УИХ дахь МАН-ын бүлгийн хоёр дахь дэд даргаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг сонгожээ.
УИХ дахь МАН-ын бүлэг өмнө нь хоёр дэд даргатайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, дэд даргаар С.Бямбацогт, Д.Оюунхорол нар ажиллаж байсан. Гэвч С.Бямбацогт нь тус бүлгийн даргаар томилогдсоноос хойш нэг дэд даргыг сонгоогүй байсан юм. Тиймээс өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бүлгийн дэд даргад Н.Номтойбаярыг нэр дэвшүүлсэнийг УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр оройн хуралдаанаараа дэмжсэн байна.
Г.Уянга
оллоо.мн