Дарга нар тууз хайчлах донтой болжээ
Хадаг, тууз хоёр хамгийн их хүндэтгэлийн зүйл юм гэнэ лээ. Өнөөдөр Монголд, хадаг нь хар модны мөчирт өлгөөтэй байгаа. Туузыг нь хааяагүй хайчилж, хяргаж байна аа. Монгол Улсын Ерөнхий сайд нь хөдөө зам дээр очоод тууз хайчлаад зогсдог. Засгийн газрын гишүүд, хотын дарга нар нь дөрвөн замын уулзварыг жаахан өргөсгөчихөөд л тууз хайчлаад байдаг болж. 

Манай төрийн түшээдийн  энд тэнд тууз хайчлах, эрхийн бичиг гардуулах зэрэг шалдир булдар арга хэмжээнд манлайлан оролцож, сүр дуулиан, зардал чирэгдэл болдог явдал өнөөдөр хэвийн үзэгдэл болсон. Хаана л тууз хайчлах арга хэмжээ болно тэнд огт хамааралгүй салбарын сайд нь даамлуудаа дагуулан очсон байх жишээтэй. 

Сүүлийн үед сургууль цэцэрлэгийн асуудал хурцаар яригдах болсон үед ганц нэг шинэ цэцэрлэг сургуулийн нээлт болбол бараг л бүх л сайд, гишүүд очих нь холгүй юм болдог болсон. Огт хамааралгүй салбарынхан ч тууз хайчлах гээд  цагаан бээлийн өмсөж, хайч барин бахдалцаж ядан зогсох нь даанч ичгэвтэр.  Тэд сургууль, цэцэрлэгийн  нээлтээр шоу хийж байгаа нь манай түшээдийн эрх мэдлийн төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй улайран байгаагийн тод жишээ биз ээ. 

За сургууль цэцэрлэг дүүрч гэхэд хөдөө орон нутагт  битүү дээвэртэй зах нээгдэхэд хүртэл Улаанбаатар хотоос хэдэн арваараа сүр дуулиантай очиж тууз хайчилсан явдал ч гарч байсан. Түүнчлэн өнгөрсөн жил Сүхбаатар аймгийг нийслэлтэй хатуу хучилттай  авто замаас холбоход хэдэн км урт дараалал үүсгэн тууз хайчлах арга хэмжээ болж байлаа. Тухайн үед УИХ-ын гишүүн М.Зоригт зургийг нь аван тууз хайчлах үйл ажиллагаа сайхан боллоо хэмээн  нүүр номын найзуудтайгаа хуваалцаж байсан. 

Харин хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 А, Б, В гол шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд өнгөрсөн зургадугаар сард УДЭТ-Төв шуудан тэндээс Баруун дөрвөн замын уулзвар  хүртэлх авто замыг гурван үе шаттайгаар хааж, дулааны шугам хоолойг сольж, зам засварын ажил хийсэн. Харин уг ажлыг бүрэн дуусгасан хэмээн Нийслэлийн удирдлагууд  болон нэлээд хэдэн хурган дарга нар бараа бологчдынхоо хамтаар ирж, тууз хайчлан сүрийг үзүүлээд авсан. 

Мөн  өнгөрсөн сарын сүүлээр Усан хөшиг хэмээн сүр дуулиантайгаар сурталчилж, хэдэн труба гагнаж ус гүйлгэсэн ажлыг сүр дуулиантайгаар нээж басхүү олуулаа ирж тууз хайчилсансан. Гэвч өнөөх нь ганцхан хоногийн дараа эвдэрч олныг гайхшруулаад авсан. Харин учрыг тодруулбал бүрэн гүйцэт дуусаагүй үед нь  хурган дарга нар туузыг нь хайчлах гэж яарснаас ийм  зүйл болжээ. 

Эндээс харахад манай төрийн өндөрлөгүүд, хурган дарга нар тууз хайчлахаа төрийн ажил хэмээн эндүүрч явдаг бололтой шүү. Уг нь манай дарга нарт хийх ажил мундахгүй л их баймаар юм. Эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож, гадны хөрөнгө оруулалт “нойл” заачихсан үед тууз хайчлах манатай л баймаар юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-08-10 14:37:17
    Шөнө зүүдлээд хайч барьчихсан орныхоо цагаан даавууг хяргах гээд зогсож байж мэдэх л улс.
    202.21.106.169
    Мэдэгдсэн Хариулах
  • ГЭРТЭЭ ЗАСВАР ХИЙСЭН ХҮН БАЙНА АА 2015-08-10 10:29:54
    ЗА МАНАЙ НЭГ ӨРӨӨНИЙ ЗАСВАР ДУУСЛАА. БҮХ ДАРГА НАРАА УРЪЯ. ТУУЗАНД САНАА ЗОВОЛТГҮЙ ХАНГАЛТТАЙ АВСААН
    112.72.13.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Жорлонгийн нээлтэнд оролцов 2015-08-10 09:51:06
    Гудамж төслийн хүрээнд Баянхошуунд ч юм уу хаана ч юм бэ Жорлонгийн нүх ухаж ном хураад жорлонгийнхоо түлхүүрийг гардаж авахдаа тууз хайчилахаар зам хаав
    202.21.124.21
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-08-10 09:40:57
    garaa holgotol haichilj bn daa huurhii
    112.72.11.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-08-10 09:30:17
    Ард ирэд нь тэнэг биш бол 16 онд арай өөр сонголт хийх байлгүй дээ...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • тллл 2015-08-10 09:06:35
    Тэр хайч барихад нэр хүнд өсөх үү
    66.249.84.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard Dorj 2015-08-10 08:18:02
    Ajlaa hiine ch neeltendee tuuz haichlana ch, hiideggui haichildaggui bsan humuus huuchnaa buu sanagalz, hiisen yumaa ard niitdee tailagnahiin buruu gj uu
    202.180.220.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-08-10 07:27:42
    2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадах...
    112.72.13.69
    Мэдэгдсэн Хариулах
  • тулгаа 2015-08-10 07:25:32
    Хийсэн юмаа тууз хайчлаад нээхэд яахавдээ. Юунд ингэж байдаг юм бэ. Өдөр шөнөгүй ус бороонд халуунд гандаад л хийлээштээ. Ажлынхаа цонхоор хараад өрөвдсөн.
    202.70.46.220
    Мэдэгдсэн Хариулах
  • Батбаатар 2015-08-10 07:06:57
    Тууз хайлах ёслолын арга хэмжээ одоо бол дараагийн сонгуульд өрсөлдөх оноо цуглуулж зурагтаар олон гарч нэр хүндээ өсгөх гэсэн үйлдэл болжээ.
    180.149.78.23
    Мэдэгдсэн Хариулах
  • dash 2015-08-10 02:34:33
    Tednii omnoos ichih hetsuu baidag
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах