"Наад муугаа алчих" гэж хэлээд 16 жилийн ял авчээ
Монгол тэр чигээрээ хууль хүлээгчдээр дүүрсэн гэхэд болно. Тэр дундаас их, бага ямар нэг хэмжээгээр алдаа гаргаж, өргөст торны цаана амьдралынхаа алтан хормыг oрж байгаа олон  сайхан залуучууд ч хууль хулээж байгаа. Тэр нь Өршөөлийн хууль. Хэрвээ Өршөөлийн хууль батлагдчихвал улсын хэмжээнд 4000 хүмүүжигч суллагдана гэж байгаа. Ер нь худал хэлсэн хүнд жилд болгон л нэг гишүүн өршөөлийн хууль гаргана гэж, олон мянган хумүүжигчийн сэтгэлээр тоглодог. Өнгөрсөн жил гэхэд Ц.Оюунбаатар тэргүүтэй гишүүд Өршөөлийн хууль санаачилж, Монгол Улсын бүх хоригдлыг суллах шахам юм болсон. Харамсалтай нь батлагдаагүй. Тэгвэл энэ жил Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байгаа. Ц.Оюунбаатар гишүүний санаачилсан хуульд Засгийн газраас санаа оноогоо тусгаж, шинэ хууль өргөн барих гэж байгаа юм билээ.
 
Хуулийн төсөлд гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд өөрийн шууд асрамжид байгаа 18 хүртэлх насны хүүхэдтэй эрэгтэйчүүд, ял эдэлж байхдаа хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж, тахир дутуу болсон хүмүүс, 60- аас дээш насны эрэгтэйчүүд, 55- аас дээш насны эмэггэйчүүд, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгасан аж.
 
Мөн хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн  этгээдийн ялаас хоёр болон гурван жилийг өршөөн хасахаар тусгасан байна. Зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас, зарим захиргааны зөрчил гаргасан этгээдийг шийтгэлээс чөлөөлж байгаа нь алдаж эндсэн иргэндээ төрөөс онцгой итгэл хүлээлгэж байгаагийн илэрхийлэл бөгөөд энэ нь тэдний цаашдын засрал хүмүүжилд эергээр нөлөөлнө гэж үзэж байгаа юм. За тэр төр юу гэж үзэж байгаа нь ч дүүрч. Хамгийн гол нь Монгол Улсын шоронгоор дүүрэн байгаа, яль шалихгүй хэргээс болоод ял авчихсан хүмүүс энэ хуулийг нүдээ ширгэтэл харж сууна.

Манай улсыг “шоронжсон хууль”-тай гэдэг. Гадныхан тэгсэн юм биш, манайхан өөрсдөө тэгж дүгнэсэн. Нээрээ л одоо хэн нэгэн нь цагдаа дээр очоод тэр намайг зодсон, гэмтээсэн, миний юмыг хулгайлаад нуусан гээд хэлчихэд л шоронд орох болчихоод байгаа. Тиймдээ ч Монгол Улс 7000 хоригдолтой болчихоод, сүүлдээ багтахаа болиод, шинэ сургууль, цэцэрлэг барихын оронд шорон бариад сууж байгаа шүү дээ. 7000 гэж яриад л байгаа болохоос түүнээс илүү гараад, хэд ч хүрсэн юм билээ. Манай улс 7000 хүмүүжигчийн нэгэнд нь л өдрийн 10 мянган төгрөг төсөвлөдөг гэж байгаа. Ингээд бодохоор гэмт хэрэг хийсэн ч, зөрчил гаргасан ч ялгаагүй иргэдээ шоронд аваачиж хийгээд, улсын төсвөөс жилд өч төчнөөн тэрбум төгрөг зарцуулаад байж байна. Яасан ч баян орон юм бэ дээ. Хэрвээ Өршөөлийн хуулиа хурдан батлаад, 4000 мянган хоригдол суллагдчихвал хэчнээн сур­гууль, цэцэрлэг барих, зам талбай засах хөрөнгө хэмнэж болох бол. Нөгөө талаар ялихгүй шалтгаанаар, хилсээр шоронд орсон олон аавын хүүгийн нар гарна шүү дээ.
 
Ганцхан хэргээр жишээ татъя. Өвөрхангайн аймгийн харьяат н.Цолмон гэгч өвгөний хэрэг гэхээр худал хэлсэн хүнд улс даяар мэддэг гэнэ ээ. Өвөрхангайнхан бол нийтээрээ мэддэг аж. Өнгөрсөн сард хөдөөгүүр явж байхдаа түүнтэй хамт нэг өрөөнд хоригдож байгаад суллагдсан Дундговь аймгийн харьяат н.Отгонбаатар гэдэг хүнтэй уулзсан юм. Тэрбээр ялихгүй шалтгааны улмаас чанга дэглэмтэй хорих ангид 16 жил хоригдох ял сонссон н.Цолмон гэгч 60 гаруй настай өвгөн аргаа барж, голоо урагдтал гомдож суугаа талаар ярьсан юм. Хэрэг явдал ингэж эхэлж. Өвгөн шоронгоос суллагдаад удаагүй байсан хоёр нөхөртэй Өвөрхангай аймгийн Уянга суманд очиж, алт ухахаар болж. Өнөөх хоёр нөхөр өвгөнийг хөлсөлсөн юм билээ. Тэгж явахдаа архи ууж. Гэтэл цагдаа ирээд архи уулаа гэж. Архи ууж суусан нөхөд “Бид ямар худлаа хэлж, хулгай хийсэн юм уу. Хээр хөдөө архи уугаа л биз” гэх мэтээр маргалдаж. Улмаар өнөөх хоёр нөхөр цагдаатай муудалцан зодолдож. Гэтэл 20- иод хоногийн дараа өнөөх цагдаа нь мэс засалд ороод, эмчилгээ авалгүй нас барсан байгаа юм. Ингээд л бөөн цагдаа, шүүх болж. Тэр хооронд хүн алсан нөхөр өвгөнийг өмгөөлөгчийн таван сая төгрөг өг, тэгэхгүй бол чамайг хам хэрэгт чирнэ гэж сүрдүүлсэн аж. Ядарсан настай хүнд таван сая төгрөг байхгүй нь мэдээж, ингээд л хэрэгтэн болсон. Учир нь хүн алсан нөхөд шүүх хурал дээр “Энэ н.Цолмон алчих гэсэн. Тэгэхээр нь би алсан” хэмээн мэдүүлж, шүүх бүрэлдэхүүн өвгөнд чанга дэглэмтэй хорих ангид 16 жил хорих ял оноосон байгаа юм. Хүмүүс хэрэлдэж, зодолдож байхад машин дотроос хэн нэгэн нь “Наад муугаа алаад хаячих” гэж хэлсэн гэж байгаа. н.Цолмон өвгөн би тэгж хэлээгүй, хажууд сууж байсан хүн хэлсэн гэдэг юм билээ. Харамсалтай нь мөрдөн байцаагч ч, шүүгч ч түүний мэдүүлгийг авч хэлэлцээгүй. Ер нь яг тэгж хэлсэн үү гэдгийг ч нарийн тогтоосон уу гэдэг нь эргэлзээтэй юм билээ. За өвгөн тэгж хэлсэн байлаа ч гэсэн чанга дэглэмтэй хорих ангид бүхэл бүтэн 16 жилийн хорих ял сонсох байсан уу, үгүй юу. Ядаж 4, 5 жилийн ял оноочихож болоогүй юу гэдэг асуулт ч гарч ирээд байгаа юм. Ер нь ч архины халуунаар тэгээд хашгирчихсан байлаа ч гэсэн гэмт этгээдүүдийг яаж цагдаа үхтэл нь зодно гэж санаа аж.
 
Гэмт хэргийн тухай хуулийн 3.4.1-д энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө үйлдээгүй боловч заналхийлэх, захиалах, шан харамж өгөх, эсхүл амлах, давуу байдал олгох, санал болгох, өдөөн турхирах аргаар бусдыг гэмт хэрэг үйлдэхэд гарцаагүй хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Мөн 3.4.2-т Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдэгдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно гэж заасан байдаг аж. Түүнээс гадна Эрүүгийн хуулийн 35.4-т ятгах, заналхийлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан этгээдийг хатгагч гэнэ хэмээн заасан байгаа юм. Бодвол шүүх мань хүнийг энэ мэт зүйл ангиар яллаад л 16-жил чанга дэглэмтэй шоронд хорьчихсон бололтой. Одоо Улаанбаатар хотод 409 дүгээр хорих ангид хоригдоод 4-5 жил болчихсон гэж байгаа. н.Цолмон гуайг шоронд байхад ээж нь, ах нь нас барсан. Ийм хүн таарсан болгондоо зовлонгоо тоочиж, шоронгоос суллагдах боломж бололцоо юу байна вэ гэдгийг асууж суудаг аж. Хэрвээ Өршөөлийн хууль даруйхан батлагдвал энэ мэтээр хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд сууж байгаа хүмүүс “нар үзэх” нь. Битгий л удаан хүлээлгээсэй билээ.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яяя 2014-06-10 10:18:40
    Хэн хэнийгээ өмөөрөөд бичээд байгаа юм бэ.ер нь нас тогтсон хүн тийм хүнд гаруудтай явж байгаа бол өөрөө лав зүгээргүй л хүн байна.овоо босгоогүй бол шаазгай юунд суухав дээ
  • Bayar 2014-06-10 05:34:50
    Mongoliin huuli bol huuli bish. USA bur hatuu huulitai shuu dee. Ehnerluugee " Alna daa gej message" bicheed shuud shoron suugaad, deer n 15000$ oor torguulaad, odoo boltol asuudal n duusaagui baih jishee tei. Mongol bol USA giin hajuud Yuniih n shoronjso
  • Шоохүү 2014-06-10 04:48:59
    Наад муугаа алчих гэж байхаар өөрөө гардаад алчихгүй. Тэгвэл бас л адилхан 16 жил авна ш дээ. Хүн аллаа гээд ямар цаазлуулах биш. Хэдийг ч алсан яах вэ. Огт хэрэг хийгээгүй шоронд сууж байснаас ханатлаа сайхан хэрэг хийчихээд багахан ял аваад сууж байсан
  • kkk 2014-06-10 03:48:46
    yamar negen bdalaar humuusiig hohirooson l humuus bgaal batlagdaj notlogdool shorond oroo bailgui dee yund n umuuruud bgaa yum be
  • zaa...dddaaa 2014-06-10 03:25:35
    Ineed yariad ehelbel naad shorond baigaa buh humuus bugd buruugui boloh baih daa. Uimraa mongolchuudaa gej ...