Өсвөрийн шатарчид 11 медаль хүртлээ
Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Солонгос улсын Сүван хотноо энэ сарын 3-нд эхэлсэн билээ. Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй 17, эмэгтэй 13, нийт 30 тамирчин оролцож багийн ахлагчаар Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэбаяр ажилласан байна.

Азийн 15 орны 282 өсвөрийн шатарчид оролцсон энэхүү тэмдээний эмэгтэй стандарт төрөлд 12 насанд С.Тамир, 10 насанд Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртлээ. Харин 14 насанд Т.Номиндалай, 10 насанд Б.Алтантуяа, найман насанд Г.Халиунаа хүрэл медаль хүртжээ.

Тэгвэл эрэгтэй стандарт төрөлд 10 насанд Г.Амартүвшин, 12 насанд Б.Батсүрэн хүрэл медаль хүртсэн байна. Харин эмэгтэй рапидын төрөлд найман насанд Д.Анударь мөнгө, 10 насанд Б.Алтантуяа, 14 насанд Т.Номиндалай хүрэл дээр буужээ. Мөн Блицийн төрөлд Н.Наран-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм. Энэхүү тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.