Нөхөн сонгууль яаралтай явуулахыг шаардлаа

Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар багийн иргэд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнгийн хууль бус үйлдлийг мэдээлсэн юм. Тодруулбал Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн Шүүхийн энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нөхөн сонгох сонгуулийн товыг дахин зарлах тухай шийдвэр гарч байжээ. Гэтэл ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн шүүхийн шийдвэрийг үл тоомсорлож, одоог хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байгаа аж.

Тиймээс иргэд энэ сарын 17-ны дотор долоо, 13, Өргөө багийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нөхөн сонгох сонгуулийн товыг зарлаж хуралдуулахыг шаардлаа. Мөн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн ИТХ-ын төлөөлөгчийг нөхөн сонгох сонгуулийн товыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр албан ёсоор зарлах хүртэл улс төрийн өлсгөлөн зарлана хэмээсэн юм.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.