“Их үйлсийн эрэлд” ХХК-ийг хуулийн байгууллагад шалгуулъя
Шинээр орон сууц ху­далдан авч байгаа иргэд сүүлийн үед маш ихээр хохирох болсон. Учир нь нэр бүхий барилгын компаниуд м2-ын зөрүүнээс ихээхэн хэмжээний ашиг олж иргэдийг олноор нь хохироох болсон юм.

Тиймээс оршин суугчид за­ли­лангийн шинжтэй энэ гэмт хэргийг ШӨХТГ-т гомдол гар­гаснаар “Тай­гам Алтай”, “Тектоник”, “Гангар Инвест” гэх барилгын ком­па­ниудыг шал­гуу­лахаар бол­сон . Харин иргэдийн өгсөн гомдлын дагуу шинээр ашиглалтад орсон орон сууцны м2-ыг нь дутуу тооцож өгдөг талаар шалгалт хий­хэд ноц­той зөрчил олноор гарчээ.

Хэдийгээр дээрх нэр бүхий компаниудыг олон нийтэд зарлаж ил болгосон ч шал­галтаас гадуур үлдсэн “Баян монгол” болон “Их монгол” хорооллуудыг барьж ашиглалтад оруулсан “Их үйлсийн эрэлд” ХХК нь м2-ын зөрүүний хохирлыг байрагдуулахгүй “луу ун­жиж” байгаа талаар тус хорооллын олон иргэн ШӨХТГ-т гомдол гаргаж асуудал үүсгэжээ.

Тодруулбал гомдол гар­гасан иргэн Г-гийн ярьж буйгаар тус компанийн 2010 онд барьж ашиглалтад оруулсан Баян монгол хо­рооллоос байр худалдан авах­даа м2-ын зөрүүний асуудалд нэг их ач холбогдол өгөлгүй ямар ч хэмжилт хийлгүй бай­рандаа орсон аж. Учир нь барил­гын компанийн эзэд “Манай байранд ямар ч м2-ын зөрүүний асуудал яригдахгүй. Та бүхэн хий дэмий юманд сэтгэлээ чилээх хэрэггүй” гэж хэлж байсан аж.

Гэтэл оны өмнөөс эхэлж м2-ын зөрүүний асуу­дал яригдаж эхэлжээ. Ингээд зарим нэг оршин суугчид өөрсдийн худалдаж авсан байрныхаа м2-ын хэмжүүлье гэж бодоод энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр “Инжкон” ХХК-д хандан хэмжилт хийлгэжээ. Гэтэл нөгөө найдвартай сэтгэлээ чилээх хэрэггүй гэж хэлж байсан компани м2-аас нь 2.7 м2-ыг дутааж 3.500.000 төгрөгийн зөрүү гарснаар энэхүү асуудал үүсч эхэлжээ.

Ингээд ийм хэмжээий мөнгөн дүнгийн зөрүү гарсан учраас оршин сууг­чид “Их үйлсийн эрэлд” ХХК-ийн удирдлагуудад хан­дахад удахгүй та бүхэнд хариу өгнө хэмээн молиго өмхүүлсэн аж. Хохирсон иргэд тэдний хариуг удтал хүлээсний эцэст арга буюу ШӨХТГ-т гомдол гаргахад тус компанитай холбоотой 10 гаруй айлын гомдлын мөрөөр дээрх компанид албан шаардлага хүргүүлсэн байжээ.

Гэтэл тус газрын өгсөн шаардлагын хариуд “Их үйлсийн эрэлд” ХХК ху­гацаа сунгаж өгөх хүсэлт гаргасан аж.

Уг нь Өрсөлдөөний ту­хай хуулиар бол 30-60 хо­ногийн дотор гомдол гар­гасан иргэний гомдлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл компанийн удирдлагууд иргэ­дийг үл тоож өнөөд­рийг хүртэл албан шаард­лагын хариуг ШӨХТГ-т хүргүүлээгүй байна. Энэ бол юмыг аргалж сурсан барилгын эздийн заль мэх.

Ер нь хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа орон сууцны үнийг бид нэг үнэ дээр барьж дийлэхээ больсон.

Өдрөөс өдөрт өсөн нэ­мэгдэх эрэлтийг хангахын тулд барилгын компаниуд чанартай орон сууцаар иргэдийг хангах ёстой нь яалт ч үгүй үнэн. Гэтэл бодит байдал дээр “Их үйлсийн эрэлд” мэтийн мөн­гөний хойноос улайрсан барилгын компанийн эзэн өнөөдөр олон мянган ир­гэнийг хохи­роож юу ч болоогүй юм шиг явах нь хуулийг гууль болгож сурсны нэг илэрхий байдал гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй байх.

Тэд ашиг олохын тулд “Хулганы нүхийг” хүртэл хэмжиж худалдаж байгаа хэрнээ иймэрхүү хууль бус аргаар оршин суугчдын халаасыг сэгсэрч байгаа нь хууль бус үйлдэл мөнөөс мөн.
Хамгийн бодит жишээ гэхэд л иргэдэд 2.5 тэр­бум төгрөгийн хохирол уч­­руулсан нь тогтоогдоод бай­гаа “Тектоник”, “Тайгам Алтай”, “МД ТОФ” гэсэн ком­пани хохирлын 1.5 тэрбум төгрөгийг дангаараа хариуцах ёстой гэдгийг алба­ныхан хэлж байгаа.

Учир нь дээрх гурван компанид шалгалт хий­хэд м2-ын зөрүү бусад компанитай харьцуулахад өндөр буюу 7-20 м2-ыг луйвардсан аж. Тиймээс дээрх компаниудад ШӨХТГ-аас тус бүрт нь 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байсан учраас ШӨХТГ-ынхан шүүхэд хан­даад байгаа билээ.

Түүнчлэн тус барилгын компаниудыг залилангийн хэрэгт татаж, Улсын мөр­дөн байцаах газарт хавтаст хэрэг үүсгэсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг нь цуц­­­луулахаар БХБЯ-нд хандсан юм. Тиймээс ир­гэдийн эрэлтэд дөрөөлж ихээхэн хэм­жээний ашиг олсон “Их үйлсийн эрэлд” ХХК-ийн захирлыг болон удирд­лагуудыг нь яагаад хууль хяналтын байгууллага шал­гаж болохгүй гэж. Учир нь тэд Өрсөл­дөөний тухай хуулийг зөр­чиж олон мянган иргэнийг хо­хи­роосон нь бодит үнэн гэдгийг албаныхан нотлон хэлж байгаа нь баримтаар тогтоогдсон гэсэн үг.
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • б 2015-02-03 02:12:08
    Баруун дөрвөн замын Грандын хойд талын 16 давхар Хиллсайд хотхон бол жинхэнэ аймшиг. 16 давхар хүртэл бүрэн цутгасан мөртлөө гадуур нь тоосгоор өнгөлсөн
    • б 2015-02-03 02:13:02
      даацыг 10000 дахин хэтрүүлсэн, доошоо 2 давхар гражтай. Одоо өдөрт 1 мм доошоо сууж барилга нь нурах гэж байна
      • б 2015-02-03 02:14:10
        байрны урд талын машины зогсоол доошоо шууд цөмөрсөн.
  • зочин 2014-06-11 13:48:18
    Баянмонгол естой хогийн чанаргүй материалаар барьжээ Гэрт бохир цэвэр ус нь шүүрээстэй
  • naraa 2014-06-11 13:42:28
    Яг тэгж хэлж байсан м2 ийн тал дээр Санаа зоволтгүй харин ч бүр илүү гэж Даваасүрэн борлуулагч хэлсэн шүү, Хэмжүүлье байз
  • togoldor 2014-06-10 23:02:17
    Undesnii tsetserlegt hureelengin ard true L hothonod zahialga ogie gej bodoj bsanaa bolichihoo. Nogoo nogoon gazriin 7 cm in zuzaan hooson havtangaar tusgaarlah hana hiij bna le ter butehguie tegeed turshlaggui haltuurchid ih bn le haraad baihad
  • zOCHIN 2014-06-10 09:29:14
    Bayan Mongol horooliin bairuud mash chanar muutai jorlon banniig ny estoi yahaaraa ingej hiideg bainaa gej duu aldmaar, estoi hulhi company baina lee, ter m2-iin zeruu butsaaj olgon ene met zalilangiin hergee tsairuulah heregtei,
  • Батхүү 2014-06-10 07:03:26
    Их хуралд суугаа эрхмүүд байрны мк тооцох тухай буруу тооцсон бол хуулинд тодорхой заалт оруулж болохгүй юм байхдаа ард түмэн уг нь энэ ажлыг хий л гэж сонгосон сон
  • зочин 2014-06-10 05:18:50
    MNS 6058:2009 стандартын 1-р бүлгийн “Хамрах хүрээ ба хэрэглэх хүрээ” гэдгийн 1.2-т “Орон сууцны барилгын дундын өмчлөлийн талбайн хэмжээг тооцоход энэхүү стандартыг хэрэглэнэ” гэж маш тодорхой заажээ. тус стандартанд арилжааны, худалдах худалдан авах, з
  • ахмад настан 2014-06-10 04:56:26
    Барилгыг хамгийн чанаргүй барьдаг компаниар Бэрэн констракшн шалгарах байхаа.100 айлд барьсан Ахмадын орон сууцыг харахад л бүх юм тодорхой.Хаалгыг нь хазгай муруй суулгаж хөөс чигжээс хийгээгүйгээс эхлээд шинэ байр гэхэд санаа зовмоор юм зөндөө байна.