Явган зорчигчдод алхам газар "бэлэглээч"
Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажиллаж байгаагаас болж иргэд амь насаараа хохирох нь цаг хугацааны асуудал болоод байна. Учир нь 100 айлын автобусны буудлын ойр орчимд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа. Нэг талаас зуны дэлгэр цагт бүтээн байгуулалтын болон тохижилтын ажлыг зэрэг, зэрэг хийж буй нь сайшаалтай хэрэг. Гэтэл нөгөө талаас нийтийн тээврээр зорчих явган зорчигчдыг бодолцож үзэх нэг ч хүн байсангүй. Учир нь “Гудамж” төслийн хүрээнд 100 айлын барилгын материалын захын уулзварыг бүх чиглэлдээ саадгүй зорчих боломжтой дөрвөн замын уулзвар болгохоор өргөтгөн шинэчилж байгаа.
 
Тиймээс хойд талын явган хүний замыг 400 метр орчимд автозамтай тулган хуулаад авчихсан байна. Гэтэл урд талын явган хүний замыг дулааны шугам сүлжээнийхэн мөн л хуулаад авчихсан. Тиймээс их сургуулиудын ойр орчимд байдаг автобусны буудлуудын араас орох ачаалалтай байдаг 100 айлын автобусны буудал дээр автобусанд сууж, бууж үйлчлүүлж байгаа иргэд амь өрссөн замаар явах нь ойлгомжтой болоод байна. Ухсан нүхэн дээгүүр үсэрч харайх, автомашинтай зэрэгцээд, жолооч нарт элдэв янзаараа хэлүүлээд алхах хоёрхон гарц үлдэж байгаа юм.
 
Намхан гуталтай залуус бол ёстой нөгөө “тэнцвэртэй” хотын иргэд гэж ярьдаг шиг үсэрч, харайгаад бартаат замыг туулчихна. Харин ахмад настан болон өндөр өсгийт өмссөн бүсгүйчүүд засвартай бас ачаалалтай замаар бухимдан яваа жолооч нарын уураа гаргах бай болоод алхаж байгаа. Өчигдөрхөн миний бие тус замаар ажилдаа ирж яваад нэгэн жолоочид автомашин холхилдож буй зам дээр толгойгоо эргэтэл элдвээрээ дуудуулан, загнуулаад авсан юм.
 
“Замаас зайлаач... минь. Замын голд үхсэнээ хийж байгаа юм” гээд л бүдүүлэг зангаа гаргаад хэлж боломгүй үгс урсгаж гарсан.
Тиймээс явганаар зорчих иргэдийг бодолцож энэ мэт автобусны буудлуудын хоёр талын замыг зэрэг явах боломжгүй болгох бус цаг хугацааг нь ярилцаад, зөрүүлж яагаад болохгүй гэж. Хэрэв цаг хугацаа алдах гээд тийм боломж бололцоо байхгуй бол автозамаас ганцхан алхам хэсгийг явган зорчигч нарт улаан туузаар тусгаарлан “бэлэглэж” болох юм. Сэтгэл байвал багахан зохицуулалт хийхэд л асуудал шийдэгдэх байтал өдөр бүр, цаг тутамд олон хүнийг бухимдуулан, олон хүний амь насаар дэнчин тавьсаар байна.
 
Хэрэв ямар нэгэн байдлаар явган зорчигч автомашинд мөргүүлэх, шүргүүлэх асуудал гарвал мэдээж автомашины замаар алхаж явсан учир тухайн хүний буруу болно. Тиймээс тухайн явган зорчигч амь нас, эрүүл мэндээрээ хохирвол хариуцлага хүлээх хүн олдохгүй гэсэн үг. Энэ бол зөвхөн нэг уулзварын хоёр талд л гарч байгаа жижиг асуудал юм шиг харагдаж, сонсогдож байж магадгүй. Гэтэл энэ мэт бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажил нийслэлийн нутаг дэвсгэр дээр хаа сайгүй явагдаж байгаа. Тиймээс төрийн байгууллагууд энэ асуудалд уялдаа холбоотойгоор ажилладаг болмоор байна.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocin 2014-06-10 04:27:36
    zam iin kompaniud yhsen amidiin hoorond zam tawihaa boliocz,zamiig gadniihan yawgan hynii dygyin zam geed iz byrdeleer tawidag,yahaaraa yawgan hynii zam ulaanbaatart baidaggyi um be,hyn byr unaatai bicz,taiwan alhah bolomjgyi,deerni bydyyleg hudee hyatadn
    88.156.14.176
    Мэдэгдсэн Хариулах