Өсвөрийн хөлбөмбөгчид БНХАУ-ын багийг 6:1-ээр хожжээ

Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд оролцож буй манай хөлбөмбөгчид тэмцээнийг ялалтаар эхлүүлжээ. Тодруулбал 12 хүртэлх насны ангилалд өрсөлдөж буй Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг нэгдүгээр хэсгийн эхний учраа болох БНХАУ-ын "Yinhe" клүбийг 6:1-ээр буулган авсан байна.

Энэхүү тоглолтод довтлогч Б.Ууганбаяр хоёр гоол хийж, нэг дамжуулалт, Г.Цэлмүүн хоёр гоол, Ц.Намнансүрэн нэг гоол, хоёр дамжуулалт, Бат-Эрдэнийн Билгүүн нэг гоол, А.Балжинням нэг дамжуулалт гүйцэтгэсэн юм.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийнхан жигд сайн тоглосон ч тоглолтын шилдгээр Б.Ууганбаяр нэрлэгдлээ. Энэ хэсгийн нөгөө тоглолтод Пакистаны шигшээ баг БНСУ-ын "Mokpo Yeonsan" бага сургуулийн багтай гоолгүй тэнцсэн тул манайхан хэсгээ тэргүүлж эхлэв.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ББ 2015-08-09 05:36:49
    хөөрхөн дүү нартаа баяр хүргээд улам өндөр амжилт хүсэн ерөөе. миний дүү нар дэлхийн аварга болноо
    122.201.26.171
    Мэдэгдсэн Хариулах
  • wow 2015-08-08 05:25:12
    wow
    122.201.31.31
    Мэдэгдсэн Хариулах