Шаолиний сүмийн хамба лам авлигын хэрэгт орооцолдлоо
Хятад төдийгүй дэлхий даяар алдаршсан Шаолиний сүмийн хамба Ши Юньсинь гэгч лам одоо нутагтаа хамгийн алдартай хүн болоод байна. Гэхдээ сайн талаараа биш муу талаараа. Бангкокт хийх төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явахаар нэр нь орсон байсан ч яваагүй нь олон нийтийн анхаарлын гадуур өнгөрсөнгүй. Түүнийг Си Зиньпин төрийн эрхийг авахдаа зарлан тунхаглаад байсан “Авлига, хээл хахуулийн эсрэг шийдвэртэй тэмцэх” төлөвлөгөөнд хамрагдчихлаа гэдэгт хятадууд итгэж эхлээд байгаа аж.
 
Учир нь, олон зуун жилийн түүхтэй, дэлхий дахинд хятад үндэстний нүүр царай болж байдаг Шаолиний сүмийн тэргүүн байтлаа арилжааны тал дээр хэтэрхий анхаарч ажилладаг байсан нь иргэдийн дургүйг ихэд хүргэдэг байжээ. Олон нийтийн санаа бодол гэдэг их чухал зүйл ажгуу. Одоо түүнийг хятадууд мориноосоо буусан биш, унасан хүн хэмээн тооцож эхлээд байна. Мэдээҗ үүнд тэр өөрөө л буруутай. Аж ахуйн чанартай залилангийн үйлдэл хийж, шарын шашны ламын хувьд тэвчиж болшгүй нүгэл болох эмэгтэйчүүдтэй орооцолдсон гээд унах нүхээ сүүлийн 10 шахам жилд хангалттай бэлдсэн нэгэн юм байна.
 
Түүнд яг албан ёсоор тулгасан хэрэг одоогоор үгүй. Гэвч Бангкок яваагүй шалтгааң нь  хуулийн байгууллага түүнийг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасантай холбоотой байсан гэхээр ирээдүй нь бүрхэг болсныг тод илэрхийлнэ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хахууль ав 2015-08-12 09:09:19
    Санаа зоволтгүй ээ монголд хүрээд ир мөнгө идэх авилга хээл хахууль авах эдийн засгийн луйвар хийнэ гэдэг бол манайд нэр төрийн хэрэг болилоо гэхэд өршөөчихдөг ...
    112.72.13.101
    Мэдэгдсэн Хариулах