Ээлжит бус чуулган хаалтаа хийх үү, үргэлжлэх үү

УИХ-ын дарга З.Энхболдын гаргасан захирамж ёсоор бол УИХ-ын хаврын ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийх ёстой. Гэвч ажлын цаг дундаа орж байхад ээлжит бус чуулган хаалтаа хийх эсэх нь тодорхойгүй байна. мөн үргэлжлэх эсмэх нь ч тодорхойгүй, УИХ-ын дарга одоогоор ямар нэгэн тайлбар, захирамж гаргаагүй байна. 
Мөн өнөөдөр шинэ сайдуудын томилгооны асуудал цэгцэрч, УИХ-д өргөн баригдах эсэх нь "нэн бүрхэг" байна.

Ямартаа МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголд ирээд удаагүй ч Шударга ёс эвслийг төдөөлөн шинэ сайдуудыг томилох ажлын хэсгийг ахлахаар болосн гэх мэдээлэл бий. Мөн тэрээр шинэ сайдуудын асуудлаар АН-ын дарга З.Энхболдтой өчигдөр зөвшилцсөх уулзалт хийсэн билээ. Тэгэхээр чуулган ирэх долоо хоногт үргэлжилж магадгүй, эсвэл ирэх намрын ээлжит бус чуулганыг хүртэл энэ асуудал завсарлах гэсэн хоёр сонголт л байна.

Г.Уянга
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocsin 2015-08-14 06:22:24
    ter, huuliin deer nam baihaar iim l boldog um
    182.160.37.137
    Мэдэгдсэн Хариулах