БОНХАЖЯ-наас зарласан “Цэвэр орчин аян”-ы шилдгүүд тодорлоо
БОНХАЖЯ-наас өнгөрсөн нэг сарын хугацаатай зарласан “Цэвэр орчин аян”- ы уралдааны дүн гарлаа. Аяныг улс даяар тэмдэглэдэг улсын баяр наадмаа хоггүй тэмдэглэн өнгөрүүлэх, хог тарихгүй наадах, тарьсан хогоо өөрсдөө цэвэрлэх дадал хэвшлийг бий болгох ба орон нутгийн засаг захиргаадын анхаарлыг хог хаягдлын асуудалд анхааруулах, Хог хаягдлын тухай хууль, журмын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор зарлаж дүгнэв.

Уралдаанд оролцогч орон нутгийн засаг захиргаа нь харьяа газар нутгийнхаа хэмжээнд хог цэвэрлэгээ, цуглуулалт, тээвэрлэлтийг идэвхжүүлж, дахин боловсруулалт, эргүүлэн ашиглалтыг нэмэгдүүлсэн байх ба ажлын шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжин ажилласан байх шаардлагатай юм.

Мөн “Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ”, “Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, хур хогийг цэвэрлэх гэсэн” гэсэн үндсэн хоёр чиглэлээр тусгай комисс дүгнэж, шалгарууллаа. Уралдааныг аймаг, сум, дүүрэг, хорооны хувьд тус тус бүрд нь дүгнэж “Цэвэрч хороо” тавыг шалгаруулж тус бүр 4 000 000, “Цэвэрч сум”- тус бүр 4 000 000, “Цэвэрч дүүрэг”-ийг 5 000 000 төгрөгөөр, “Цэвэрч аймаг”-ийг 5 000 000 төгрөгөөр тус тус шагнаж урамшуулж байна.

“Цэвэр орчин аян”-д шалгарсан аймаг, нийслэл, сум, хороо дүүргүүд
1 Цэвэрч аймаг Дорноговь аймаг 5,000,000 төгрөг
2 Цэвэрч дүүрэг Чингэлтэй дүүрэг 5,000,000 төгрөг
3 Цэвэрч сум Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 141 оноо 3,990,000 төгрөг
4 Цэвэрч сум Сэлэнгэ, Сүхбаатар сум, 137 оноо 3,990,000 төгрөг
5 Цэвэрч сум Төв аймаг, Зуунмод сум, 134 оноо 3,990,000 төгрөг
6 Цэвэрч сум Завхан, Тэлмэн сум, 128 оноо 3,990,000 төгрөг
7 Цэвэрч сум Баянхонгор аймаг, Баянговь сум, 117 оноо 3,990,000 төгрөг
8 Цэвэрч хороо Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо 3,990,000 төгрөг
9 Цэвэрч хороо Чингэлтэй дүүргийн 15-р хороо 3,990,000 төгрөг
10 Цэвэрч хороо Сүхбаатар дүүргийн 7-р хороо 3,990,000 төгрөг
11 Цэвэрч хороо Сүхбаатар дүүргийн 12-р хороо 3,990,000 төгрөг
12 Цэвэрч хороо Сүхбаатар дүүргийн 20-р хороо 3,990,000 төгрөг
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.