Самар түүх зөвшөөрлийг дүүргээсээ авна
БОНХЯ-наас хуш модны самар олборлолтын талаар шинэ журам баталжээ.Журамд  самар түүх хугацаа болон хэмжээг дэлгэрэнгүй тусгаж өгсөн байна.Иргэд самрыг ирэх аравдугаар сарын 15-аас хойш түүх боломжтой аж. Харин нэг иргэн хэрэглээндээ 25 кг цайруулсан самар түүх эрхтэй гэдгийг уг журамд заажээ.  
 
Түүнчлэн иргэд самар түүх зөвшөөрлийн хуудсыг харьяа дүүргээсээ авах аж. Харин үйлдвэрлэлийн журмаар самрыг олборлох бол их ургацтай тодорхой бүсэд зөвшөөрөл олгох юм байна.
 
Манай улс самрыг гадагшаа  экспортлохийг зөвшөөрдөг.  Ингэхдээ мөн хуулийн дагуу боловсруулалт хийсэн байх  ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байна. Хэрэв самрыг журамд заасан хугацаанаас өмнө түүвэл  байгаль орчны тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах аж.
 
Аравдугаар сар гэхэд амрын болц бүрэн болдгоос гадна ойн түүмэр гарахаас сэргийлж ийн дээрх хугацааг тогтоосон байна. Учир нь иргэд самар, жимс түүх үедээ санамсар болгоомжгүйгээс гал алдах нь түймэр гарах нэг нөхцөл  болдог юм. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2015-08-05 08:38:24
    ODOO GUDAMJIND BOLOOGUY BORGOTSOY ZARAAD L KHOG BOLGOOD L BAINA . UUNIIGEE ANKHAARAACH YAM MINI . ENE KHUMUUS TA NARAAS ZUWSHUURUL AWSAN UU?
    122.201.21.59
    Мэдэгдсэн Хариулах