Ш.Түвдэндорж: УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно
УИХ-ын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газраас ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг танилцуулав.Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Засгийн газрын гишүүнийг томилох талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн үр дүнгийн талаар тайлбар хийнэ үү. Бид сонин хэвлэлийн хэмжээнд мэдээлэлтэй байгаа. Мөн давхар дээл тайлах асуудалд Монголын төрд олон жил ажилласан, үлгэр дууриал болж явдаг туршлагатай хүний хувьд энэ асуудалд нэр дэвшигч ямар байр суурьтай байгаа вэ?

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг: Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид 5 дугаар сарын 29-ны өдөр албан тоот явуулж саналаа хүргүүлсэн. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн хариу албан бичигт “Засгийн газрын гишүүнд УИХ-ын гишүүний өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй” гэсэн саналыг илэрхийлсэн байгаа. Процессын хувьд ийм. Харин хуулиар МУ-ын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уг асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д Ерөнхий сайд өөрөө өргөн мэдүүлнэ гэсэн заалт бий. Хүмүүсийн энгийн сэтгэхгүйд зөвшилцөнө гэдгийг зөвшөөрнө гэдэг утгатай дүйцүүлж ойлгох гээд байдаг. Харин энэ тохиолдолд хууль дээр ч тэр, хуулийг тайлбарласан тогтоол дээр ч тэр зөвшилцөнө гэдэг нь бичгээр харилцан саналаа солилцоно гэсэн хуулийн дагуу явж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг АН-ын бүлэг, бүлгээс нэр дэвшиж энэ намаас сонгогдсон бүх Засгийн газрын гишүүд дэмжиж байгаа. Тиймээс дан, давхар дээлийг тайлах тайлахгүй асуудал дээр ямар нэг хоёрдсон ойлголт байхгүй. Энэ асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Харин хуулийн хэрэгжих хугацаа 2016 оноос гэдэг цаг хугацаан дээр явж байгаа учраас өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд асуудлыг оруулж ирнэ.

Засгийн газрын гишүүнд нэр дэвшигч Ш.Түвдэндорж: УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэсэн Үндсэн хуульд заасан хуулийн эрх зүйн орчин өнөөдөр хүчин төгөлдөр хэвээрээ байна. Хэрвээ УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг хавсарч гүйцэтгэж болохгүй гэсэн шийдвэр гарвал түүнийг дагахад бэлэн байна.

Ингээд Засгийн газрын гишүүнийг томилохыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжив.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • turuu 2014-06-10 06:56:49
    МАН-ынхан та нар өнгөрсөн 10 гаруй жил Засгийн эрх барихдаа яг бодитой ямар ажил хийсэн юм бэ? Юу ч хийгээгүй учраас ард түмэн та нартай хариуцлага тооцсон. Гэхдээ хүн нэг бүртэй хариуцлага тооцож чадахгүй байна. Тэдгээр хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгт
  • ТАЙВАН 2014-06-10 06:55:11
    ЭНЭ АН нэг л бишээ. БУРУУ ДЭВЭЭД БАЙНА ДАА.АРДУУД Л ХОХИРОХ ЮМ ДАА