Сураггүй болсон 43 оюутныг хайж байсан зүтгэлтэн бусдад хөнөөгдлөө
Автобустай явж байсан 43 оюутан сураггүй алга болсон хэрэг өнгөрсөн жил Мексикт гарсан билээ. Тэгвэл сураггүй болсон оюутнуудыг эрж хайх ажлыг идэвхийлэн явуулж, ар гэрийнхэнд нь тусалж байсан олон нийтийн зүтгэлтэн Мигель Ангель Хименес Бланко өнгөрсөн ням гарагт бусдад хорлогдсон байна.
 
Түүний цогцсыг ням гарагт Герреро муж дахь гэрийнх нь ойролцоогоос олсон байна. Тэрбээр тусгай хайгуулын анги байгуулж, 43 оюутан болон Игуале хотын ойр орчмоос сураггүй алга болсон бусад хүмүүсийг эрэн хайх ажлыг идэвхитэй явуулж байжээ.
 
Мексикийн мужуудаас Герреро нь засгийн газрын хяналт хамгийн муутай, алуурчид, гэмт бүлэглэлүүдийн дарамтад хамгийн их орсон мужид тооцогдоход хүрээд байна. Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд тус хотод 15 хүн бусдад хөнөөгджээ. Хименес Бланко тэдний нэг нь юм. Түүнийг өөрийн эзэмшлийн таксин дотроо бусдад хөнөөгдсөн байдалтай байхыг нь олсон юм. Хименес Бланко нь сураггүй алга бологсдыг хайх, ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлэх түр байгууллагын удирдагчдын нэг байж, энэхүү ажилдаа амжилт гаргаж эхэлсэн үед энэхүү хэрэг гарчээ.
 
Хайгуулын анги байгуулагдсанаасаа хойш сураггүй алга болсонд тооцогдож байсан 129 иргэний цогцсыг олж илрүүлсэн байна. Эрэн хайх явцад ойр дотныхноо алдсан гэр бүлүүд тэдэнд хандах болж, 300 гаруй гэр бүл хүнээ хайлгах хүсэлт гаргаад байжээ. Энэхүү ажил хүчээ авч, гэмт бүлэглэлүүдийн оршин тогтнолд муугаар нөлөөлж эхэлсэн учраас Хименес Бланког хөнөөсөн гэсэн таамгийг цагдаа нар гаргаад байгаа юм.
 
Талийгаач хэдхэн хоногийн өмнө ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэ муж /Герреро муж/ бүхэлдээ оршуулгын газар болж хувирсан гэж хэлэхэд хилсдэхээргүй байна” хэмээн ярьж байжээ. Мексик улс даяар 20 гаруй мянган хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа гэнэ.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • чойни вандаанов  2015-08-12 03:58:10
    сайн үйлс мөнхрөх болно.Ум маани бадми хум.
    112.72.13.139
    Мэдэгдсэн Хариулах