"Тулгамдсан асуудал бол авлигачдыг өршөөх асуудал биш"
УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан Өршөөлийн хуулийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. 
МАН-ын бүлэг өршөөл үзүүлж байсан өмнөх зургаан хуулийн жишгийн дагуу насанд хүрээгүй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өндөр настай, бие махбодийн хувьд ял эдлэх чадваргүй болсон, болгоомжгүй, хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөхийг дэмжсэн. Засгийн газар энэ жишгийн дагуу Өршөөлийн хуулийн төслийг өргөн барьсан. Харамсалтай нь хэлэлцүүлгийн явцад АН, "Шударга ёс" эвслийн бүлгээс гаргасан албан тушаалын гэмт хэрэг, авлига хээл хахууль авсан хүмүүсийг хамруулж өршөөх саналыг анхны хэлэлцүүлгийн үеэр эсэргүүцэж байнгын хороо, чуулган дээр МАН-ын бүлгийн гишүүд саналаа хэлж байсан. Ийм ч учраас Өршөөлийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй, картаа сугалсан. Ээлжит бус чуулган анхнаасаа хууль бус байсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн хуулийн төсөл дээр зарчмын өөр байр суурьтай байгаагаа илэрхийлж хаврын чуулган завсарлахаас өмнө завсарлага авч байсан. Өршөөлийн хуулийн төслийг хаалттай хэлэлцсэн. Хаалттай хуралдааны явцыг мэдээлэх боломжгүй байсан. Нэгэнт Өршөөлийн хууль батлагдаж, хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулагдаж байгаа учраас энэ комисст МАН-ын бүлэг гишүүдээ ажиллуулах боломжгүй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

Ж.Мөнхбат: Ээлжит бус чуулган авлигачдыг өршөөх эцсийн зорилготой байсан нь батлагдлаа

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат байр сууриа илэрхийлэхдээ "Хэдхэн жилийн өмнө "Авлигачдын нурууг атийлгаж, ард түмнийхээ нурууг тэнийлгэнэ" гэсэн уриатай сонгуульд орж байсан АН авлигачдын нурууг тэнийлгэж, ард түмний нурууг атийлгасан үйлдэл хийж байгаад туйлын харамсалтай байна. Ахмад настан, эмэгтэйчүүд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөхийн хажуугаар гуя дагаж хүзүү гэдэгчлэн албан тушаалтан, авлигачдыг хуйгаар нь өршөөсөн хууль баталлаа. Авлигатай дайн зарлаж, авлигачдыг цээрлүүлье гэж уриалж байсан улс төрийн хүчин ийм алхам хийсэн нь монголын улс төрд эмгэнэл болж байна. Энэ үйлдлийнх нь төлөө АН-д эмгэнэл илэрхийлж байна. "Цэвэр агаар" сан, "Нүүрс" хөтөлбөр, татварын хэрэг, Г.Дэнзэн, Л.Гансүх, төмөр зам, халамжийн хэрэг гэх мэтчилэн 10 тэрбумаас дээш төгрөгийн хохиролтой хэргүүд өршөөлд хамрагдаж байна. Төрд шургалсан авлигачид, төрөөс төрсөн тэрбумтнуудыг хөхиүлэн дэмжсэн ийм хуулийг хүч түрэн баталж, хууль зөрчсөн ээлжит бус чуулган хийлээ. Улс орны хувьд өнөөдөр тулгамдсан асуудал бол авлигачдыг өршөөх асуудал биш. Ээлжит бус чуулган албан тушаалтан, авлигачдыг өршөөх эцсийн зорилготой байсан нь батлагдлаа гэв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-08-14 01:50:16
    АН худлаа дөвчигнүүр,худлаа шийтгэсэн болоод цагаатгаж байна.Шоронд сууж байгаа хүмүүсийн оронд энэ хууль гаргах гээд байгаа хүмүүс өөрсдөө суух байсан юм байна...
    49.0.195.14
    Мэдэгдсэн Хариулах
  • m 2015-08-13 15:32:06
    Luivarchin Byambatsogtiin ug unemshilgui bn. MAN-han ch gesen avilgachid. Adilhan baijeej ta nar yah geed bainaa luivarchidaa.
    110.152.9.36
    Мэдэгдсэн Хариулах
  • сайд 2015-08-13 15:18:48
    авлига авсан,албан тушаалаа урвуулан ашигласан,төсвийн хөрөнгийг буруу зарцуулсан авлигачид өршөөгдөх хууль биш шүү.Ерөнхийлөгч
    112.72.13.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-08-13 14:54:41
    Энэ дунд нь суусан нөхөр ер нь БООЖ ҮХЭХ нь ээ... ЯАНАА.. Танаый 2 нам адилдаа адил, Годилдоо годил биш үү....???
    150.129.140.187
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2015-08-13 14:52:10
    ХЭ ХЭ ХЭ ТА НАР АДИЛХАН БАЙЖ МӨН ЮМАА ОЛЖ ХЭЛЭВ ЭЭ...
    150.129.140.187
    Мэдэгдсэн Хариулах
  • Sochin 2015-08-13 13:48:43
    Yasan shaadag muu sda nuud VE. Uursduu hamgiin Tom avilgachid baij. Jujigchin muusain pizda nuud shuu. Ed nar uls turuus zailbal taarna. Enkhbayaraas aigaad
    202.70.46.216
    Мэдэгдсэн Хариулах
  • AVILGACHIDIIN NAR GARAV 2015-08-13 13:21:52
    AN NAM AVILGACHDIIN NURUUG TENIILGESEN HUULI GARGALAA GEJ A
    112.72.13.54
    Мэдэгдсэн Хариулах
  • erguunuud 2015-08-13 11:48:27
    Ийм мэдрэлтэй гацаанууд МАН н толгойд байхаар энэ нам яаж өөдлөх вэ дээ. Өөрсдөө хүртэл өршөөлийн хуульд хамрагдаж байгаа хүүрнүүд шүү дэээ
    122.201.24.228
    Мэдэгдсэн Хариулах
  • ггг 2015-08-13 10:23:57
    Өршөөлийн хуулиар хэрүүл хийж байх хооронд чинь бусад ажлууд чинь явахаа байлаа хөөе.хүйтний ам наашилж байхад хадлан,ургацаа боддоггүй юмуу энэ хүмүүс чинь
    103.10.23.184
    Мэдэгдсэн Хариулах
  • zuuch 2015-08-13 09:28:45
    Ed nar booj ukhekhnee
    202.21.120.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-08-13 08:49:47
    ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй...
    112.72.13.117
    Мэдэгдсэн Хариулах
  • op 2015-08-13 08:48:47
    Tegeed bish yum tulgamdsan asuudluudaa sanaachlaad hiigeech. Hairan tsag
    202.21.100.114
    Мэдэгдсэн Хариулах