Өнөөдрөөс эхэлж буй нийтийн тээврийн шинэ чиглэлүүд
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, түгжирлийг бууруулах, нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг багасгах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах бөгөөд үүнээс 20 угсраа автобус, 40 троллейбус, 853 их багтаамж, 40 дунд багтаамжийн автобус иргэдэд үйлчлэх юм. Таван цэгт шинэ чиглэл нээж, 20 угсраа, 30 дунд багтаамжийн шинэ автобусаар парк шинэчлэлт хийгджээ.

Ингээд өнөөдрөөс хлэх нийтийн тээврийн шинэ сүлжээг дараахь байдлаар төлөвлөжээ. Үүнд:

*Тойргоор явах чиглэлүүд буюу хотын баруун тойрог “3,4-р хороолол-Нарны гүүр-ТЭЦ3-Саппоро”, их тойрог “Баруун 4 зам - Их тойруу - Зүүн 4 зам - Нарны зам”, зүүн тойрог “Монелийн 38- Офицеруудын ордон-Сансар”, хойд буюу “Баянхошуу-3.4-р хороолол-Өнөр хороолол /араар/-ГТЛ”, Хасбаатарын гудамж буюу 6-р бичил хороолол, 2 Хутагтын гудамж, Сөүлийн гудамжийг хотын төв хэсэгтэй холбосон “Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж-Ард кино театр-Сөүлийн гудамж” зэрэг 5 тойрог чиглэлд 80 их багтаамжийн автобус

*Тууш буюу хотын баруун зүүн хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ хэвтээ тэнхлэг /авто зам/ дагуу үйлчлэх 7 чиглэлд 170 их багтаамжийн автобус,троллейбус, үүнээс 20 багтаамж ихтэй угсраа автобус

*Тууш буюу хотын хойд урд хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ босоо тэнхлэг дагуу үйлчлэх 4 чиглэлд 72 их багтаамжийн автобус

*Богино эргэлтийн буюу хотын алслагдсан баруун хэсгийн иргэдийг 5 шар, Саппоро хүртэл, зүүн хэсгийн иргэдийг Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл богино эргэлтээр үйлчлэх 6 чиглэлд 52 их багтаамжийн автобус

*Хот орчмын буюу Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Био комбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох,Баруун түрүү зэрэг 13 чиглэлд 68 их багтаамжийн автобус үүнээс 30 дунд багтаамжийн автобус

*Бусад буюу хуучин маршрутаараа үйлчлэх 30 чиглэлд 500 их багтаамжийн автобус тус тус үйлчилгээнд ажиллана.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-08-16 23:40:47
    avtobusaar 30 minutiin dotor damjival 500 gej hudlaa bainashdee ???
    202.179.29.124
    Мэдэгдсэн Хариулах
  • баяраа 2015-08-15 11:01:24
    энэ маш их буруу манай гэр бэлхэд байдаг нэг автобусаар ажилдаа ирж очдог байсан өнөөдрөөс эхлэн 2 дамжиж явдаг боллоо ам бүл 5 ажил эрхэлдэг ганц хүнтэй одоо ...
    103.26.195.227
    Мэдэгдсэн Хариулах
    • баяраа 2015-08-15 11:12:23
      хэн хариулт өгөх юм бэ
      103.26.195.227
      Мэдэгдсэн Хариулах