Өнөөдөр УИХ-ын чуулган үдээс хойш хуралдана. Хуралдааныхаа эхэнд Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг огцрох сайд нарын нэрсийг өргөн барьсан ч шинээр томилогдох сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа билээ.
Гэхдээ УИХ-аас "Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы нэгдсэн хуралдааны хуваарийг өөрчилж магадгүй" хэмээн сануулжээ.
Үүнээс үзэхэд, шинэ сайд нарын нэрсийг өнөөдөр чуулганы хуралдаанаас өмнө өргөн барьж магадгүй байна.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn