Ном хаялцах тэмцээнд Дашчойнпэл дацангийн лам нар тэргүүлжээ
“Даншиг наадам- Хүрээ цам-2015” наадмын үеэр  Гандантэгчинлэн хийдээс шашны үндсэн түүхэн гурван үйлийг сэргээж лам хуврагуудын дунд ном хаях, балин буюу тосон урлал, унзад голч нарын тэмцээнийг зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ тодруулан, шагнал гардуулжээ.

Унзад, голч нарын тэмцээнд Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ “Гандандаржайлин хийд”-ийн Их  унзад И.Лхавга-Очир түрүүлэв.

Мөн Гандантэгчинлэн хийдийн Жүд дацангийн унзад н.Тулга хоёрдугаар байр, Мөн хийдийн Цогчэн хурлын голч н.Батсүрэн гутгаар байрт шалгарав. Тусгай байрт Дорноговь аймгийн Дэчинчойнхорлин хийдийн унзад Л.Чогсомжав, Гандантэгчилэн хийдийн Цогчэн хурлын голч н.Бадамдорж нар оржээ.

Тосон урлалын тэмцээнд нийт 15 хийдийн Човонбо тахилч нар оролцсоноос Гандантэгчинлэн хийдийн Да Човонбо н.Цэрэнпүрэв түрүүлж, Зүүн хүрээ хийдийн Дашчойлин хийдийн Човонбо н.Эрдэнэбилэг хоёрдугаар байрыг эзлэв. Мөн “Их Хүрээ” дацангийн Човонбо Санчиржав гутгаар байр, Завхан аймгийн Төгс Буянт Жаргалан хийдийн Човонбо Батжаргал, “Их Хүрээ” дацангийн тахилч Баянжаргал нар тусгай байрыг эзлэжээ.

Харин Номын хаялцах тэмцээнд Дашчойнпэл дацан хийдийн лам хуврагууд тэргүүн байрыг эзэлж, Идгаачойнзил хийдийн лам хуврага  хоёрдугаар байр, Гунгаачойлин хийдийн лам хуврага гутгаар байр, тусгай байранд Сүхбаатар аймгийн  Эрдэнэмандал хийдийн Баян-Эрхэт сургуулийн  шавь сурагчид шалгарав.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-08-10 09:05:27
    Лам нарын дунд ингэж шалгаруулалт явуулсан нь их сайн ажил боллоо.Цаашдаа мэдлэг, чадвараар нь зэрэгжүүлэх, эрэмбэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ном мэдэхгүй лам на...
    202.170.71.92
    Мэдэгдсэн Хариулах