Ч.Улаан: Татварын өршөөлийн хуулийг ойр ойрхон гаргадаггүй

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Энэ төрлийн хууль 2007 онд батлагдаж байсан удаатай. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийгбаталснаар далд эдийн засгийг ил болгох боломж бүрдэнэ гэжтайлбарлаж байгаа. Хуулийн талаар та юу  хэлэх бол?

-Анх Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь далд эдийн засгийг ил болгох зорилготой байсан.

Харин батлагдсан хуулийн маань үндсэн зорилго бол өршөөл үзүүлэх болж хувирлаа гэж дүгнэж байна. Ер нь эдийн засгаа ил болгохын тулд тодорхой хэмжээний хөнгөлөлт, дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, орлогоо нууж, татвараас зайлсхийсэн үйлдэлд нь ял хэлэлцэхгүй байх нь том дэмжлэг, өршөөл болдог. Дээрээс нь татвараа төлөөгүйгээс үүссэн алданги, торгуулиас чөлөөлөх нь эдийн засгийн томоохон дэмжлэг юм. Цаана нь эдийн засгийнх нь агуулгаар аваад үзвэл үндсэн татвараа тодорхой хувь зааж, үе шаттайгаар төлж барагдуулах нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн ашиг сонирхол зөв хослох ийм хувилбараар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэгждэг. Гэвч манайд хавтгайруулж, бүгдийг нь өршөөдөг. Энэ нь хүнд хэлэхэд сайхан сонсогдох боловч цаанаа эдийн засгийн сөрөг үр дагавар дагуулах вий гэж хувьдаа болгоомжилж байна.

-Тухайлбал болгоомжлох ямар асуудлууд байна вэ?

-Татвараа хуулийн дагуу төлж байсан, татварын хуулиас зайлсхийж  байгаагүй шударгаар явж ирсэн хүмүүсийн урмыг хугалсан алхам боллоо. Энэ нь эргээд ойр ойрхон Өршөөлийн хуулийг хүлээх сөрөг хандлагыг бий болгох вий гэж болгоомжилж байна. Өршөөлийн хуулийг ойр ойрхон гаргадаггүй. Тэр тусмаа 2007 онд батлагдсан хуулийн үр дүнд өнөөдөр би эргэлзээтэй байдаг хүн. Энэ талаар нэг жишээ хэлж болно. Хууль батлагдахын өмнө, батлагдсаны дараа жилийг харьцуулаад үзэхэд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ буурсан дүн гарсан байдаг. Тиймээс үүнийг нухацтай авч үзэж, анхааралтай хандах асуудал байсан. Харамсалтай нь дэндүү яарч, магадгүй тодорхой зорилгод хөтлөгдсөнөөс ийм хууль гарав уу гэж хувьдаа сэтгэл дундуур байна.

-Өмнөх хуульд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийг энэ удаад хамруулахгүй байх зохицуулалтууд орж чадсануу. Мөн энэ хуульд хамрагдсан аж ахуйн нэгжийг ил зарлаагүй. Энэ талаарх мэдээллийг ил болгохболомжтой юу?

-Ер нь юм ил тод байх нь зөв. Хэдийгээр ил задлахгүй байгаа боловч нийгэмд нууц зүйл байдаггүй. Аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлддөг аж ахуйн нэгжүүд бие биеэ мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, хэн нь татвараа төлсөн, төлөөгүй гэдгийг сайн мэддэг. Уг нь үүнийг нууцлаад байх шаардлагагүй. Ил тод байх нь илүү сургамжтай байна гэж хувьдаа бодож байсан. Харамсалтай нь хуульдаа нууц байна гээд баталчихлаа.

-Хуульд төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой буюу хөрөнгө оруулгын мэдүүлэгтэй холбоотойбүх заалтууд хасагдсан гэсэн. Энэ нь магадгүй уг хуулийг илүү чангаруулсан байж болзошгүй гэж цөөнгүйхүн хэлж байгаа?

-Чангараад байгаа зүйл байхгүй. Өмнө нь бүрдүүлсэн хөрөнгө оруулгын мэдүүлгээ шинэчилж мөрдөхийг нь зөвшөөрсөн л заалт байгаа.
 

Зууны мэдээ
Д.Цэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ts Ja 2015-08-11 22:32:19
    Ulaan yg vnen helj ta ugna uhaantai zos hvn shvv. Enhbayr bas neg asuudal bi ug ni ali ali ni demii l um bgaa um. Yalangyiya Enhbayr ergvvgin tald baidag chin...
    103.229.123.118
    Мэдэгдсэн Хариулах
  • чука  2015-08-11 14:54:09
    монголын минь заяа харах байлгүй дээ энэ төр хэний төлөө байна даа
    150.129.141.228
    Мэдэгдсэн Хариулах
  • МОНГОЛ 2015-08-11 05:40:23
    ГЭМТ ХЭРЭГТНҮҮД МОНГОЛЫГ АРДЧИЛАЛ ЗАХ ЗЭЭЛ НЭРИЙН ДООР МӨЛЖИЖ ДААЖИГНАЖ БАЙНА ТЭДНИЙ ХИЙЖ ИРСЭН БҮХЭН ГЭМТ ХЭРГҮҮДИЙН ЖАГСААЛТ Ш ДЭЭ ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ МӨХНӨ...
    203.194.114.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-08-11 03:14:02
    2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадах...
    112.72.13.25
    Мэдэгдсэн Хариулах