МУИС-ийн Удирдах зөвлөлийг татан буулгах уу
Монгол Улсын Их Сургуулийн багш нарын тэмцэл төрийн албан байгууллага дамжигдан шийдвэрлэгдэхгүй байгаа учир  тэд улс төрийн хүчнүүдэд хандаад байгаа гэнэ. Улмаар УИХ дахь Монгол Ардын намын бүлэг тэдний төлөөллийг саяхан хүлээн авч уулзсан байна. МУИС-ийн захирал А.Галтбаярыг огцруулах шаардлагыг энэ сарын 7-нд  Л.Гантөмөр сайдад хүргүүллээ.

Харин БШУ-ны сайд Л.Гантөмөр тэдний хариуд тус сургуулийн удирдлагууд болон Удирдах зөвлөлийг татан буулгах саналтай байгаагаа дуулгасан байна.
МУИС-д ардчиллыг сэргээх түр хорооныхны үзэж байгаагаар захирал нь өөрөө эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн бөгөөд тэнхимийн эрхлэгч бүх хүмүүсийг шууд албан тушаалд томилдог, мөн санхүүгийн эрх мэдлийг өөр дээрээ төвлөрүүлсэн гэнэ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • элий 2014-06-16 13:09:43
    МУИС -г тараавал таарна. чөтгөр ч тогтохгүй газар шүү. ээ элий балай гэж.
  • зочин 2014-06-11 00:53:46
    энэ МУИС гэж нэг яачихсан газар вэ.боловсролын байгууллага ийм тогтворгүй байх ч гэж дээ.ШУТИС шиг том сургууль ардчиллын зарчмаар харилцан зөвшилцөөд бүтцийн өөрчлөлтийг маш нухацтай явуулж байхад МУИС бол үнэхээр удирдлагын чадавхигүй болсон сургууль юм