Хүүхдийг садар самуунд уруу татагдахаас урьдчилан сэргийлэх үүднээс Энэтхэгт порно кино, дүрс бичлэг агуулсан 857 цахим хуудсыг хаах арга хэмжээ авч байна.
Гэвч насанд хүрэгчид хувийн сүлжээ эсвэл итгэмжлэгдсэн сервер ашиглан дээрх цахим хуудаснуудад нэвтрэх боломжтой.
Порно кино, дүрс бичлэг агуулсан цахим хуудаснуудыг хаах тал дээр Засгийн газар арга хэмжээ авсангүй гэж Энэтхэгийн Дээд шүүх долдугаар сард гомдол мэдүүлжээ.
"Цахим хуудаснуудыг хаах арга хэмжээг яаралтай хийх боломжгүй. Бид цахим хуудас бүрийг нэг нэгээр хаах учраас бүх цахим хуудсыг хаахад хэдэн өдөр шаардлагатай" гэж харилцаа холбооны компаниуд мэдэгдсэн байна.
“Дээд шүүхийн гаргасан энэ шийдвэрийн гол зорилго хүүхдийг садар самуунд уруу татагдахаас урьдчилан, мөн Энэтхэгийн соёлыг хамгаалахад оршиж байна. Цахим хуудаснуудыг хаах ажил бүрэн дуусаагүй байгаа бөгөөд энэ арга хэмжээг цаашид боловсронгуй болгож, урт хугацааны бодлого болгон хэрэгжүүлэх болно” гэж албаны хүн мэдэгдэв.
Өглөөний сонин