ОХУ руу наймаас дээш суудалтай автомашинаар зорчуулахгүй
ОХУ руу наймаас дээш суудалтай автомашинаар зорчих боломжгүй гэдгийг Монголын автотээвэрчдийн холбооноос  мэдэгджээ.

Автотээврийн хэрэгслээр тус улсыг зорих иргэдэд олгодог тусгай зөвшөөрлийн бичгийн нөөц багассанаас зөвхөн жижиг суудлын тэрэг болон том оврын автобусанд л зөвшөөрөл олгож байгааг мэдэгдэлд онцолсон байна.

Энэхүү хязгаарлалт түр хугацаанд үйлчилнэ гэж байгаа ч чухам хэдий хүртэл үргэлжлэхийг тодотгосонгүй. Түүнчлэн энэхүү хязгаарлалт жуулчин тээврийн эрх бүхий байгууллагын бага, дунд оврын автобусанд ч мөн адил үйлчлэх тул төлөвлөсөн аяллаа түр хойшлуулахыг хүсчээ. 

Манай улсын Зам тээврийн яамнаас ОХУ-ын Тээврийн яаманд зөвшөөрөл бичгийг нэмж олгох хүсэлтийг илгээсэн ч одоогооор хариу ирүүлээгүй тул наймаас дээш суудалтай тээврийн хэрэгсэлд  зөвшөөрөл олгохыг наймдугаар сарын 3-наас эхлэн түр зогсоожээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2015-09-03 04:14:16
    Аль болох олон машин зорчуулж улмаар орлогоо нэмэгдүүлэх л бодлого байх даа.
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Ямар хэцүү юм бэ? 2015-08-10 02:55:42
    Гэнэт тэгэж болохгүй, одоо болно, одоо болохгүй, тэр нь тэгвэл тэгэхгүй шүү, тэгвэл тэгнэ шүү гээд ард түмнээрээ тоглох шиг л болох юма.
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах