Оюутны сургалтын төлбөрийг нэмсэн шалтгаанаа тайлбарлахыг хүсэв

Жил бүр маргаан дагуулдаг оюутны сургалтын төлбөрийн асуудал энэ жил ч мөн дахин асуудал болж байна. Иймээс МОХ-ны зүгээс сургалтын төлбөрийн хэт нэмэгдлийн талаар дараахь байр суурийг холбогдох их дээд сургуулиудад хаяглажээ.
Үүнд:

1. Их дээд сургуулийн удирдлагууд Оюутны сургалтын төлбөрийг нэмэх болсон үндэслэл, шалтгааныг тодорхой танилцуулж оюутан, эцэг эхчүүдэд тайлбарлах

2. Сургалтын төлбөр хэрхэн юунд зарцуулагдаж буйг өөрийн сургуулийн цахим хуудсанд яаралтай байршуулах

3. 1-р курсэд элсэн орж буй оюутан төгсөх курс хүртэлээ хэдэн төгрөгний төлбөр төлөхөө сургуулийн захиргаатай гэрээ байгуулж тогтож хэвших

4. Их, Дээд сургуулийн УЗ-дийг дахин яаралтай хуралдуулж сургалтын төлбөрийн асуудлийг дахин хэлэлцэж шийдвэрлэх

5. Сургууль дан ганц оюутны сургалтын төлбөрөөр санхүүжилтээ бүрдүүлдэг энэ "гажиг" тогтолцоог өөрчилж шинэчлэх. Төсвөө бүрдүүлэх өөр эх үүсвэртэй болох гэсэн байр суурьтай байгаагаа МОХ мэдэгдлээ. 

Хэрвээ дээрх шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд МОХ-ны зүгээс оюутан суралцагчдын хамт эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах гэнэ.

Г.Уянга 
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХӨХ 2015-08-26 12:19:26
    ОДОО БОЛОВСРОЛООР БИЗНЕС ХИЙХЭЭ ЗОГСОО ЧАНАРГҮЙ ХУВИЙН ДЭЭД ДУНД СУРГУУЛИЙГ ХАА.УЛСЫН ЧАНАРТАЙ ДЭЭД ДУНД ЯМЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ЯВУУЛ.ЗАЛУУСЫН ОРОН АРАЙ ДЭНДҮҮ
  • доктор 2015-08-09 12:21:18
    Хэнд ч хэрэггүй энэ олон их сургуулиудийг хааж Монгол улсын хэмжээнд 20 чанартай их, дээд сургууль байхад хангалттай
  • jil bur shineleg lekc zaadag bileb uu er 2015-08-09 11:52:45
    jil bur shineleg hicheel ordog bileb uu , huuchin nomoo erguulj hoosn habtas ogdogoo hediid bolih be
  • Хүрэлбат 2015-08-09 11:30:08
    Жил бүр нэмдэг учраас энэ жилийнхийг бас нэмсэн.
  • Ханд 2015-08-09 08:52:44
    Хэнд ч хэрэггүй олон сургуулийг одоо хаах арга бол бүү ор ирээдүйд уг нь энэ сургууль байсан одоо байхгүй бий байх үед нь төгссөн гэж дипломын хэрэг байна уу
  • багш 2015-08-09 05:26:24
    Монгол улсын Их сургуулийн төсвийнх нь 9 хүрэхгүй хувийг л улс тсөвөөс хангадаг. Сургалтын төлбөр нэмэхгүй байх нөхцөл бол улсаас сургуульд өгдөг төсвийг нэмэх...
  • Батхүү 2015-08-09 04:11:53
    Одоо их дээд сургуульд орохгүй л бай ороод хэнд ямар хэрэг болж байнав би охиноо 2 сургууль төгсгөлөө тэгээд ажилгүй одоо болцгоое