Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагаас ҮХАА-н 1 давхарын хурлын зааланд “Хүнсний хаягдал”-ын талаар хэлэлцүүлэгтэй. Дэд сайд Ц.Туваан болон олон улсын төлөөлөлүүд оролцоно.

МАХН-ын Удирдах ажилтнуудын зөвлөлгөөн үргэлжилнэ. Зөвлөлгөөн МАХН-ын төв байранд болох зөвлөлгөөнөөр тус нам цаашид хэрхэн ажиллах, бусад намуудтай ямар байдлаар хамтрах, улс төрийн албан тушаалтнуудтай зарим асуудлаар хариуцлага тооцох тухай хэлэлцэнэ.

9.40 цагаас Монгол Ардын Намын Удирдах ажилтны зөвлөгөөн Тусгаар Тогтнолын Ордны Их танхимд эхэлнэ. УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нээж үг хэлэх ба МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, МАН-ын УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт нар тайлан илтгэл тавина. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүдээс гадна 21 аймаг, 9 дүүргийн нийт 500 гаруй намын удирдах ажилтан оролцоно.

9.00 цагт МҮХАҮТ-д “Монголын ахмад экспертүүдийн зөвлөгөөн” болно. Зөвлөгөөнд Хөдөлмөрийн сайд болон холбогдох төрийн байгууллагынхан оролцоно. Монголын ахмад экспертүүдийн мэдлэг чадварыг ЖДҮ болон бизнес, эдийн засгийн хөгжилтэй хэрхэн уялдуулах тухай сонирхолтой мэдээлэл өгөх энэхүү зөвлөгөөнийг сурвалжлахыг урьж байна. Харилцах утас: 89099099

09.00-12.00 цагийн хооронд  Монголын Урлагийн Зөвлөл АНУ-ын “Hospital Art” Сантай хамтран урлагаар дамжуулан П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р Төв Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн сэтгэл санаа, хүсэл эрмэлзэл, өөртөө итгэх итгэлийг дэмжих, олон улсад өргөн дэлгэрсэн “art therapy” буюу “урлагаар анагаахуй” эмчилгээний арга хэлбэрийг нэвтрүүлэхээр “Өнгөт өдөр” сайн дурын сургалтыг зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 319015, 319017 утсаар холбогдон авна уу.

11.00 цагаас Монголын Залуучуудын Холбооны төв байрны өмнөх талбайд  Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлэх "Ажилтай, орлоготой Монгол залуу" хөтөлбөрийн нээлт болно.

11.30 цагт "Монгол ньюс"-т Газрын тухай хуулийн шинэчилсэн төс-    лийн талаар доктор Л.Баярсайхан мэдээлэл хийнэ. Тэрбээр энэхүү хуулийн төслийг 1990- ээд оны өмч хувьчлалын өнгөт тасалбарын луйврын хоёрдогч нь хэмээн үзэж байгаа юм.

12.00 цагт "Монгол ньюс"-т  Үе үеийн хурандаа нар нэгдэж “Монгол хурандаа” нийгэмлэг байгуулжээ. Тэд үйл ажиллагааныхаа талаар болон тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.


Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.