Иргэн бүрт газар өмчлүүлэхийг эсэргүүцэв
Газрын тухай хуулийг наадмын өмнө яаран батлахаар эрх баригчид улайрч байна хэмээн өнөөдөр хэсэг иргэд мэдээлэл хийлээ. Тэдний үзэж буйгаар Газрын тухай хуулийн шинэчилсэн төсөл нь 1990-ээд оны улсын мөч хувьчлалын өнгөт тасалбарын луйвартай адил байгаа аж. Тухайн үед  Монголын ард түмний хөдөлмөрөөр бий болсон олон үйлдвэр байшин барилга, өмч хөрөнгө шударга бусаар цөөхөн хэдэн хүний мэдэлд очсон. Харин энэ удаад Монголын ард түмэн үнэгүй газар өмчлөх нэрийн дор газар нутгаа алдах бодит эрсдэлтэй учраад байна хэмээн тэд мэдээллээ.

Энэ хууль батлагдвал Монголын газар шороо хуулийн дагуу хэсэг этгээдийн хувийн өмч болон хувирч, улмаар гадны эзэмшилд шилжих бүрэн боломж нээгдэх аж. Иргэн бүр газартай болно, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулна, хүн бүр өмч хөрөнгөтэй болно хэмээн иргэдийг сайхан үгээр хуурч үнэн хэрэгтээ Монгол нутгийн үржил шимт арвин баялагтай газруудыг дуудлага худалдаагаар гадныханд өмчлүүлэхээр хуульчлах гэж байна хэмээн дээрх иргэд онцолж хэлсэн. Жирийн ард иргэдэд өмчлүүлэх газар нь дэд бүтэцгүй уулын мухарт байна хэмээн нэмж өгүүлсэн юм. Ингэж өмчилсөн газар нь хэдэн арван жилийн дараа үр хүүхдүүдэд нь хүрэлцэхгүй, тэд таван ханатай гэрээ барих газаргүй болох эрсдэл байгааг мөн хэлсэн.

Түүнчлэн уг хууль батлагдвал Оюутолгойн ордыг газартай нь хамт гадныханд үүрд өмчлүүлэх боломж бүрдэх аж. Тодруулбал уг хуулинд Ашигт малтмал ашиглах зориулалттай газар хэмээн тодорхой тусган зааж өгсөн юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gazar bol tusgaar togtnoliin undes 2014-06-11 14:02:01
    Ene xuulind Mongol ulsad 183-s deesh xonogoor orshin suudag gadaad irgend gazar umchluulne gesen bna lee.Mongol ulsad xen 183 xonog buyu bainga orshin suudag ve? Xujaa nar.ene xuuliig batluulj boloxgui
  • duugi 2014-06-11 07:37:51
    odoo yadarsan ard tumendee gazriig ni umchlugui tegeed uur yah gesiin
  • Гантулга 2014-06-10 15:36:35
    Битгий мангар юм ярьцгаагаад бай. Тэгвэл очоод жагсацгаагаач. Хэн та нарыг дэмжих нь үү үзэхгүй юу. Жоохон газартай болж, гэр орон барьж амьдралаа зохиох гэхээр тэнэг тэнэг юм ярьсан хүмүүс их байх юм аа. Ийм хүмүүс хаанаасаа ингэж тэнэг мэдээллээр толгой
  • Зочин 2014-06-10 10:52:28
    хэн нэгэн нь байшин барих гэвэл нөгөө газрыг 60 ба 70 саяар худалдаж аваад л байшин барих болно
  • зочин 2014-06-10 10:51:31
    нөгөө цэнхэр ногоон тасалбарын адил мөнгөтэй нь харийнхан шууд худалдаж авна
  • Nnnnnn 2014-06-10 10:34:58
    Ene huuliig eserguutsej bna Yaduu bgaa humuus gazaraa huvichilj avaad shuud l zarj ehelne. 10 jiliin daraa. Ger barih gazargui l uldene. Mongolchuud tsuuhun yum chin gadniihan mash Iheer orj irne. Tegeed l bid chin ur huuheduudee. Bid chin mongol gesen
  • Зочин 2014-06-10 09:12:24
    Үндсэн хуульд газар бол бүх ард түмний өмч гэж заасан туд бүх ард түмнээр хэлэлцүүлэх ёстой түүнээс яаруу сандруу өмчлүүлж болохгүй тэр тусмаа гадаадын иргэдэд өмчлүүлж үл болно эсэргүүцэж байна
  • зочин  2014-06-10 08:44:29
    Манай хууль батлагчид маш их бодож боловсруулж, эрдэмтэн мэргэд ард олноосоо санал асуулга авч шинэ хуулиа батлах байлгүй дээ. Тэхгүй бол нэг хэсэг нь авангуутаа л хэдэн төгрөгөөр хэнд ч хамаагүй өгнө шүү дээ.
  • AZU 2014-06-10 08:38:54
    ene tsagdaa nar n bas mongoliin irged shuu.unuuduruu haraad erh medliin tuluu guigeed l ireeduid huhed chin eh orongui uilah vii
  • AZU 2014-06-10 08:36:34
    bas ter shorongoos hun gargaad bgaa urshuuliin huuli ntr gd l bgaa. ter n tsaanaa mongol huniig mongol huneer duusgah bodlogo bh vii. mani hed yahav hereg hiigeed l urshuugdchihnu gd l bardam zandaa hereg hiih n ihseh l bh. ter temuujin said hotd bairlah
  • AZU 2014-06-10 08:34:04
    Bi ch gsn eserguutsej bsiin. ene Ardchilsan nam aldaagaa davtahgui gd l bsn. bur huvhairuulahnee
  • Zochin 2014-06-10 07:05:39
    Gazriig zovhon mongol hun l omchlohoor huulind tusgaj ogoh heregtei. Gadaadiin hun ezemshih erhtei baij bolno gehdee tav tavan jileer sungadag baih. Uls ooroo sungah esehiig shiiddeg baih yostoi. Mon oron suutsiig ch gesen zovhon mongol hun l omchildog g
  • Монгол хүн 2014-06-10 07:03:17
    энэ хууль маш аюултай заалтуудтай байна лээ. Монгол хүн өмчилж аваад зарахад гадаадын хүн худалдаж авах боломж нээлттэй байгаа юм. тэгээд газар доор байгаа баялаг нь тэр чигээрээ тэр хүнийх болно. самар цөмж байгаа юм шиг хувьд очсон газруудыг хятадууд тү
  • MONGOLHUU 2014-06-10 06:50:16
    GAZAR OGOOL BAIVAL GER HOROOLOL L IHESNE DEE OGOHGUI BJ BGAD ORON SUUTS HOUSE HOROOLOL BARIH HEREGTEI SHDE
  • шүүмжлэгч  2014-06-10 06:42:08
    нэгэн цагт хүн болгонд өгнө гэж яриад л байсан.харин одоо бол өгөхгүй гэж ярьдаг........ингэж болохгүйш дэээ.анхнаасаа яагаад өгнө гээд,мангартаад байсын.................балай юм а
  • aamaa 2014-06-10 06:36:41
    gazariig gadniihand zarah , Halh goliin saw gazart 330.000 ga gazar solongosuudad zarsanaa huuliar batalgaajuulj uguh beltgel ajil tul 0.7 ga ( odoo bur 0.5 ga ) gazaraar huurch uldseniig ni awah arga gedeg ni oilgomjtoi. hoshgorohoo boliod uhaarah tsag
  • Чимка 2014-06-10 06:25:52
    Гарчигаа зөвөөр өгөхийг хүсье. Газрын хуулийн тухай ойлголтгүй хүмүүс, газрын хуулийн тухай цаад утга санааг олоогүй байгаа хүмүүс дургүйцэх юм байна. Ингэж ард түмнийг хооронд нь хагаралдуулахаар буруу гарчиг өгч болохгүй л дээ. Цаашид анхаарвал сайн бай
  • zochin 2014-06-10 06:20:47
    энэ хууль Монголыг зарж идэх гэж байгаа хэрэг. 0,07 га-даа хулхидуулаад үр хойчдоо үлдээх газар нутаггүй болох вий дээ
  • Монгол улсын иргэн. 2014-06-10 06:06:42
    Эдийн засаг аврах 100 хоног дотроо багтааж газрыг өмчлүүлж гэж санаархаж байна. Зээл аваад юу хийв бидний хойч ирээдүй бүгд өрөнд орлоо. Оюутолгой бидэнд юу өгөв. Эргээд бид эх орондоо байсан баялагаа худалдаж авч бөөн өрөнд орлоо. Энэ бүхэн юу болоод бай
  • zochin 2014-06-10 06:00:03
    arai vgvi abilgvi dee
  • иргэн 2014-06-10 05:54:55
    Энэ сайхан нэртэй хуулийн ард маш ноцтой зүйлүүд байгаа. Гадаадын иргэн ААН Монгол хүнтэй адил эрх эдлэх, АМ ын газрыг хуульчлах, Бэлчээрийг хувьчлах. . .гэх мэт.