Богино хугацааны олон удаагийн виз олгох ажил өнөөдөр эхэлнэ
2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдож Япон улсад ажлын айлчлал хийх үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш. Абэ энгийн паспорт эзэмшигч Монгол улсын иргэдэд "Богино хугацааны олон удаагийн виз" олгох болсон билээ.
 
Үүний дагуу Япон улсын Засгийн газар "Аялал жуулчлалыг дэмжин улс орноо хөгжүүлэх" бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, мөн Монгол улсын Засгийн газраас тавьж байсан удаа дараагийн хүсэлтийг харгалзан, Япон улсын Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэн зөвшилцсөний дүнд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс буюу өнөөдрөөс Монгол улс дахь Японы Элчин Сайдын Яаманд "Богино хугацааны олон удаагийн виз" олгож эхэлж байна.
 
Энэхүү олон удаагийн виз олгохдоо тодорхой нөхцөл шаардлага тавих ба виз мэдүүлэгч нь тус ЭСЯ-ны цахим хуудас (http://www.mn.emb-japan.go.jp/index.htm) - тай танилцаж, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн виз мэдүүлэх юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.