Азийн аваргын төлөөх тэмцээнээс З.Занабазар, Г.Төрболд нар хүрэл медаль хүртлээ

Азийн далуучуудын аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэй 55, 60, 66, 74, 84, 96 кг-ын жингүүдийн барилдаан болж 55 кг-ын жинд З.Занабазар, 66 кг-ын жинд Г.Төрболд нар хүрэл медаль авч бусад нь медальд хүрсэнгүй, үзэгчдийн сэтгэл гонсгор байлаа. 74 кг-ын жинд барилдсан Э.Мөнх-Эрдэнэ бэртэл авч 84 кг-ын нь жинд Б.Нямбаярын хөлний шагайн гэмтэл сэдэрсэн нь манай бөхчүүдийн амжилтанд таагүй нөлөөлсөн.
 

Гарцаагүй түрүүлнэ гэж горьдож байсан З.Занабазар ираны бөхтэй гал гарсан барилдаан хийсэн ч урагш явдаг бөх нэг л урагш суусаар ялагдсан ч бусад гурван өрсөлдөгчөө төвөггүй буулган авсан. Г.Төрболд мөнгөн медалийн төлөө японы бөхтэй барилдахдаа бяр тэнхээ, ур чадвараар илүү харагдаж байсан ч хүлээж барилдсанаас баттай ялалтаа өрсөлдөгчдөө бэлэглэсэн. Эрэгтэй бөхийн төрөлд ираны баг 6 алт, казахстан, киргизийн баг тус бүр 1 алт хүртэж ираны баг тасархай байлаа.
 

МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Женко” группийн ерөнхийлөгч Х.Баттуул, "Алдар" спорт хорооны дарга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, “Бумбат” компанийн захирал, Улсын начин Ло.Энхбаяр, Зүүн-Өмнөд Ази хариуцсан дэд ерөнхийлөгч Сырымхан, тэрчлэн холбооны зөвлөх Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин, Улсын харцага Д.Сэрээтэр, Гавьяат дасгалжуулагч А.Басхүү, Х.Намшир, А.Цэдэнсодном, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баярсайхан, Киргиз улсын Засгийн газрын шадар сайд Тайырбек Дуйшеевич Сарпашев нар энэ өдөр тэмцээнийг үзэж сонирхов.
 

Ер нь энэ тэмцээнд оролцсон 14 багийн бөхчүүд бүгд медаль авсан нь тэмцээн хурц, өрсөлдөөнтэй болсныг харуулж байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.