УИХ-ын ирэх долоо хоногт Өршөөлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.08.07-ны өдрийн хурлаар батлав.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 08 ДУГААР САРЫН 10-ААС 14-НИЙ ӨДРҮҮДЭД УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 10-ны Даваа гарагт:
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 10-ны Даваа гарагт:
  • Монгол Улсын 2008-2014 оны төсөвт тусгагдсан, ажил нь бүрэн хийгдэж дууссан, векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

08 дугаар сарын 11-ний Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 11-ний Мягмар гарагт Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа:
  • Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/.
ТАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Чуулганы нэгдсэн хуралдааны дараа “А” танхимд :
Хэлэлцэх асуудал:
  • Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, эцсийн хэлэлцүүлэг/.
ЗУРГАА.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа:
  • Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, эцсийн хэлэлцүүлэг/.
Жич: Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы хуралдааны хуваарийг шинэчлэн батална.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • асуулт байна  2015-08-10 03:12:28
    Энэ эрүүгийн өршөөлийн хууль батлагдвал улсад 1,666,667 төгрөг төлөх ёстой хүн хамрагдах болов уу. Төлвөл ямар дансанд хийх юм бол тодруулаад өгөөч
    43.242.243.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-08-09 05:20:45
    Энэ чуулганаар хэлэлцэж байгаа бүх хуулиуд бүгд хоорондоо хягт холбоотой болохоор математик логизийн хуулиар дэвшүүлсэн асуудлын нэг нь л унавал бүхэлдээ унадаг...
    124.158.111.7
    Мэдэгдсэн Хариулах