Хүүхдийн спортын их наадам ирэх сард болно
Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн дагуу Засгийн газрын 2014 оны 359 дугаар тогтоолоор Монголын хүүхдийн спортын V их наадмыг 2015 онд үндэсний хэмжээнд зохион байгуулах шийдвэр гарч Эрүүл мэнд, спортын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар зохион байгуулах хороо байгуулагдан ажиллаж байна.

Монголын хүүхдийн спортын V их наадмыг ирэх сарын 12-18-ны өдрүүдэд спортын 17 төрлөөр нэгэн зэрэг олон улсын наадам, олимпийн жишгээр Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд наадамд 21 аймаг, 9 дүүргийн 2500 гаруй тамирчин, 1000 гаруй багш, дасгалжуулагч, албаны зочид, төлөөлөгчид оролцохоор байна.

Энэхүү Монголын хүүхдийн спортын V их наадам нь олимпийн наадмын жишгээр зохион байгуулагдаж буй анхны спортын “Mega event” болж байгаа төдийгүй цаашид Монгол Улсад тив, дэлхийн хэмжээний наадам зохион байгуулах суурь бэлтгэл ажлыг эхлүүлж, спортын маркетинг, менежментийг шинэ шатанд хөгжүүлэх томоохон алхам болох юм.
Иймд Та бүхэн Монголын спортын түүхэнд хөгжлийн нэгэн шинэ хуудсыг эхлүүлэх хүүхдийн спортын V их наадмыг амжилттай зохион байгуулахад өөрсдийн чин сэтгэлийн дэмжлэг, туслалцааг үзүүлэн ирээдүйн олимпийн аваргуудаа дэмжин ивээн тэтгэн ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллага, шууд дамжуулах телевизүүд, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудад уриалж байна. 

Хүүхдийн спортын V их наадмын танилцуулга, элч тамирчин сонгох, цахим хуудас нээх арга хэмжээг өнөөдөр 14.00 цагаас Эрүүл мэнд, спортын яамны хурлын зааланд зохион байгуулах юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine