Хувийн хэвшлийн дээд сургуулиуд элсэгчгүй  аргаа барж байна
Энэ хавар анхны 12 дугаар анги төгсөлтөө хийж 19 мянга гаруй  хүүхэд сурагчийн ширээгээ орхилоо. Дунд сургуулиа амжилттай дүүргэсэн хүүхдүүд их сургуульд орох гэж багагүй чармайдаг.  Тэдний ихэнх нь эргээд ажлын байр олдохыг нь бодож улсын их сургуулиудад суралцахыг зорьдог юм.  Тэгвэл энэ жилийн төгсөгчдөд их сургуулийн босго төдийлөн хүнд биш байгаа нь нэг талаараа  сайн хэрэг болж байна. Учир нь өнгөрсөн жилүүдэд 35-40 мянган сурагч ЕБС төгсөж, тэдний ердөө тал нь Боловсролын яамнаас өгсөн квотын дагуу улсын их  сургуульд суралцдаг байсан бол энэ жилийн хүүхдүүд бараг бүгд улсын сургуулиудад суралцах боломж бүрдэж байна.  Харин нөгөө талаараа бусад хувийн хэвшлийн их дээд сургуулиудад хүндээр тусаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, улсын, хувийн гэлтгүй дээд боловсролын байгууллага оюутнуудынхаа сургалтын төлбөрөөр санхүүждэг учир элсэгчдийн тоо буурна гэдэг нь их, дээд сургуулиуд эдийн засгийн хямрал нүүрлэж мэдэх ноцтой мэдээ юм. Тиймээс ч улсын сургуулиуд квотынхоо тоогоор оюутан элсүүлэхийн тулд  босго оноогоо төдийлөн өндөр тавьж өгөөгүй нь элсэгчдэд боломж олгож байгаа юм. 

Энэ жилийн тухайд   Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд үүргийнхээ дагуу өнгөрсөн зургадугаар сарын 5-нд А/210 тушаал гарган их, дээд сургуулиудад оюутан элсүүлэх хяналтын тоог зааж өгсөн байна. Хяналтын тоонд дурдсанаар бол энэ хичээлийн жилд Батлан хамгаалахын их сургууль 270, МУБИС 2500, МУИС 3500, СУИС 1000, Ховд их сургууль 350, ХААИС 1600, ХААИС-ын Дархан салбар 200, ХСИС 435, ШУТИС 3980, АШУҮИС 1400, Тээврийн дээд сургууль 250 оюутан нэгдүгээр курсдээ элсүүлж суралцуулна. Энэ хэд нийлээд л 15485 оюутан элсүүлэх боломжтой аж. Тэднээс гадна хувийн хэвшлийн томоохон их сургуулиуд ч бий. Тухайлбал, “Их засаг” их сургууль 900, “Монголын Үндэсний их сургууль” 900, “Этүгэн” их сургууль 700 оюутан элсүүлэх хяналтын тоо батлуулаад авчээ.  

Эндээс харахад энэ жил хувийн хэвшлийн цөөн оюутантай  жижиг сургуулиудын хувьд жинхэнэ хямрал нүүрлэхээр байна.  Салбар яамныхан элсэгчдийн тоо буурсан нь төдийлөн нөлөөгүй хэмээж байгаа. Гэвч бодит байдал дээр  бага ч гэсэн хямрах нь мэдээжийн хэрэг.  

Тиймээс ч сургуулиуд элсэгч татахын тулд олон хөнгөлөлт, сайн нөхцөлийг санал болгосон зар гадуур нэлээдгүй цацагдаж байгаа. Тухайлбал жилд дунджаар 300 гаруй шинэ оюутан хүлээж авдаг нэгэн сургууль өнөөдрийн байдлаар ердөө 30 оюутан бүртгүүлсэн байгаатай таарлаа. Тиймээс оюутан татахын тулд  Аль нэг хичээлээр улсын хэмжээний олимпиадад шагналт байранд орсон бол эхний жилийн сургалтын төлбөрийг 50-100 хувь, Ерөнхий шалгалтын оноо 600-с дээш тохиолдолд дөрвөн жил төлбөрийн 20 хувийг хөнгөлөх, цэргийн алба хаасан бол сургалтын төлбөрийн 30 хувийг хөнгөлөх зэрэг олон хөнгөлөлт урамшуулал зарлажээ. Гэсэн ч элсэх хүсэлтэй  хүн тун цөөн байлаа. Ерөнхийдөө   дээд сургуулиудын тухайд байдал ийм байгаа аж. Харин улсын их сургуулиудын хувьд элсэгчдийн тоо буурсан зүйл байхгүй гэлээ. Яамнаас олгосон квотын дагуу хүүхдүүдээ бүртгэжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2015-08-14 00:35:51
    Boloj bain.nomiin daguu l bsina
    112.72.13.118
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-08-13 13:00:07
    ямар сургуульд сурах гэж байгаагаа сайн судлах хэрэгтэй.зарим нь сургууль уруугаа оруулаад үзүүлчихэж чадахгүй зөвхөн амаараа яриад л элсүүлчих гээд байх юм . ...
    202.131.239.130
    Мэдэгдсэн Хариулах
  • багш 2015-08-13 10:31:12
    Их сургуулиудын зарим багш нар ичмээр шүү. Мэргэжлийн мэдлэг тааруу, салбарынхаа шинжлэх ухааныг түүчээлэх нь битгий хэл, үндсэн ойлголтгүй нөхдүүд байдаг
    103.26.193.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Germanaas 2015-08-13 10:14:42
    Manai mongoliin syrgalt ix xezvv bi 4-jil syrgyylid syraad Germanii zöbxön neg kursnii xemjeend xvrxeergvi mongoliin bolosrol baidagiig medsen shvv
    2.241.109.226
    Мэдэгдсэн Хариулах
    • gaihav 2015-08-13 15:50:55
      muu surdag baij dee
      92.91.69.104
      Мэдэгдсэн Хариулах
  • lut 2015-08-13 10:08:01
    Их сургуулиудын залуу багш нарын зарим нь даанч дээ гэмээр гарууд байдаг. Хэл, компьютер, мэдлэг, шинжлэх ухааны арга зүй гэж байхгүй, томчуулын чихээсүүд
    103.26.193.237
    Мэдэгдсэн Хариулах
  • жирийн иргэн 2015-08-13 07:37:26
    улсын болон хувийн их дээд сургуулиуд орлогын хойноос хэт улайрч боловсролоор мөнгө угаах безнис хийдэг болсон. Чанаржихгүй бол хэн ч орохгүй....
    202.170.71.92
    Мэдэгдсэн Хариулах
  • ha ha 2015-08-13 07:30:33
    yalanguya Humunlegin uhani ih surguli odo bolimor yum.jil bolgon too n hurehgui oyutantai nemelt elselt geed end tendes shal noiludiig chirj avchirna.chanargui....
    112.72.13.111
    Мэдэгдсэн Хариулах
  • Hi 2015-08-13 05:56:23
    Kollej hamaagui deer
    180.149.78.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-08-13 05:47:40
    Одоо л нэг хүмүүс ойлгож байх шиг байна ирээдүйд уг байсан одоо байхгүй сургууль төгсөөд хэнд хэрэгтэй вэ
    112.72.13.117
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-08-13 05:47:04
    жамаараа л болсон байна.Манай улсад л бүх хүн мэдлэггүй боловсролгүй чадваргүй ч гэсэн бакалавр магистрийн дипломтой гэсэн гаж гэхэд дэндүү гаж тогтолцоо байгаа...
    5.76.48.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-13 05:03:40
    Замбулин дээд сургууль гэж 6 оюутантай сургууль байсан онигоо бий. Хувиараа дээд боловсрол олгодог сайн хүн Монголд 100 аад бий
    103.10.21.60
    Мэдэгдсэн Хариулах
  • a 2015-08-13 04:45:12
    humuunlegiin ih surguuli gej neg sonin surguuli baih um. tugsugchid ni yadaj surguuliinhaa neriig angliar zuv bichij chadahgui tugsdug um baina lee.
    202.170.94.90
    Мэдэгдсэн Хариулах
  • ЯЯЯ 2015-08-13 04:41:39
    БОЛЖ . БИ АНХНЫ СУРГУУЛИА ХУВИЙН СУРГУУЛЬД ТӨГССӨН. ДАРАА НЬ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТӨГССӨН. МАШ ТОМ ЯЛГААТАЙ ШҮҮ. ХАРЬЦААНЫ ХУВЬД ГЭХЭД Л ХУВИЙНХ НЬ ЖОЛДДОГ
    202.179.29.189
    Мэдэгдсэн Хариулах
  • jervis 2015-08-13 04:14:06
    yamar taatai medee vee!!!!!!
    103.229.120.34
    Мэдэгдсэн Хариулах
  • zuw bn 2015-08-13 02:13:27
    ashgui de, jam yosooroo yavaa ym bn, bolovsroloor business hiih ni yavuurgui gedgiig haruulj bga ym, ern huviin ih deed surguuliuud chanarjah heregtei
    202.70.37.230
    Мэдэгдсэн Хариулах