Овог, нэр алдаатай бүртгэгдсэн байвал ЭЕШ дээр засах боломжтой
Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд богино хугацаа үлдээд байна. Тиймээс ерөнхий шалгалтад бүртгүүлэгчид суудлын хуваариа хэрхэн мэдэх, алдаатай бүртгэлийг хэрхэн баталгаажуулах зэрэг асуудлыг Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энхтуяагаас тодрууллаа.
 
-Шалгуулагчид суудлын хуваариа энэ жилээс өөрсдөө хэвлэн авдаг болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
 
-Өмнө нь суудлын хуваарийг тухайн онд төгсөж байгаа бол суралцаж байгаа сургуулиар өмнөх оны төгсөгч бол манай мэргэжилтнүүд тараадаг байсан. Харин энэ жилийн хувьд бүртгүүлэгч манай цахим хуудас болох www.eec.mn доторх шалгуулагчийн булангаар ороод, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан, суудлын хуваариа өөрөө хэвлэж авна. Суудлын хуваарийг өнгөрсөн  сарын  17-ноос хойш хэвлэн авах боломжтой болсон.
 
-ЭЕШ-д орох сурагчид одоо юун дээр анхаарах шаардлагатай вэ?
 
-Өмнөх оны төгсөгчид бүртгэлийн хуудсандаа манай үнэлгээний төвийн даргын тамга, гарын үсэг зуруулах шаардлагатай. Ингэж байж бүртэлийн хуудас хүчинтэй болно. Гарын үсэг зуруулаагүй бол шалгалтад оруулахгүй. Мөн шалгалт өгөхөөр ирэхдээ суудлын хуваарь бүхий шар хуудас, бүртгэлийн хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхээ авчрахаа мартаж болохгүй.
 
-Заавал өгөх монгол хэлний шалгалт сонгож өгөхөөс юугаараа ялгаатай юм бол?
 
-Шалгуулагч монгол хэлний хичээлээр давхар шалгалт өгнө. Өөрөөр хэлбэл, заавал өгөх, сонгож өгөх гэсэн хоёр шалгалт бий. Энэ хоёр шалгалт нь зорилгын хувьд агуулга, тавилын хувьд хоорондоо ялгаатай. Сонгож өгөх шалгалт нь тухайн шалгуулагчийн элсэн орж буй сургуулийн журмаас хамаараад монгол хэлний шалгалт сонгож өгөх эрх нь нээлттэй байгаа. Тухайлбал, монгол хэлний багш, бага ангийн багш болох, эсвэл сэтгуүлч мэргэжлээр сурах гэж байгаа хүмүүс монгол хэлний шалгалтыг сонгож өгөх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Заавал өгөх шалгалт нь бүх нийтийн шалгалт учраас дундаж төвшинд байна. Харин сонгож өгөх Монгол хэлний шалгалт нь ахисан төвшинд байх юм.
 
-Тухайн шалгуулагчийг заавал өгөх шалгалтыг өгсөн эсэхийг яаж баримтжуулах вэ?
 
-Энэ сарын 14-нд буюу ЭЕШ-ын эхний өдөр бүх шалгуулагчаас монгол хэл бичгийн шалгалт авна. Улмаар шалгалт өгөөд гарч буй шалгуулагчид бүртгэлийнхээ хуудсан дээр наалт наалгасан болно. Уг наалтыг наалгуулсан тохиолдолд дараа дараагийн шалгалтад орох эрхээ авах юм. Тиймээс бүртгэлийн хуудсанд хянагч багш нараар ялтас наалгахаа мартаж болохгүй гэдгийг анхааруулж байна.
 
-Алдаатай бүртгүүлсэн шалгуулагчид үлдсэн хугацаанд засуулж шалгалтад оролцох боломж бий юу?
 
-Энэ жил тавдугаар 1-ний дотор ЭЕШ-ын бүртгэл явуулсан. Түүний дараа тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгах явцдаа алдаатай мэдээллүүдийг засаад явсан байгаа. Хэрэв ямар нэгэн байдлаар алдаатай бүртгэл үлдсэн байгаа бол шалгалт өгөх боломж байгаа. Өөрөөр хэлбэл, шалгуулагч шалгалтаа өгөх явц гэрээний хуудсан дээрх овог, нэр болон регистрийн дугаар зөрсөн тохиолдолд гэрээний хуудсан дээр нь дарчихаад, ард нь овог, нэрээ шинээр бичих боломж олгож байгаа.
 
Сар/өдөр Цаг Хичээл
06 дугаар сарын 14 12:00-13:40 Монгол хэл бичиг
06 дугаар сарын 16 10:00-11:20 Орос хэл
13:00-14:40 Хими
16:00-17:20 Англи хэл
  08:30-09:50 Монгол Улсын түүх
06 дугаар сарын 17 11:30-13:10 Математик
14:30-15:50 Биологи
17:00-18:20 Монгол хэл
06 дугаар сарын 19 08:00-09:40 Физик
11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг
14:20-15:40 Газарзүй
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.