.11.111
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-17 05:08:24
    АН-ынхан луйварчидтай нийлж улс орныг сүйрүүлэх гэж байна. Эднээс улс орноо одоо л аврахгүй бол хожимдоно шүү. АН-ынхан олонхи болсон энэ УИХ-ын 76 луйварчинг ...
    103.229.120.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Батшугар 2015-08-17 05:00:26
    Энхбаяраас болж Монгол төр дордох байжээ. Хуульзүй яамыг МАХН авч өөрсдийн хийэсэн хулгай луйвраа устгах гэж байна. Цолмон тагнуулын ерөнхий газарт очиж мэдээлэ...
    112.72.13.75
    Мэдэгдсэн Хариулах
    • Цолмон 2015-08-17 05:03:10
      Цолмон тагнуулын ерөнхий газарт очиж баахан баримт устгасан шиг юм болжээ дээ
      112.72.13.75
      Мэдэгдсэн Хариулах
  • Mgl 2015-08-17 04:59:35
    ELBEGDORJ UNGURSUN HUGATSAAND YUCH HIIGEEGUI. GADAADAD IH ZUGAALSAN. ENHBAYA GEDEG HUNTEI IH NOTSOLDSON. Mongol uragshlaagui.
    166.137.242.20
    Мэдэгдсэн Хариулах
  • shidten 2015-08-17 04:58:03
    awligachdiig orshoohgui bh heregtei shu
    183.177.109.36
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-08-17 04:53:36
    Энхбаярыг дэмжиж байна
    202.131.239.130
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-08-17 04:18:04
    genet olon dansandaa horongo mongotei bolson otgonbayar bayartsogt nar yu bolson be.yagaad olon niited zarlahgvi chimeegvi bolchihboo.
    203.91.118.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch 2015-08-17 03:51:33
    Yagaad erunhiilugch hun erunhiilugch hiij baisan hunee urshuliin huulid orchihloo geed uurlad bdg yum uur hiih ajil alga uu
    112.72.13.168
    Мэдэгдсэн Хариулах
  • ххх 2015-08-17 03:50:22
    Элбэгээ ярихаас хэтрэхгүй гэж...
    202.72.246.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-08-17 03:26:34
    Элбэгээг дэмжиж байна. Ард түмний 60% нь дэмжиж. 30-40% нь харааж ерөөх байх. Хуйвалдагчдын үнэнийг нь маш сайн хэлсэн шүү .
    202.179.20.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Elbegee chamaig demjiy! 2015-08-17 03:25:04
    Elbegee tuushtai baigaarai chamaig DEMJIJ b na!
    122.201.22.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Nz 2015-08-17 02:50:26
    Mash zov, helj chadlaa, bas hiij chadaj bgaa, iim zorigtoi, baidgaraa l baidag tand ajlin amjelt, hogjel tsetseglelt husei. Bvv shantrar, iim udirdgch olon baig...
    202.21.116.66
    Мэдэгдсэн Хариулах
  • т1 хүзүүгүй ухаангүй новш шүү энэ эбэ 2015-08-17 02:25:45
    намбарваныг ирэхлээр нь ингээд шээээс баааас нь сугарчих гээд л дачяадаад л үүнийг нь нөгөө долоогч нар нь мундаг юм шиг бодоод л хүзүүгүй шоучин өөр юм хийж ча...
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-17 02:08:08
    Тиймээ Монголын улсын Төр эзэнтэй юм байна. Дэмжиж байна шүү, Танд амжилт хүсье
    202.21.112.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2015-08-17 01:38:55
    Elbegee mash unen yum yarilaa.Harin odoo avilgachdiin suljee Ebiin esreg dain zarlaad ehelsen bna. Jiriin olon niit Ebiin tald shu AVILGACH DAA!!
    202.55.190.178
    Мэдэгдсэн Хариулах
    • Hariinhnii hoshinogonii alchuur ELBEGDOR 2015-08-17 01:52:18
      Elbegdorj 2 udaa erunhiilugchuur songogdood Mongol ulsad yuch hiisengui. Uls turiin ursuldugch Enhbayraar baahan show hiisen.
      107.77.75.119
      Мэдэгдсэн Хариулах
  • Дурак аа 2015-08-17 01:26:49
    Элбэгдорж оо, баяраа хийж байгаагаа нөхдүүдийг доромжлох оо болиоч. Тэр анхны 13, УИХ болон ЗГ-ын гишүүддээ наад үгээ хэлээч дээ. Чиний л эрхлүүлдэг нөхдүүдийн ...
    202.179.20.127
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2015-08-17 04:56:55
      Баярын хурал ийм л байх хэрэгтэй. Худлаа магтаж, шагнахаас бүр залхаж гүйцлээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үг миний хэлэх үг мөн байлаа.
      182.160.39.41
      Мэдэгдсэн Хариулах