Цахим сүлжээгээр худалдаж буй эмийг худалдан авахгүй байхыг анхаарууллаа
Цахим сүлжээгээр худалдаалагдаж буй эм эмийн бэлдмэлийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Иргэдээс хүлээн авсан мэдээллийн мөрөөр НМХГ-ын эм био бэлдмэлийн улсын байцаагчид цахим сүлжээгээр дамжуулан эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн, витамин борлуулдаг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын явцад тусгай зөвшөөрөлгүй, Монгол улсын эм эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хугацаа нь дууссан, хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй эм эмийн бэлдмэлүүд илэрсэн байна. Ийм учраас баталгаагүй газраас эм эмийн бүтээгдэхүүн авч эрүүл мэндээ эрсдэлд учруулахгүй байхыг анхаарууллаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жавхаах 2015-08-13 09:25:04
    цахимаар эм зарна гэж ер нь байж боломгүй зүйл эмийн хуулинд энэ талаар нэмэлт оруулах хэрэгтэй
    202.179.20.70
    Мэдэгдсэн Хариулах