Царцааны нүүдэл Оросын тариаланг сүйтгэж байна
Оросын өмнөд хэсгүүдэд сүүлийн 30 жилд тохиогоогүй царцааны нүүдэл болж үр тарианы талбай, фермийг ихээхэн сүйтгэж байгаа тул тус орон нутгийн бүсэд онц байдал тогтоожээ. Найман сантиметр урттай уг царцаанууд үр тариа, эрдэнэшиш болон улаанбуудайн 800 га газрыг сүйтгэж ихээхэн хохирол учруулаад байгаа аж. 

Албаны хүмүүсийн хэлж буйгаар үр тарианы талбайн арван хувь нь сүйдсэн бөгөөд тариаланчид царцааны нүүдэл өнгөртөл хэрхэн амь зуухаа мэдэхгүй хүндхэн байдалд ороод байгаа ажээ. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд царцааны нүүдлийг хэт халалт, үер зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Оросын Хөдөө аж ахуйн яам өмнөд хэсэгт шавжны хор цацаж байгаа ч хэт халалтын улмаас хорны нөлөө багасч байгаа талаар мэдээлжээ. Тэд асуудлыг шийдэх гарцыг хайж байгаа ч тариаланчдыг ургац алдахаас урьдчилан сэргийлэхэд тусалж чадахгүйд хүрээд байгаа гэнэ. 

“Халимаг, Астрахань, Волгоград болон Дагестанд царцаануудад идэх хоол үлдээгүй учир тэд өөр газар хайн нүүж эхэлсэн” хэмээн Оросын Хөдөө аж ахуйн төвийн ажилтан Татиана Дришчева хэлжээ. Оросын тариаланчид эвдэж сүйдсэн тариалангийн талбай, улаанбуудай болон эрдэнэшишийг идэж буй царцааны зургийг дарж, видео бичлэг хийн интернэтэд  байршуулж ихээхэн ундууцаж буйгаа илэрхийлж байна. 

Монголын мэдээ
Ш.Цогзолмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Аанха 2015-08-06 07:05:09
    Монголд муу даа. Энэ жил гангаас болоод 70-80%-ийн ургац алдана гэж тариаланчид ярьж байна. Хятад, Орос 2 ургацынхаа 25%-ийг алдах болсноо зарласан. Гурил?
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах