Шинэ цэвэрлэх байгууламжийн сураг алдарлаа
Улаанбаатар хотын айл өрх, албан байгууллага, үйлдвэрүүдийн бохир усыг хүлээн авч механик, биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэн Туул голд нийлүүлэх үүрэгтэй төв цэвэрлэх байгууламж нь 1969 онд байгуулагджээ. Анх байгуулахдаа хоногт 4500 м3 бохир ус хүлээн авч механик цэвэрлэгээгээр 50% хүртэл цэвэрлэх хүчин чадалтай байсан бол хотын хүн ам, үйлдвэрлэл нэмэгдэхийн хирээр хүчин чадлаа нэмэгдүүлж, 1979, 1986 онуудад тус тус  өргөтгөл хийн хоногт 20 000 м3 ахуйн бохир ус хүлээн авч 90-92% хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болсон байна. Мөн Испани улсын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж шинэчлэх хоёр шатны төслийг хэрэгжүүлж,  агааржуулалтын систем, насос, сараалжийн байгууламж, тунгаагчийн төхөөрөмжүүдээ шинэчилжээ. Урьд нь зөвхөн  бохир усыг хлороор халдваргүйжүүлж байсан бол одоо хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлж байгаа юм байна.

Хэдийгээр энэ мэт техник технологийн шинэчлэл хийсэн ч  жил өнгөрөх тусам  нийслэлийн бохир усыг цэвэрлэх ажлын голыг үүрдэг  Төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүй, үйл ажиллагаа нь доголдож болзошгүйг хэдэн жилийн өмнөөс  мэргэжилтнүүд анхааруулсаар байсан юм. Гэвч асуудлыг тоолгүй явсаар өнөөдөр  Туул гол Нийслэлчүүдийн бохироор урсаж байгаа. Өнгөрсөн зургадугаар сард төв цэвэрлэх байгууламжид үүссэн гэмтлийг засварлахын тулд айл өрх болоод үйлдвэрүүдийн усыг түр хаасан. Ингээд 24 цагийн дотор мэргэжилтнүүд засварын ажлыг хийж дуусгасан тухай мэдээлсэн юм. Ингэхдээ засварын үеэр  бохир усыг туул гол цутгаагүй бөгөөд 50 хувийг цэвэрлэж цутгасан гэж байв. Харин бодит байдал албаныхны хэлснээс алд дэлэм зөрж байсныг эргэн сануулъя. Тухайн үед Туул гол өмхий  ханхалсан бохироор урсаж байсныг бодит байдлыг нүдээрээ харсан бүхэн итгэнэ. Харин өдгөө ус нь урсаж сэлбэгдсэн ч гэсэн Туул гол Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр орчимдоо маш их бохирдолтой байгааг хэн хүнгүй мэдэж буй. Энэ нь мэдээж  нийслэл хотод  үйл ажиллагаа явуулдаг арьс ширний болоод бусад химийн хорт бодис ялгаруулдаг үйлдвэрүүдтэй холбоотой. 

Байдал ийм байхад  холбогдох албан тушаалтнууд  нэг удаа аргацаагаад өнгөрсөн нь нийслэлчүүдийг бухимдуулж буй.  Засварын ажил хийж дуусаад шинэ цэвэрлэх байгууламж барьж, ашиглалтад оруулах талаар ганц үг  дуугарахгүй байгаа Нийслэлийн удирдлагуудыг буруутгах  хүн цөөнгүй бий. Ер нь цаашдаа өнөө маргаашаа аргацаасан ийм зүйл хийсээр байвал цэвэрлэх байгууламж ачааллаа даалгүй бүрэн зогсолт хийх эрсдэлтэйг мэргэжлийн хүмүүс сануулсаар байгаа. Хэрэв ийм зүйл болбол туул гол дэлхийн хамгийн том задгай жорлон болно. Дөнгөж 24 цагийн зогсолтод 50 хувь цэвэршүүлсэн ус цутгаж байхад ийн бохирдож байгаа юм чинь.

Тэгвэл мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар шинэ цэвэрлэх байгууламж барьж ашиглалтад оруулахад 30 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Харин энэ мөнгийг шийдвэрлэж, шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад оруулах хүртэл дахиад хэдэн жилийн хугацаа байгааг бид мэдэхгүй.  Тиймээс цаашид цэвэрлэх байгууламжийнхаа ачааллыг бага ч гэсэн ажлыг эхлүүлсэн нь дээр болов уу. 

Өнөөдрийн байдлаар  тус цэвэрлэх байгууламжид өдөрт 165-170 мянган м3 бохир ус ирж байгаа бөгөөд арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдээс ирж байгаа техникийн бохирдолтой ус цэвэрлэх байгууламжийн ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа юм байна. Төв цэвэрлэх байгууламжийн даргын хэлж байгаагаар өдөрт  ирж байгаа нийт бохир усны 40 орчим хувь нь үйлдвэрүүдийн хаягдал ус байдаг төдийгүй арьс ширний үйлдвэрээс ирж байгаа ус нь өвдөл цөвдөл хог ихтэй ,  ус бохирдуулагч химийн хортой бодос болох хрон ихтэй учраас цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг доголдуулахад хүргэж байгаа юм байна. Мөн бетон хийцүүд нь эвдэрч эхэлсэн бөгөөд хэзээ мөдгүй бохир ус халих аюул нүүрлэжээ.

Цагаан сарын үеэр арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсоход Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал эрс багасаж, цэвэрлэлтийн түвшин нэмэгддэг байна. Тиймээс Ус сувгийн удирдах газар болон Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагууд боловсруулах үйлдвэрүүдийг хотоос гаргах шаардлагатай байгааг хотын даргад хэлж, засаг дарга ч өнгөрсөн жил эдгээр үйлдвэрүүдийг хотоос гаргах шийдвэр гаргасан. Гэвч энэ нь одоо хэр нь бодит ажил болж чадаагүй юм. 

Түүнчлэн  төв цэвэрлэх байгууламжаас хоногт 500-600 метр куб лаг гардаг бөгөөд үүнийг нийт 15 га талбайд ээлжлэн ил аргаар хатаадаг нь орчны агаар, хөрсийг бохирдуулах гол нөхцөл болдог байна. Гэхдээ  цэвэрлэх байгууламжаас гарсан энэхүү лагийг исгэх аргаар метаны хий буюу бидний хэрэглэдэг ахуйн хэрэглээний хийг гаргаж авах боломжтой байдаг байна.  Хэрвээ лагийг исгэн метаны хий гарган ашиглаж чадвал эрчим хүч гаргах боломжтой юм байна.Харин  лагийг исгэж, метаны хий гаргадаг үйлдвэртэй болоход 45.7 тэрбум төгрөг шаардлагатай гэж төв цэвэрлэх байгууламжийн технологийн инженерүүд хэлж байна.

Гэхдээ техник технологийн шинэчлэл хийсэн ч нэгэнт 40 гаруй жилийн настай Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг буруулах хамгийн зөв арга нь шинээр цэвэрлэх байгууламж барих юм гэдгийг хэлж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-08-14 16:07:52
    Kheden ceverlekh baiguulamj barikh mongiig ideed,idsen khedn loobiidoj khuuli gargaad duusavaa.ASEM iin khuralaa zuclaval taarna daa.
    46.173.194.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Arai ch dee, dendu yuma 2015-08-14 11:55:33
    Buhel buten uls gurnii niislel umhiirchih gj!Ard tumen uvul ni utaand hahaj tsatsaad,zun ni umhii agaaraas bolj tsonhoo ch ongoilgoj chadahgui butej uhlee shde!...
    103.229.120.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Хр 2015-08-14 09:42:56
    МХЕГ-аас Туул голд энэ байгууламжаас нийлүүлж бгаа усны чанарыг хянасан. Хорт бодисууд нь стандартаас хэд дахин илүү байна лээ. Уг голд хүүхдүүд сэлээд л
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-14 07:08:45
    Бусад юм яах вэ, арга нь олдох биз. Энэ цэвэрлэх байгууламжийн асуудлыг яаран шийдэх хэрэгтэй байна. Гаднын орны зочин гийчдийн өмнө нүүр улайлгах юм, үнэр нь
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • dengi 2015-08-14 05:31:55
    mongo nyato
    103.10.23.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-08-14 01:46:25
    2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
    112.72.13.153
    Мэдэгдсэн Хариулах