Гал түймрийг унтраажээ
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Зайсан” гэдэг газар малчин Б-ийн малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.10-ны өдрийн 16:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэдтэй хамтран унтраажээ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон улсын худалдааны төвийн хойд талд эзэнгүй үзүүлэнгийн хаус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.10-ны өдрийн 19:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн  албан хаагч шуурхай ажиллаж унтраажээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сумын спорт заал шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.11-ний өдрийн 03:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 14 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.