
10.00 цагт Хүй долоон худагт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Даншиг наадам- Хүрээ цам арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг ажиллана. Энэ үеэр та бүхэн Даншиг наадам- Хүрээ цамтай холбоотой бүхий л мэдээлээ авах боломжтой.
10.00 цагт Хүүхдийн төв сувилал хуучнаар Гурван ихрүүдийн сувилал дээр Бага насны хүүхдийн чийрэгжүүлэлт хооллолтыг хамарсан өдөрлөг болно.
12.00 цагт Улс төрийн хэлмэгдэгсэдийг хүндэтгэн дурсгалын самбар босгоно. Уг арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдах комисс, Улс төрийн хэлмэгдэгсэдийн холбооноос зохион байгуулна.
12.00 цагт НЗДТГ-ын “Б” танхимд НИТХ –ын дарга Д.Баттулга Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан хоёр компанид батламж гардуулна.
13.00 цагт ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд ХХААЯ Япон улсын Шизүока мужтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр орны "Бизнес форум"-ыг зохион байгуулна.
14.30 цагт БСШУЯ дээр БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Япон Улсын Шизүока Мужийн Засаг Дарга Кавакацү Хэйта нар “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Япон Улсын Шизүока муж хоорондын хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна.