Малайзын эрх баригчдыг онгоцны ослын хэргийг хаахыг хүсэж байна гэв
Малайзын Ерөнхий сайд Нажиб  Разак өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн далай дахь Францын мэдлийн Рьюньон  арлаас олдсон  онгоцны хэсгүүдийг өнгөрсөн онд сураггүй алга болсон МН370 дугаартай нислэгийн Бойнг 777 онгоцных мөн гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Үүний дараагаар хохирогчдын ар гэрийнхэн эсэргүүцлийн жагсаал хийж онгоцыг осолдсон гэдгийг 100 хувь батлахыг шаардсан юм.  

Тус онгоцонд сууж явсан иргэдийн ихэнх нь БНХАУ-ын иргэн байсан юм. Тиймээс Бээжингийн агаарын тээврийн компанийн гадна ар гэрийнхэн нь жагсаж, Малайзын эрх баригчдыг онгоцны осолтой хэргийг дуусгахыг хүсэж байна хэмээн буруутгаж баттай нотлохыг шаарджээ.

2014 оны гуравдугаар сард Куала Лумпураас Бээжинг зорьж явсан Малайзын Иргэний агаарын тээврийн онгоцонд 239 хүн сууж явсан юм. Онгоц гэнэт чиглэлээ өөрчлөн, Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон гэж шинжээчид таамаглаж байсан ч саяхныг хүртэл ямар ч нотлох баримт олдоогүй байсан билээ.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.