Оюутан цэргүүд тангараг өргөнө
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдаж, 7 их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулсан байна. 
 
Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт өнгөрсөн зургаадугаар сарын 15-наас эхэлсэн бол энэ сарын 12-нд Чингисийн талбайд тангараг өргөснөөр өндөрлөх юм байна. "Оюутан цэрэг"-үүдийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно.
 
“Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орноо батлан хамгаалах иргэдийн бэлтгэл сайжирч, их дээд төгсөгчид Төрийн албанд орж ажиллах нөхцөл бүрдэх бөгөөд оюутан залуус их дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн тусгай бэлтгэл сургалтанд хамрагдах замаар цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломж бүрдэж байгаа юм. 
 
“Оюутан цэрэг”  хөтөлбөрт 2014 онд 418 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга баг мэргэжлээр бэлтгэсэн байдаг. Энэ жилийн оюутан цэргүүд ч буудагч-тасгийн дарга баг мэргэжлээр бэлтгэгджээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.