Лам нар ур чадвараараа өрсөлдлөө
Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Гандантэгчинлэн хийдээс шашны үндсэн түүхэн гурван үйлийг сэргээж лам хуваргуудын дунд ном хаях, балин буюу тосон урлал, унзад голч нарын тэмцээнийг Хүй долоон худагт зохион байгуулав.
Тус тэмцээн бүр нь өөр өөрийн онцлогтой. Тухайлбал бурхан тахих үед бурханы ном айлдах хийдийн лам нарыг тэргүүлэгч хуваргыг Унзад хэмээн нэрийддэг. Унзадад баргил хоолойны цар хүрээ сайтай хуваргыг томилдог байна.

Мөн балин хийнэ гэдэг нь  хуурч болгосон арвайн гурилаар бурханы өмнө тавих суварган, гурвалжин цац хэлбэртэй өргөлийн идээ юм. Балин өргөснөөр аливаа гадна дотны саад тотгор, хэрүүл тэмцэл, өвчин зовлонг ариусгадаг гэж үздэг.

Ном хаялцах нь мэтгэлцээний шинжийг агуулдаг. Учир нь бурхан багшийн судар ном хэдий үед дэлгэрсэн, хаанаас үүсэлтэй зэрэг олон талаас нь асууж хэлцэхийг хэлдэг аж. 

Дээрх гурван тэмцээнд нийслэлд болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй сүм хийдүүдийн 20 орчим лам оролцож, өөрсдийн ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тэмцээний нэгдсэн дүн өнөөдөр гарах юм.
Г.Уянга
olloo.m
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жирийн иргэн 2015-08-10 09:17:57
    Нийгмийн хөдөлмөрт оролцдоггүй иргэдийн тэтгэлгээр амьдардаг хувалз лам нарыг сайн шигшихгүй бол шашны нэр хүнд унаж байгаа.Мэдлэгээр нь үнэмлэхжүүлэх ёстой.
    202.170.71.92
    Мэдэгдсэн Хариулах
  • ламд харшилтай 2015-08-10 03:27:07
    Хн аль авгай хүүхэн эргүүлж архи дарс уусан эд мөнгө хураасанаа гайхуулах гэж их юм болцгоож дээ
    103.229.122.54
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2015-08-09 18:03:50
    лам нар олон болох тусам мухар сүсэг газар авч. ажиллах хүн цөөн болно. Бурханд их мөргөвөл будаагүй болно гэдэг
    202.21.106.153
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-08-09 13:20:34
    Лам нар Монгол улсыг хөгжүүлдэг бол манай улс аь түрүүн Япон болчихгүй яав аа
    122.201.24.72
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-08-09 03:19:05
    zov ingej baij l hogjino
    103.10.23.91
    Мэдэгдсэн Хариулах