Ц.Өөлд: Төр засаг тариаланчдыг бус гурил үйлдвэрлэгчдийг дэмждэг
-Тариалангийн өнөөгийн нөхцөл байдлыг та юу гэж харж байна. Тариаланчид нэлээд хүнд байгаа гэж яриад байгаа шүү дээ?

-Тариалангийн нөхцөл байдал яах вэ дээ энэ жил хүнд байгаа. Энэ юунаас  болсон бэ гэвэл нэгдүгээрт тариаланчид тариалах хугацаагаа УЦУОШХ-ийн мэдээг үзэж тариалах хугацаагаа сонгосон байгаа байх. УЦУОШХ-ээс бол тав, зургаан сард хэвийн хур тунадастай гэж мэдээлсэн. Харин энэ саруудад нь хангалттай хэмжээнд хур бороо ороогүй ган үүссэн. УЦУОШХ-ийн энэ мэдээнд тариаланчид хэт  их найдсан хэрэг. Ингээд алдсан. Хоёрдугаарт  долдугаар сард хэт халалт болж, гандуу байна гэдгийг  анхааруулж байсан ч тариаланчид тэрийгээ тооцоолоогүй. Иймээс  нэлээд ургац алдаж байх шиг байна. Энэ жил бол ерөнхийдөө л нэлээд гантай жил. 1698, 1989, 1998 онд гээд нэлээд их гантай жилүүд болж байлаа.  10,10 жилээр гантай жилийн давтамж тохиодог. Харин сүүлийн жилүүдэд  дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс болоод гантай жилийн давтамж ойртож байх шиг байна. Байгалийн энэ хүчин зүйлээс болж  ургац алдаж байгаад хэн хэнийгээ буруутгаад яах вэ.

-Эдгээр гантай жилүүдийг манайхан хэрхэн  даван туулж байсан юм бол, тэр үед ингэж ургац алдаж байсан болов уу? 

-Тэр үед тодорхой хэмжээгээр алдаж байсан. Гэхдээ 1989-оны гантай жилийг   нэлээд амжилттай багахан хэмжээний ургац алдаж, давсан байдаг юм. Тухайн үед бордоо хэрэглэж байсан, Техник, технологио шинэчилчихсэн, хөрс хамгаалах технологи нэвтэрчихсэн байсан. Иймээс 1968 оныхоос бол хамаагүй бага хохиролтой туулсан. Харин сүүлийн үед газар тариаланд хувийн хэвшлийнхэн ороод хөрс хамгаалах техник,  технологи  ихэнх газарт нь алдагдчихаад нэг зуны ганг давж чадахгүй болчихоод байна л даа. Үүнээс харахад хөрс хамгаалах, технологио хийж байх ёстой байгаа юм. Мэдээж хэрэг томоохон компани ААН хийж байгаа байх. Харин жижиг компаниуд хийж чадахгүй байх шиг байна.   Энэ жилийн хувьд ургац дөнгөж ургаж эхэлж байх үед хэт их халчихсан учраас одоо бол 60, 70 см тачирхан тариа  л байна. Энэ долоон сарын саяын бороо жаахан ногооруулах байх. Наймдугаар сард нэлээд халах юм шиг байна. Наймдугаар сар  жаахан бороо ороод есөн сард жаахан халбал  ногоорох боломж бол бий. Ер нь энэ жил ногоон тэжээл авах боломж бол байгаа. Тариаланчдын хувьд найм, есөн сарыг хараад л байж байхаас өөр арга алга. Газар дээр  нь очиж талбай болгоныхоо онцлогийг харж шийдвэр гаргах хэрэгтэй. Тариаланчид ААН-үүд энэ жил шууд хураах техникээ бэлдээд л байж байх хэрэгтэй. 

 

Энэ жил тариаланчдад нэлээд хүнд туслаа. Буруутгах арга байхгүй. 300 гаруй мянган тариаланчийн ар гэр гээд бодохоор нэлээд олон айлын амьдрал хэцүүдэж мэдэхээр байна.


-Одоо орж байгаа энэ бороо тариалалтад нөлөөлөх юм байна шүү дээ. Оройтчихсон юм байна гэж бодоод байлаа л даа? 

-Энэ  орж байгаа бороо тариаланд яаж нөлөөлөх вэ гэхээр зөвхөн ногоон тэжээл л ургуулна. Түүнээс бол буудай, үр тарианд ямар ч нөлөө байхгүй. Засаг төрөөс зохих хэмжээний    зээл тусламж үзүүлэх шаардлагатай л даа. Энэ жил тариаланчдад нэлээд хүнд туслаа. Буруутгах арга байхгүй. 300 гаруй мянган тариаланчийн ар гэр гээд бодохоор нэлээд олон айлын амьдрал хэцүүдэж мэдэхээр байна.  Эдгээрийн амьдралыг бодож, тооцоолж ирэх хаврын тариалалтад нь урт хугацааны зээл олгох, шатахууныг нь хөнгөлттэй зээлээр олгох хэрэгтэй байна.  Ургац авч чадсангүй гээд тариаланчдаа хаяж болохгүй. Хэрэв ингэх юм бол Монгол улс гурилгүй, будаагүй л болно. Мөнгөгүй, төгрөггүй байсан ч яаж ийж байгаад энэ хэдэн тариаланчдаа дэмжих хэрэгтэй. Одоо томоохон ААН-үүдэд  хадлан хаддаг томоохон бригад байдаг бол түүгээрээ туслах хэрэгтэй. Энэ жил  хадлан авч чадахгүй байдалтай байна. Сүхбаатарт жаахан газар л  байх шиг байна. Тийшээ очих шатахууныг нь л адаглаад л шийдэх хэрэгтэй байна. Ийм бодлогын зүйлийг л төр яаралтай хийж эхлэх хэрэгтэй байна. Тиймээс  ургац алдлаа гээд яриад суугаад байж болохгүй л дээ. 

-Газар тариалан эрхлэгчид  хувийн бизнесээ л хийж байгаа хүмүүс. Харин ч төр засгаас дэмжлэг багагүй үзүүлдэг гэх хүмүүс нэлээдгүй байна л даа? 

-Дэмжлэг өглөө гээд зүгээр юм өгдөггүй, эргүүлээд авдаг. За яах вэ  гурил үйлдвэрлэгчдэд нэг зуун мянган төгрөгийн урамшуулал өгдөг. Тэр нь  юу ч болохгүй шүү дээ. 

 

Гурил үйлдвэрлэгч дөрөв, тавхан компанид урамшуулал олгож байгаа нь тариаланчдыг доош нь хийсэн хэрэг


-Энэ урамшууллыг хэдхэн хүний гарт  оччихлоо гэх шүүмжлэл бас байдаг шүү дээ? 

-Уул нь бол тариаланчдад очих ёстой мөнгө. Гэвч энэ нь гурил үйлдвэрлэгч дөрөв, тавхан компаниудад очиж байна. Энэ нь тариаланчдыг  доош нь хийсэн л зүйл шүү дээ. Гурил үйлдвэрлэгчид яадаг юм. Үр тариагаа гаднаас авчихаж байна. Харин үүний оронд тариаланчдадаа хойтон жил тарих үр тариаг нь  зээлээр олгочих хэрэгтэй байгаа юм. Энэ мэт урамшууллын бодлого хэрэгтэй байна. Баялаг бүтээгчид хэн юм. Гурил үйлдвэрлэгчид  юм уу,тариаланчид юм уу? Ядаж л анхан шатны тариаланчдаа дэмжээд өгөх хэрэгтэй байна. 

-Газар тариалангийн салбарт  төр зохицуулалтаа буруу хийгээд байна уу? 

-Төр зохицуулалтаа буруу хийгээд байна. Тариаланчдаа дэмжихийн оронд гурил үйлдвэрлэгчдээ дэмжээд байдаг.  Нийлээд 10 хэдэн л гурил үйлдвэрлэгчид байгаа. Харин үүний цаана үндсэн баялаг бүтээгчид болох тариаланчид  хаягдаж байна.  Эндээс харахад төрийн зохицуулалт буруу байна л гэж би хэлмээр байна. Мөн мал аж ахуй, газар тариалан хоёрын хооронд ч зохицуулалт хийх хэрэгтэй байна. Газар тариалангийн бүс нутаг гэдэг Сэлэнгийн тариаланчид үндсэндээ ямар ч малгүй байна. Харин сүүлийн жилүүдэд малтай иргэд нүүж ирж байх шиг байна. Ингээд тариаланчдаас малчдад тэжээл өгдөг, эргүүлээд малчдын малыг тариаланчдад  өгөх ийм зохицуулалтыг энэ жил ялангуяа хийх нь зүйтэй.  Тариаланчид малаа өсгөнө үү үржүүлнэ үү өөрсдийнх нь мэдэх асуудал. 

-Та энэ салбарыг нэг хэсэг толгойлж явсан хүний хувьд сайд байх үедээ ямар бодлого баримталж байв?

-Миний хувьд аль алийг нь л бодсон бодлого хэрэгжүүлж байсан. Би 1992-1996 онд сайдаар ажиллаж байсан. Энэ үед  1993 байна уу 1994 онд байна уу их айхтар зуд болж байсан юм. Тухайн үед мал дөнгөж хувьд шилжчихсэн үе.  Малаа нядлаад махны үйлдвэрүүдэд өгөх ажлыг зохион байгуулж байлаа. Тариалангийн хувьд бордоо хэрэглэж байсан учраас харьцангуй  гайгүй байсан. Гэхдээ ургац алдсан газраас ургац алдаагүй газар луу  комбайнаа маниаварлаад ургац алдахгүй давах  ажлуудыг хийж байсан.  Одоо бол миний бодлоор Сүхбаатар, Дорнод руу хадлангийн бригад явуулна. Тэндээсээ овоо хэдэн гайгүй юм хурааж авах байсан. 

-Гурилын үнэ нэмэгдэх болсон шалтгааныг  та юу гэж харж байна. Бид бол тариалан эрхлэгчид, төр хоёрын маргаанаас л боллоо гэж хараад байгаа? 

 -Гурилын үнийг засаг 750 төгрөгөөс дээш гаргахгүй гэдэг зүйл  хэлж байгаа. Энэ их буруу л даа. Зах зээлийн эдийн засгийн хуулиараа л зохицуулагдаад явах ёстой. Төр ингэж хатуу бодлого барьснаас болж үндсэн үйлдвэрлэгчид болох тариаланчдын тариаг үнэгүйдүүлж байгаа юм. 
 

Төр засгийнхны ярьж байгаа шиг 60-70 хувийг авна гэдэг бол худлаа. Үүн шиг худлаа зүйл байхгүй болоод байна. 30-40 хувийг л авч чадвал их юм болоод байна. 


-Тариалалтын бодит байдал ямаршуу байна вэ та очиж үзсэн үү? Яам 40 хувийг алдана гэж байгаа бол тариаланчид 80 хувийг алдах дээрээ тулсан гэж байгаа? 

-Миний олж сонссоноор дээд талдаа гэхэд тариалангийн 60 хувийг авчих байх гэж байна. Одоо гайгүй ургацтай байгаа Увсын Баруунтүрүүнд 3000-4000 га, Хөвсгөлд 3000-4000 га Булганы Тэшиг хавьд 2000-3000 га байгаа байх. Ингээд ингээд бодохоор  эд нараас 10 орчим мянган га-л авах байх. Энэ мэт  түүвэрлээд харахаар ургацын 60 хувийг авна гэдэг бас худлаа болоод байна. Төр засгийнхны ярьж байгаа шиг 60-70 хувийг авна гэдэг бол худлаа. Үүн шиг худлаа зүйл байхгүй болоод байна. 30-40 хувийг л авч чадвал их юм болоод байна. 

-Улсад нөөц байгаа  гэж байна л даа? 

-Тэр бол яах вэ. Улсад 100 мянган тонн тариа байгаа. Энэ нь өөрөө 70 мянган тонн гурил шүү дээ. Гэтэл бид өөрсдөө 210 мянган тонн гурил иддэг. Ингээд бодохоор хаанаа ч хүрэхгүй нь ойлгомжтой л доо. Тиймээс одоо тариаланчдын авах ургацыг сайн тооцоолоод цаашдаа үлдсэн хэсгийг нь нь гаднаас авах гэх мэт асуудлаа  ярих хэрэгтэй байна. Гэхдээ хамгийн түрүүнд тариаланчдынхаа үр тариаг худалдаж аваад тэднийгээ жаахан мөнгөтэй болгож энэ хүнд байдлаас гарахад нь туслах шаардлага байна. 10 сарын 20-ноос хойш л импортоор авах тухай ярих хэрэгтэй байна. Цаашдаа тариаланчдаа уул уурхайгаас олох орлогоор ч  дэмжиж болно.  Уул уурхайн орлогоос өгнө л гээд байсан хаана байна. Одоо бас сүүлдээ олон улсын зах зээл дээрх  ашигт малтмалын үнэ буурч байна хямарч байна гээд байна. Гэхдээ л Тавантолгойн зэсийн орд 150 сая жилийн нөөцтэй гэж байгаа. Тэгэхээр үүнд айлтгүй биз дээ.Тиймээс газар тариалан, мал аж ахуй,  жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих л үлдээд байна. Тариаланчдын хувьд усалгааны системийг нь шийдээд өгөх шаардлагатай байна л даа. Энэ мэт ажлыг хиймээр л байна. Гэвч үүнийг бодож байгаа хүн алга. Сонгууль л бодож байх шиг байна. 

-Заавал хур бороо харалгүй усалгаатай тариалалтыг хийх боломж хэр байдаг юм бол. Ер нь манай улсын тариалангийн талбайн хэдэн хувь нь усалгааны системтэй юм бэ?

-Нийт тариалангийн талбайн арван хэдхэн хувь нь усалгааны системтэй.  Гол төлөв баруун аймгуудад жижиг услалтын систем барьж байсан. Баруун аймгуудад үндсэндээ Монголын малын 40-50 хувь нь байсан. Түүнд чиглүүлж малын тэжээл үйлдвэрлэхэд зориулж, жижиг услалтын систем барьсан даа. Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч сайд байсан Т.Рагчаа гуай л энэ ажлыг сайн зохион байгуулсан хүн. Харин одоо үед услалтын системийг сайн  барих хэрэгтэй. Орчин үед Хятад, Оросын услалтын систем бидний үеийнх шиг биш дуслын системтэй. Ургамлын үндэс рүү нь л дуслаад байдаг систем бий болсон. Дуслын услалтын системийг оруулж ирсэн газар бий байх аа.


-Таны хувьд энэ засаг төрийн байдлыг хэрхэн харж байна вэ? 

-Засаг төрийг олон солих шиг буруу зүйл байхгүй. Миний хувьд Хөдөө аж ахуйн сайд байсан. Анх томилогдоод бүтэн жил болсны дараа л салбартайгаа бүрэн танилцаж, ажил гарт орж байлаа. Салбарын нарийн нарийн ажлуудыг хийхэд  тодорхой хугацаа хэрэгтэй. Жишээлбэл Дорнодын Хөлөнбуйрынхны үрүүлж буй арай өөр үүлдрийн хонь малыг  төв халхад авчирвал яах уу гэх мэтчилэн.  Мөн энэ сайд нарыг улс төрийн томилгоогоор тавьж байгаа нь их буруу. ХХАА-н сайд бол энэ салбарын мэргэжилтэн байх ёстой.  Мэргэжлийн яаманд мэргэжлийн хүн л хэрэгтэй. Нам энд хамаагүй байх ёстой. Ахмадуудыг, залуустай хамтарч ажиллуулах нь бас их чухал байна. Салбарын яам тухайн салбартаа амжилттай ажиллаж байсан ахмадуудын үгийг ч мөн сонсдог байх хэрэгтэй байна. Одоогийн сайд нар ерөөсөө салбарын мэргэжилтнүүдийн үгийг сонсохгүй юм. Нэг л их мэддэг хүмүүс гарч ирээд  өөрийнхөөрөө зүтгээд шийдээд яваад байна. 

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол зочин 2015-08-12 09:49:01
    Монголын гурил, гурилан бүтээгдэхүүн, махны үйлдвэрлэл аль намын төлөөлөлг хэн гэгчийн гарт орсныг сайтар бодох хэрэгтэй шүү дээ
    150.129.141.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-12 07:21:20
    Буудайны урамшууллыг гурил үйлдвэрлэгчид биш гурилын үйлдвэрт буудайгаа өгсөн тариаланчдад олгодог юм. Энэ ярилцлага өгсөн нөхөр худал яриад байна.
    202.21.112.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Ы 2015-08-12 01:47:51
    Байнга Улсаас урамшуулал, мөнгө нэхэх юм. Ургуулснаа үнэгүй өгдөг билүү? Таваг Толгой зэсийн орд биш, нүүрсний. 150 сая жил биш, ийм урт настай орд Дэлхийд NO
    27.123.214.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Бүү худал ярь 2015-08-12 01:45:05
    Өмхий өгзөрсөн Өөлд, засгаас тариаланчдад зориулж жилд 30-д тэрбум төгрөг буудайн урамшуулал гэж олгож байна, хавар түлшний хүү бага зээл өгч байна
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-12 01:26:50
    ахмадын үг, туршлагыг сонсдогүй хөгширсөн гэдэг хүмүүс бол өөрсдөө байгалын жамаар хөгширөхгүй сэтгэлгээний хөгширөлд орсон, залуу насандаа хорвоог орхих хувь ...
    203.194.113.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-08-12 01:07:48
    Ta naryg demjeeguidee yasan yum. Bainga l tataad avna deer ni unee nemne, er ni demjih nereer tataas avhaa boliod zah zeelin jurmaar ajlaa hii, ZG ch ter
    27.123.214.119
    Мэдэгдсэн Хариулах